МАХН-ын дарга Н.Энхбаярын мөрөөдөл талаар болж байх шиг. Ямартаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амлалтаа бичлүүлж түүнд амласан ШАДАР САЙД-ын суудалд суулгах албан тоотыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 220 тоот бичгээр ирүүлсэн.
Гэвч Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилохоос өмнө АТГ-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүллэгийг хуульд заасны дагуу хянан үзээд “томилж болохгүй” гэсэн хариуг өчигдөр орой албан ёсоор өгсөн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Засагт орох гэсэн Н.Энхбаярын мөрөөдөл салхинд хийссэн бололтой. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийн УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн мэдүүлсэн нь их түймрийг дэгдээж энэ засаг үлдэх эсэх нь эргэлзээтэй байсан үед Ардчилсан нам засгаа авч үлдэхийн тулд МАХН-ын дарга Н.Энхбаярт буулт хийж түүнд албан тушаал амласан гэсэн шуум дэгдсэн билээ. Тиймдээ ч энэ сарын нэгний өдөр Шадар сайдад нэр дэвшүүлсэн юм.
Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ацан шалаанд орчихлоо. Учир нь УИХ-ын дарга болоод АН-ын даргатайгаа тохироонд хүрсэн ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хараахан тохироонд хүрч амжаагүй байсан бололтой.
Харин энэ мэдэгдлийн хариуд МАХН-ын дарга Н.Энхбаяр дараагийн нүүдлээ хийхээр зэхэж байж ч магадгүй. Эвслийг задлаад Засгийг унагах “Б” төлөвлөгөө түүний дотор нуугдаж байгаа нь тодорхой. Тохироогоо биелүүлээгүй АН болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамтарч мадлуулж байснаас ЗАСГИЙГ УНАГАХ нь илүү амар.
Ингэхээр ацан шалаанд орсон Ерөнхий сайд, засагт орох мөрөөдөлтэй МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрын тохироо хэдий удаан нөхөрлөл болохыг цаг хугацаа л харуулах хэрэг.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач (February 17, 2016 12:07:33 pm )
Ч.Сайханбилэг нь “Еронхий сайдыг огцруулахгуй гэж МАХН-ын УИХ-ын гишууд санал огвол Н.Энхбаяр танайг шууд шадар сайд болгоно” гэж хуурч Еронхий сайдаараа улдчихээд, дараа нь “АТГ-аас Ашиг сонирхолын зорчилтэй, эсвэл зорчилгуй гэсэн дугнэлт гаргуулахын оронд Энхбаяр нь ялтан байх хугацаа нь дуусаагуй мэт дугнэлт гаргуулахаар” Ц.Элбэгдоржтой тохиролцож албан бичгийг АТГ руу явуулжээ. АТГ нь Ц.Элбэгдоржийн дохио зангаагаар ажилладаг байгууллага болж хувирсан юм болохоор мэдээж тууний зааврын дагуу “Шадар сайд болох боломжгуй” гэсэн дугнэлтийг гаргаж огч таарна. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь мон ч уран аргаар Н.Энхбаярыг хэд хэдэн удаа хулихдах нь байна даа. Энэ нь Ч.Сайханбилэгтэй хамтран ажиллахад унэхээр боломжгуй болохыг гэрчилж байна. Ер нь ингэж заваарч байхаар “Шударга ес” эвслийг задалж Ч.Сайханбилэгийг огцруулж, МАХН нь сонгуулийн ажилдаа шамдан орох нь ашигтай шуу дээ.
-
Монголын төлөө (February 17, 2016 3:56:44 pm )
Яг үнэн бичжээ. Одоо эвсэлээ тарааж Сайханбилэгт хариуг нь өх цаг болжээ. Тохирооноосоо буцаж хулжин залхай арга хэрэглэсэн Сайханбилэгт дахиж улс төрд гарч ирэхгүй болтол нь цохилт өх хэрэгтэй. Одоо МАН-тай нэгдэж сонгуульд орж АН-ийг бут цохих цаг болжээ
-
-
Anonymous (February 17, 2016 12:15:55 pm )
Mongoliin tur gants hunii acuudaltai zuuraldaad baih hoorond gsdnii gaitai dollor gedeg ni mongol turiin culdnii deer garaad zalarchihlaa .eldegee .enhbold .caihanbalag nar medeegui l ym boluu ard olon her udaan teceh bol.
-
a (February 17, 2016 2:14:26 pm )
N ENHBAYR IH TOLGOI SAITAI ULS TORCH SHUUUU
-
MAXH (February 17, 2016 3:25:06 pm )
Shibal ke shaki
-
Irgen (February 17, 2016 3:59:43 pm )
Ene shiidlii nertei shivshgiin zasgiin gazriin terguun uuriihuu namaasch hamaagui shadar saidaa tomilood ajilaa yvuulchihaj chadahgui shivshig bollo!! engej zovj baihaar uuruu sn duraaraa ogchorood ih hurliig taraagaad ajilaa turgelmeer chaavaasdaa yanda
-
Anonymous (February 18, 2016 8:50:12 am )
ENE YU CH BISHEE EH ORNOO ZARCHAAD HUDLAA HUTSAJ BAIGAA HUNIIG YALLAH YOSTOI HAA BAINA TER TERBUM TERBUM DOLLAR!!!!
-
Халх тумэн (February 18, 2016 9:32:01 am )
Одоо засаг унах байлгуй хариу нь тодорхой
-
njh/ (February 18, 2016 6:10:09 pm )
mongol uls ur 2027 on zeel /14337585/ ur zeel ene bol mongol uls elbegdorj saihanbileg enhbold 3 odoo 2016 /3/16 tatan buulaag AN nam zam buruu bolj mongol zarj ed tansgl baina ene AN oron gej helhuu minii ard tumen odoo AN nam ustagh tsag bolson
9 Comments