antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2016 54 comments

Ч.Сайханбилэг амлалтандаа хүрч Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлсэн ч АТГ-аас “БОЛОХГҮЙ” гэсэн хариу өгөв

нийтлэсэн Admin

145566647456c3b52aa5747МАХН-ын дарга Н.Энхбаярын Шадар сайдад томилогдох “мөрөөдөл” талаар болж байх шиг байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас явуулсан албан бичигт АТГ өчигдөр орой албан ёсоор хариу өглөө.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг нь ийнхүү явуулжээ. Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдад томилж болохгүй гэсэн хариуг өгсөн байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Засгийн газраас албан ёсоор мэдээлэх байх.

Ямартаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа авч үлдэхийн тулд Н.Энхбаяртай хийсэн тохироондоо үнэн ч үлдэж түүнийг Шадар сайдад томилуулах шийдвэр гаргажээ. Харин АТГ-аас Н.Энхбаярыг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн үзээд “Томилж болохгүй” гэсэн хариуг өгөв.

Ингэснээр нөхцөл байдал улам л хүндэрч орхилоо. Ерөнхий сайд энэ асуудлаар намын даргатайгаа тохиролцож чадсан ч Ерөнхийлөгчтэй хараахан тохироонд хүрч чадсангүй гэсэн таамгийг олон нийт дэвшүүлж байна. Ер нь бол Ч.Сайханбилэг “ацан шалаанд” орчихлоо. Одоо Шадар сайдар Н.Энхбаярыг томилвол хууль зөрчсөн болно. Хэрвээ түүнийг Шадар сайдад томилохгүй гэвэл Н.Энхбаяр нь эвслийг задлаад эсвэл МАН-тай тохиролцож Засгийн газрын хувь заяагаар тоглох магадлал өндөр. Ёстой нөгөө “Ордны хуйвалдаан” гэгч нь болно. Тиймээс Ерөнхий сайд энэ асуудлыг хэрхэн шийдэх нь сонирхол татаж байгаа юм.

Хэрвээ Н.Энхбаярыг Шадар сайдад томилуулахаар УИХ-руу оруулж ирвэл дэмжигдэх магадлалтай. Хэдийгээр АН-ын зарим гишүүд нь дэмжихгүй ч гэсэн МАН бүлэг дэмжинэ гэдгээ мэдэгдээ байгаа. Тэд өнгөрсөн даваа гарагт хуралдсан бүлгийн хурлаасаа “Шадар сайдад хэнийг ч оруулж ирсэн дэмжинэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Одоо харин Засгийн газар АТГ-аас явуулсан албан бичигт хэрхэн хандах вэ гэдэг л сонирхолтой байна. АТГ-ын хариуг үндэслэж хуучин хувилбар болох ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнг ЭМС-ын сайдад томилж, Ц.Оюунбаатарыг Шадар сайдад хэвээр нь үлдээх замыг ч сонгож болзошгүй юм.

Ямартаа ч Н.Энхбаярыг Шадар сайдад томилж болохгүй гэж хэлсээр байтал томилох уу, Засгийн газраа унагах уу гэсэн хэцүүхэн хоёр хувилбараас Ерөнхий сайд сонголтоо хийнэ. Дашрамд сонирхуулахад МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө Шадар сайдад томилогдоно гэдэгтээ бат итгэлтэй байгаа бөгөөд томилогдсон эхний өдрөө л Монгол Улсын хөгжлийн бодлогыг өргөн барьж хэлэлцүүлнэ гэж ам гараад байгаа.

Г.Лхагваа Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

54 Comments

  • Anonymous (February 17, 2016 9:03:18 am )

    Энхбаярыг дэмжицгээе Монголчуудаа. Элбэгдорж бүтэн 7 жил энэ хүнийг л тамлан зовоолоо. Энхбаяр надад огт хамаагүй л дээ. Зурагтаар л харж байснаас биш өөрөөр мэдэх ч үгүй. Ганцхан хүн рүү авилгачид өөрсдийгөө үл мэдэн тал талаас нь боорлон барьж идэх гээд байхаар үнэхээр дургүй хүрч байна.

  • ззз (February 17, 2016 9:11:31 am )

    Энэнээс өөр хүн Монголд байхгүй болсүн юм уу????

  • 111 (February 17, 2016 9:39:37 am )

    элбэгдорж энхбаяраас яасан их айдаг новш вэ удахгүй цаг нь ирнээ чи

  • зочин (February 17, 2016 9:43:27 am )

    АН-аас л маш хурдан салж авахгүй бол улс орон маань хэцүүдлээ, ард түмний амьдрал улам хүндэрч байна, АН-ын засгийн, газар хотын удирдлагаас ард түмний хармайг хоослох бодлого бүүр дэндлээ

  • Dolgor (February 17, 2016 9:47:18 am )

    Энхбаярийг дэмжээд дэвшуулбэл яасан юм бэ?

  • зэд (February 17, 2016 9:54:50 am )

    Энхбаярыг дэмжье ээ

  • Battulga (February 17, 2016 10:01:50 am )

    Энхбаярыг дэмжиж байна

  • ulaan (February 17, 2016 10:06:03 am )

    vug ni demjeed bgaa vm be er oilgohgui vm abilgachin ashig sonirhliin zurchilteig ni medseer bj zasagt oruulah gej uu arai dendnee ogoo ingej utga uchirgui taltsaj demii vmaar huutsulduhuu bolimoor vmaa nad met ni oilgood bhad zaluus arai l bna daa

  • zochin (February 17, 2016 10:12:56 am )

    ERGEED AVILGAL GAARAH N DAMJIGGUI. ENHBAYR BOL TOLGOIND N ZOVHON OSHOO HORSOL ,BULHAIG N ILCHILSEN TER HUMUUSTEI TOOTCOO HIIHIIG L URIDAL BOLGOHOOS,,MONGOL ULS HOGJIH ESEH N TEREND OGTIIN PADGUI.IDEE BEERNEESEE HEZEE SALJ DUUSAH VE ????????????????????????????

  • ард түмэн (February 17, 2016 10:14:36 am )

    Жирийн иргэнийг ялтай хугацаа дуусаагүй бол төрийн албанд авдаггүй биздээ, эрх баригчид ч гэсэн хуулийн хүрээнд л ажиллах ёстой байх, юм болгонд хэтэрхий улстөрждөгөө болиосой доо, арай л дэндүү байнаааааааааааааа

  • Anonymous (February 17, 2016 10:22:25 am )

    NAAD SAIHAN BALAG CHIN TUGJIL SHUUDEE

  • juju (February 17, 2016 10:22:58 am )

    Enhbayar odoo bolnoo.

  • juju (February 17, 2016 10:24:00 am )

    Ovoo yum huraagaa bizdee

  • Anonymous (February 17, 2016 10:26:30 am )

    монголд ганцхан авилгалч би тэр нөхөрийг шоронд хийгээд шонд хатаагаад байгаа бусад нь авилгал гэхээр толгой өвдөөд дотор нь муухайрдаг юмшүүдээ тэд аймаар ажилч хичээнгүй учир ганц өмөд зарж үзээгүй гартаа ганц удаа хүрз барьж үзээгүй байж сая сая доллартой болсон ариун цагаан хөдөлмөрийн үр шим юмшүүдээ хүүхдүүдээ

  • munkh (February 17, 2016 10:31:37 am )

    uls oron eh zahgvi bolson ved tegshitgeh hvn heregtei hiisen uymtai heleh vgtei hvn bh zuv bolob uu vzen yadahaa bolimoor uym sn shniig bodoj amidarstgaaya

  • zochin (February 17, 2016 10:38:49 am )

    Энэ Энхбаяр ямар албан тушаалд дуртай тураал вэ.Өмнө өндөр албан тушаалуудыг ээлжлэн барьж байхдаа Монгол улсад юу бүтээж, юу хийсэн билээдээ баахан өмч хөрөнгө завшиж, залилаж хувийн хөрөнгөө зузаалж авснаас өөр юу ч хийгээгүй бүх хүн мэдэж бна шдээ.Одоо болиочээ Өөр хүн байхгүй гэж үү дээ.Даан ч харамсмаар юмаа. Хэрэг хийгээд ял шийтгэл хүлээсэн хүнийг ийм удирдах албан тушаалд ажиллуулах гээд тэнэгтээд байдаг Сайханбилэг ч гэсэн тэнэг нөхөр байнаа Энэ албан тушаалын өвчинг яаая даа байз.Улс орныг минь тоглож, ард түмнээ доромжилж дууслаа….

    • Anonymous (February 17, 2016 9:53:14 pm )

      Хийсэн хэрэг гээд байгаа юм нь өөрсдийн нь хийсэн хэргийг бодвол юу ч биш гэдгийг Сайханбилэг эрхбиш гадарлаж байгаа биз, бас мултарч байхад нь аварсан учир тэгэхээс өөр аргагүй, Элбэгдорж ямар нэгэн аргаар буцаана гэдгийг ч бас мэдэж байсан болоод зөвшөөрсөн дүр эсгээ биздээ. АН-д Монгол эр хүний жудагтай хүн байхгүй л дээ угаасаа.

  • аргал (February 17, 2016 10:50:21 am )

    Монголчууд бид өөрийнхөө сонгосон ерөнхийлөгчөө элдвээр доромжилдог болохоор өөдлөхгүй байна шүү. Элбэгдорж Монголын нийгмийг шударга болгох гэж шаналж явна.

    • Anonymous (February 17, 2016 9:55:07 pm )

      Ёстой ККК ККК ККК юм бичих юмаа чааваас.

  • irgen (February 17, 2016 11:09:48 am )

    Enhbayar yasan huurtagdaj togluulj duusdaggvi yum be.AN-nhan aldagiin bna daoo.Ingej yavahaar Ardin namtaigaa niilchih heregtei.Tegj baij uls ornoo avrah yum shvv.

  • Иш зочин. (February 17, 2016 11:11:15 am )

    Хорыг хороор гэдэг үг байдаг. Энэ хүнд эрх мэдлийг нь өгч төрд шургалсан бусад бэртэгчингүүдийг нь даруулах нь төр бага зэрэг ч гэсэн цэвэршиж магадгүй.

  • Dutuu dulimag bodloo ilgeev. Humuus teneg gedgiig maani medeg. (February 17, 2016 11:20:18 am )

    Elbegdorj Mongol ulsiin ev negdliig ooriinhoo ireeduin tuluu zoiliosolsoor irlee. Zasgiin gazriig ch ter Ardchilsan namiig ch ter zuvhun ooriin ireeduin tuluu zoliound gargaj baina. Uuniig harsaar medseer baij dotroo aidastai humuus l suutsgaah ym. Enhbayr ch mon tiim l baisan. Bid haashaa yvaad bainaa….

  • Anonymous (February 17, 2016 11:24:46 am )

    Энхбаярыг дэмжиж байна одоо л энэ үлдсэн бага хугцаанд юу хийж чадах нь мэдэгдэнэ

  • зочин (February 17, 2016 11:35:15 am )

    АН намаас болсон мэт хүмүүс бичих юм 90 жил төр барьсан нам буруугүй 3 жил хамтын төр барьсан нам буруу гэх нь эрүүл хүний сэтгэлд буухгүй байна одооч МАН нам төрөөр тоглоод ард түмнээ хорлоод сууж л байна яаж энэ засгийг унагаж ард түмэн тэвчээр алдтал ядууруулж түүн дээр нь тоглолт хийж өөрийн өмхөрсөн намаа гаргаж өөрсдөө эх орны баялагаас цуслах үр хүүхдээ гадаад гаргах өөрсдөө гадаадад амьдрах нүх үүрээ засах талаар бодхоос юуны чинь ард түмэн сонгуулд гархад ард түмэн гэж худал налигнана тэр бямбацогт гэдэг нөхөр ж. энхбаяр гэдэг нөхөр нямдорж гэх мэт ярьж байгаа нь үнэн хэцүү болхи бүдүүлэг үндэслэл муу түүнийгээ маш гоё болсон зөв болсон гэж үзээд байх шиг цаана нь энэ нохойд хазуулаагүй гөлөгүүдээ цор цор хуцуулж няхуулчихаад өгөр гарууд ард нь цэвэр хүн болоод халимгаа илээд гараад ирдгийг эдгээр салбадай нар ойлгохгүй хуцах юм даа хөөрхий барын сүүл болхоор батганы хошуу бол гэж. тэнэг гарууд шүү юм мэдрэхгүй байх нь уг нь урт насалхын үндэс шүү. ийм ичих зовох юмгүй мангарууд урт наслана шүү

  • зочин (February 17, 2016 11:42:12 am )

    монголын төрд хамгийн түрүүнд гадаад үзэмж хүний нүдэнд энерги өгдөг хүнийг нүдэнд дулаан хүн гэдэг энхбаярыг амьдаар нь харах байтугай зургийг нь хархаар энерги сороод хүйт оргиулаад айдас хүрэх шиг болох юм шорон ер нь ямар ч сайн эрийн энергийг хэзээ ч ялгарахгүй болтол сорчихдог юм билээв ядаж үүнийг нь бодож үз эмчилгээгээ сайн хийлгэ үр ач нараа бод энхээ болно монголын өндөр албан тушаалыг бүгдийг хашсан шүү дээ одоо болиоч дээ шунал ихэдвэл шулам болно гэж шулам болчихжээ аймаар юм паах

  • zochin (February 17, 2016 11:59:58 am )

    ENHBAYARIIG demjie ene turiig ceverluule

  • иргэн (February 17, 2016 12:03:23 pm )

    Манай улс төрчид гэж яасан аймхай амиа бодсон амьтад байдаг юм бэ Энэ Энхбаяраар бүрэн тоглуулчих юм Энэ нөхрийг Ордонд ойртуулахгүй болгох естой юм Идсэн уусныг нь
    бүрэн шалгаж тогтоогоод бүх зүйлийг олон түмэнд нээллттэй танилцуулаад, байх газрыг нь
    зааж өгөх хэрэгтэй Жил гаруй Сеулд хувийн байранд бараг түүнийгээ штаб квартир хэлбэртэй байлгаж элдэв хор найруулж байгаад ирсэн Тэр удаан хугацааны байр сууц бүх зардалыг даагаад явж байдаг хоригдол гэж байдаг юм уу

  • Улс тор судлаач (February 17, 2016 12:06:21 pm )

    Ч.Сайханбилэг нь “Еронхий сайдыг огцруулахгуй гэж МАХН-ын УИХ-ын гишууд санал огвол Н.Энхбаяр танайг шууд шадар сайд болгоно” гэж хуурч Еронхий сайдаараа улдчихээд, дараа нь “АТГ-аас Ашиг сонирхолын зорчилтэй, эсвэл зорчилгуй гэсэн дугнэлт гаргуулахын оронд Энхбаяр нь ялтан байх хугацаа нь дуусаагуй мэт дугнэлт гаргуулахаар” Ц.Элбэгдоржтой тохиролцож албан бичгийг АТГ руу явуулжээ. АТГ нь Ц.Элбэгдоржийн дохио зангаагаар ажилладаг байгууллага болж хувирсан юм болохоор мэдээж тууний зааврын дагуу “Шадар сайд болох боломжгуй” гэсэн дугнэлтийг гаргаж огч таарна. Тэгэхээр Ч.Сайханбилэг нь мон ч уран аргаар Н.Энхбаярыг хэд хэдэн удаа хулихдах нь байна даа. Энэ нь Ч.Сайханбилэгтэй хамтран ажиллахад унэхээр боломжгуй болохыг гэрчилж байна. Ер нь ингэж заваарч байхаар “Шударга ес” эвслийг задалж Ч.Сайханбилэгийг огцруулж, МАХН нь сонгуулийн ажилдаа шамдан орох нь ашигтай шуу дээ.

  • Anonymous (February 17, 2016 12:08:40 pm )

    Шуналт өвгөнийг сайд болгож болохгүй ээ! Өвгөн одоо монгол улсыг хөгжүүлнэ гэж байхгүй шүү!

  • Zochin (February 17, 2016 12:38:19 pm )

    ene hun Mongoliin uls tord hangalttai toglolt hiilee. Haramsaltai ni huviin erh ashig nin dendchihsen ym chini yaj ulsiig hogjuuleh ym be.

  • Иргэн (February 17, 2016 12:44:58 pm )

    Энхбаяр Сонгуулийн пиараа хийх гэж улайраад байгаа нь худлаа бишшдээ. Үлдсэн хугацаанд юу хийж амжих юм. Бат-үүлийн хэлдэг үнэн,нэр цэвэр биш

  • zochin (February 17, 2016 12:53:05 pm )

    ‘Avilgaliin zagalmailsan etseg’ alban tushaald yah gej shunaad baina ve. Aldagdsan ner tor,Ataa jotoogoo avahiin tuld Ardchilsan tor;Ard tumneer mini toglohoos siihgui dee ter.

  • Bolor (February 17, 2016 1:07:42 pm )

    Yadgiin tomilood uzeech de!! Demjij bna.turshlaga ni hend gologoh yum be.uuriiguu haruulah bolomj olgood uzeech ee!!!

  • Эдийн засагч (February 17, 2016 1:22:31 pm )

    Элбэгдорж, З.Энхболд, Сайханбилэг тэргүүтэй УИХ-ын 76-н худалч хулгайч авлигачдаа, та нар улс орныг өргүй болгож, эдийн засгийн хямралгүй болгож, валютын ханш, долларын ханшийг бууруулж чадахгүй юм бол, энэ хүнийг шадар сайд болгохыг шаардаж байна. Энэ хүн монгол улсыг өргүй болгож чадна, эдийн засгийн хямралгүй болгож чадна, валютын ханш, долларын ханшийг эрс бууруулж чадна. Энэ хүн та нарын хийж чадахгүй байгаа зүйлийг хийж чадна. Тиймээс энэ хүнийг шадар сайд болгохыг шаардаж байна.

  • Anonymous (February 17, 2016 1:25:10 pm )

    Энхбаярыг дэмжинэ МАХН ыг дэмжинэ. Ардчилсан намаас энэ сонгуулиар сална.ард тумэн олон унэнийг олж харлаа.

  • Anonymous (February 17, 2016 1:31:42 pm )

    Энхбаярт бодол бий… ард олны дэмжлэг байна. Махн сонгуульд олон санал авна даа одоо еер хеерендоо л эвтэй бай

  • Иргэн (February 17, 2016 2:01:48 pm )

    АТГ-ын түмэн зөв шүү дээ. Авилга авсан өгсөн, идсэн уусан, хулгайлсан, завшсан, луйвардсан гэж баривчаад, шоронд хориод, одоо САЙД болгон гээ л. Ийм хачин юм Монголд л байгаа. Энэ хүн Ерөнхий сайд байхдаа төрийг дампууруулсан шүү дээ. 10-аад Яамыг 20-иод болгож, 10 сайдыг 30 гаруй болгож, за тэгээд доошоо түмэн орон тоо гаргаж, төрийн албыг ёстой нэг цусын хольж өгсөн дөө. Одоо улс төрөөс хол байлгах нь Монголын эрх ашигт нийцнээ.

    • Anonymous (February 17, 2016 9:59:53 pm )

      АН-д хүлээлгэж өгөхдөө Монгол 9 яамтай, өргүй, ард түмэн нь одооных шиг ядуураагүй, бухимдал бага байсныг ухаан нь эрүүл хүмүүс бүгд мэднэ дээ.

  • иргэн (February 17, 2016 2:46:58 pm )

    ЭНХБАЯРЫГ ХЭН БОЛХЫГ ШИЙЛЭГДАМБА ХЭЛЭЭД ӨГСӨН ШҮҮ ДЭЭ ИЙМ ОЙЛГОМЖТОЙ БАЙХАД ДАХИАД ЭНХБАЯРЫГ ТОМИЛХУУ ШИЙЛЭГДАМБЫГ ҮНЭНЭЭ ХЭЛСЭН ТУЛ ӨРШӨӨЖ ЭНХБАЯРЫГ ШОРОНД НЬ ХИЙ ЮУ ЯАСАН ШАДАР САЙД ВЭ?

  • Ard tumen (February 17, 2016 2:53:36 pm )

    Bolij hohi chin ene ovgon zail

  • Anonymous (February 17, 2016 3:15:20 pm )

    ШИЙЛЭГДАМБА ГЭДЭГ ХҮНИЙГ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АЙЛГАН СҮРДҮҮЛЖ ДАРАМТАЛЖ, ЭНХБАЯРЫГ МУУЛУУЛСАН БИЗ ДЭЭ.

  • Zochin (February 17, 2016 3:31:34 pm )

    Enhbayriig id hiij buteeh nasand ni 7 jil elebgdorj horloloo.Mongoloo hubaaj hereldulesen,zodoldulsan,uls ornoo urund hiisen iim muuhai erunhilogch anh udaa uzej bn.Bid yamr huniig erunhilogch bolgoboo gej unudur haramsaj suuna.Shiilegdamba gej ATG iin buunii nohoi bolson hun.Enhbayrig sn gutgeed doromilod shorond hiih tusam Turtogtoh ban shig baih bnoo

  • Zochin (February 17, 2016 3:51:00 pm )

    Bayartsogtiig yagad shalgahgui bgaan be

  • Zochin (February 17, 2016 3:55:32 pm )

    “Abilgatai temtsir” gesen Elbegee 8 jil gants Enhbayrtai hubin ush honzongoor temtslee.Getel 2008 onii 7-1 nii asuudal 6 hunii ami nas elebgdorj,bayar nartai holbotoi.Mun OT 5 tolgoig ard tumend uguh gesen uraiatai uchir sadaa hiij bgaa .Eebee muuhai hun,nushuhan buuj dald orosoi,mongol tumnige ehubaasan uudgui hund durgui durgui

  • Монголын төлөө (February 17, 2016 4:02:02 pm )

    Хулжин залихай Сайханбилэг огцор

  • зочинзочин (February 17, 2016 9:04:10 pm )

    Энхбаяраа одоо болимоор байна ичээч чи

  • зочинзочин (February 17, 2016 9:06:57 pm )

    Энхбаяраа одоо болимоор байна ичээч чи хүний хэлснийг хүн хэлж болдоггүй юм уу

  • Eegi (February 17, 2016 9:42:32 pm )

    Eelj irenee arshilsan nam archaagui nam gedgee haruulj bna .butel myyy nam

  • Зочин (February 17, 2016 9:47:51 pm )

    Элбэгдорж, З.Энхболд, Сайханбилэг тэргүүтэй УИХ-ын 76-н худалч хулгайч авлигачдаа, та нар өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсыг өрөнд унагаж, эдийн засгийн хямралд оруулж, валютын ханш, долларын ханш өсгөсөн шигээ, Монгол улсыг өр ширнээс гаргаж, эдйин засгийн хямралд гаргаж, валютын ханш, долларын ханш бууруулж чадахгүй юм бол, энэ хүнийг нэн дариу шадар сайд болгохыг шаардаж байна. Энэ хүн монгол улсыг өр ширгүй болгож, эдийн засгийн хямралгүй болгож, валютын ханш долларын ханшийг бууруулж чадна, Тиймээс энэ хүнийг шадар сайд болгохыг шаардаж байна.

  • зүчи (February 17, 2016 10:44:44 pm )

    Наамбар вана Уянгад бод хаяж өгөөд ЕС,ШС хоёрт ацан шалаа тавьсан.Аль нэгийг нь иднэ дээ..Мөн Ногоон намд их том бод хаясан болов уу.Салдаггүй буцаж ноцдог нохой шиг аюултай хүн дээ.Энэ хүн байгаа цагт улс маань өөдлөхгүй л байх даа.

  • Зочин (February 18, 2016 10:52:21 am )

    Бид өөрсийн биеээ урж тасдаж эцэс сүүлдээ хэнд ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй бусдийн эрхшээлд орон шүүдээ. эвтэй байхдаа бид хүчтэй байх зарчим баримтлан ажиллах хэрэгтэй байх

  • ЗАЛУУС (February 18, 2016 12:01:15 pm )

    ЭНЭ ТӨРИЙН БАНТАНГ ХАРАХ ГОЁ ЮМ АА ЯМАР ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ ГЭЖ ИЙМ БАЙДАГ БАЙНА АА

  • зочинзочин (February 19, 2016 12:16:56 am )

    Өнөрбаяр гэж нусан буу дандаа бууны нохой хийхээ болих хэрэгтэй.Энхбаярыг л байнга хийж ирлээ өөр юу хийсэн юм . Үнэндээ Энхбаяраас гарч чадсангүйшүүдээ энэ ардчилсан нам

  • зочинзочин (February 19, 2016 12:26:53 am )

    Нээрээ бүтэн 7 жил энэ хүнийг л зовоосондоо хөөрхий. Муухай байгаа биздээ бараг л алах дөхсөндөө..Ардчилсан нам ингээд байгаа юм биш энэ намийн олигархууд ингээд байгаа юм. ЭНХБАЯРИЙГАА ДЭМЖИХ НЬ ЗӨВ ЦАГ НЬ БОЛСОН

antalya rent a car