antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2016 16 comments

ТА БИДНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ СОНГОСОН НАМТАЙ МААНЬ ХАМТ ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛОЛТОЙ

нийтлэсэн Admin

1455545867_screen-shot-2016-02-15-at-23.09.37ИЗНН-ын сонгогч, дэмжигч, гишүүддээ хандаж бичсэн ил захидал

 

Хэдийгээр би улс төрийн үнэт зүйл, үзэл баримтлалыг онолын төвшинд гүнзгийрүүлэн судлаагүй ч гэлээ өөрийгөө либерал үзэлтэй хүн гэдэгт итгэдэг. Тиймдээ ч 2012 онд итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Либерал интернэшнл хэмээх олон улсын байгууллагын жинхэнэ гишүүн болох ИЗНН-д элссэн. Либерал гэх улс төрийн онолыг энгийн үгээр тайлбарлавал хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, хуулийн засаглалыг дээдлэн, төрийн хэм хэмжээг тодорхой түвшинд хязгаарлахыг дэмждэг үзэл баримтлал бөгөөд бага зэрэг тодотгон илэрхийлбэл, төр нь иргэдийнхээ эрхэнд халдаж, төрийн нэрээр гэмгүй хүний эрх чөлөөг хязгаарлан барьж хорьж болохгүй. Дарга ч бай, цэрэг ч бай хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хувийн өмчинд төр халдахыг хатуу хориглох бөгөөд төрийн нэрээр бизнес хийж хувийн хэвшлээ хохироохыг хатуу хориглодог улс төрийн зарчим билээ.

 

Жишээлбэл, авилга өгсөн нь тогтоогдоогүй байхад хувийн компанийн захирлыг барьж аваад хэдэн сар хорьсны эцэст “Хүн нь байхад зүйл анги нь олдоно” гэдэг шиг татвараа дутуу төлсөн хэргээр ял өгч болохгүй. Ядарсан эмээ гудманд тамхи ширхэглэн зарж байхад хийх ажлаа олж ядсан хэдэн цагдаа төрийн нэрээр дарамтлахыг, хувийн компани өр зээл тавин барин оруулж ирсэн дэлхийд алдартай үнэртэй усыг мэргэжлийн хяналтын мэргэшсэн авилгалчид шалгах нэрийн дор хайрцаг хайрцагаар хурааж авахыг хориглоно оо л гэсэн үг. Архины үйлдвэрийн лого зурагтаар хальт гарсны төлөө Шудрага өрсөлдөөний газрын “шудрага бус” дарга үйлдвэрийг нь лацдан авилга нэхэхийг зогсооно оо гэсэн үг. Хотын дарга нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа хэтрүүлэн хэрэглэж хувийн машиныг дугаараар нь хязгаарлан час өдөртэй болгож болохгүй ээ гэсэн үг. Бас, хувийн хэвшлийн хийх гэж байсан төслийг төрийн өмчит компаниар дамжуулан дээрэмдэж аваад, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй таг гацаахыг тас хориглоно оо л гэсэн үг.

 

Энэ бол либерал үзэл. Энэ бол ИЗНН-ын үнэт зүйл. Харамсалтай нь миний, та бидний итгэл үнэмшил сонгосон намтай маань зарагдаж байгаа бололтой. 16 жилийн турш хариу тус нэхдэггүй намынхаа эгэл жирийн гишүүдийн дэмжлэгээр УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд тасралтгүй заларсан дарга маань Ардчилсан намын жагсаалтад дээгүүр бичигдэхийн тулд, бас нэг дарганцар маань Канад руу элчингээр явахын тулд, өөр нэг нь АН-ын нөлөө бүхий эрхмийн бандаашанд хавчуулагдан УИХ-ын гишүүн болохын тулд, ондоо нэг нь засгаас хэдэн цаас гаргуулж авахын тулд намаа, намынхаа олон арван гишүүдийн, бас миний үзэл баримтлал, итгэл үнэмшил, үнэт зүйлийг арилжиж байгаа бололтой.

 

Үндсэндээ 10 хүрэхтэй, үгүйтэй хүний эрх ашгийн төлөө 16 жилийн түүхтэй нам маань булшлагдахдаа хүрчээ. Харамсалтай байна. Үнэхээр их харамсаж байна. Гэхдээ би, та бид Монгол хүний саруул ухаанд итгэсэн хэвээрээ. ИЗНН-тай байгуулсан хэд хэдэн удаагийн хамтран ажиллах санамж бичиг, тохиролцсон тохироогоо удаа дараа зөрчсөн АН-ын худал хуурмаг амлалтанд итгэхээ больсон олон арван жирийн гишүүд ИЗНН-д бий гэдэгт эргэлзэхгүй байна. Намынхаа ҮЗХ-ны хурлын ирцийг ч бүрдүүлж чадахгүй байгаа дарга нь олон фракциудынхаа учрыг олоод дүрмэндээ өөрчлөлт оруулж чадна гэдэгт үнэхээр эргэлзэж байна.

 

Аливаа нам татан буугдахын тулд, бас бусад намтай нэгдэхийн тулд намынхаа их хурлыг зарлан хуралдуулж шийдвэрээ гаргадаг. ИЗНН-ын их хурал хуралдах нь битгий хэл зарлагдаа ч үгүй байхад “ИЗНН АН-д нэгдлээ” гэсэн ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар цацан ард түмний тархийг угааж буй АН-ын зарим даргын увайгүй бөгөөд дээрэнгүй үйлдлийг гишүүд, сонгогчид бас дэмжигчид маань жигшин зэвүүцэж байгаа гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.

 

Тийм ээ, миний, та бидний үнэт зүйлс, итгэл үнэмшил хэдхэн хүний шуналаас, увайгүй эрх ашгаас болж зарагдахгүй. Бас, хэзээ нэгэн цагт ИЗНН засгийн эрхэнд гарч, либерал үзэл баримтлалаараа төрийн хэргийг явуулж, баялаг бүтээгчдээ, хувийн хэвшлээ дэмжих замаар улсаа хөгжүүлж, иргэдээ баяжуулна гэдэгт бид итгэсэн хэвээрээ…

 

 

 

ИЗНН-ын эгэл жирийн гишүүн Бурхан А. Баярхүү

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • зочин (February 16, 2016 11:28:50 am )

    Тиймээ танай намын дарга авгай өөр т нь хэрэгтэй л бол хэний ч өвөрт ороход бэлэн амьтан шүүдээ

  • Zochin (February 16, 2016 12:34:03 pm )

    Odoo nam uls orniig hogjuulene gej baihgui bolson ni amidral deer batlagdlaa shuu dee.

  • РАВДАН (February 16, 2016 12:46:29 pm )

    Зориг ахынхаа итгэл үнэмшилээр бас тоглож дууслаа даа арай ахыгаа….. биш байгаа даа

  • Зочин (February 16, 2016 1:13:56 pm )

    Оюун гишүүний нэр хүнд асар их унаж байгаа тул намаа АН-д зарж байгаа юм байна гэж ойлголоо. Оюун хувь хүний хувьд одоо боолсон тул маш том тохироотой намаа нэгтгэх гэж байна. Мэдээж оюун жагсаалтаар, Бямбасүхэн гуайн хүүхдийг дагуулаад орох байх. Үүний төлөө л намыг золиос болгох байх.

  • giichen (February 16, 2016 1:52:39 pm )

    AHtau jijeg namuud niileh hereggyu shuu dee.ta nariig gytliin alchuur shig l bolgohiig harna bizdee huurhiis

  • тата (February 16, 2016 2:09:10 pm )

    ямаан толгой ямбанд орохгүй янтгар хатан зарга шүүхгүй тэмээн толгой тэвшинд багтахгүй тэнтгэр хатан зарга шүүхгүй гэдэг биздээ энэ эрлийз тэнэг авгай монголын төрд юу ч хийхгүй орсын захиалгаар монголын төрийг тагнаж л байж мэднэ

  • Anonymous (February 16, 2016 2:11:31 pm )

    Туйлын үнэн юм гэвэл Оюун чи Зориг биш шүү. Одоо хангалттай. Хөөрхий талийгаач ахынхаа нэрийг 20 жил худалдаж идлээ. Ханадаг бол ханаж, цаддаг бол цадах хугацаа хэдийнэ өнгөрсөн. Чамд итгэж, хууртаж явсан журмын нөхдийгөө бол худалдаж болохгүй байх. Яагаад гэвэл тэд амьд сэрүүн.

  • Anonymous (February 16, 2016 2:34:54 pm )

    Tiim mundag um bol Oyun shig garaad ir. Erliiz teneg avgai geh shig, uuriinhuu potencialiig Oyuniihaas dor gez yamagt bodoz bai

  • suld (February 16, 2016 4:52:21 pm )

    энэ луйварчид намаа ямар үзэлтэйг мэддэггүй юм шүү дээ. зүгээр л хамтарч идэх хагалан бутаргах зорилготой юм байна.Ард түмнээ талцуулаад араар нь хамтарч баяжицгааж байгаа шүү энэ нам дагасан хэдэн хувалзнууд.

  • zochin (February 16, 2016 6:59:43 pm )

    OYUN ODOO BOLSOON

  • zorigt (February 16, 2016 8:28:41 pm )

    UULIN MOD URTTAI BOGINOTOI GJ NEG N MONGOL ULSAD GAVIYA BAIGUULJ NUGUU N ULS TURIIN YNHAN BOLJ GAI BOLJ DUUSJIH SHIVDE HUURHII GJ

  • зочин (February 16, 2016 8:41:33 pm )

    манай монголд итгэл үнэмшил огт байхгүй болсон өөрт ашигтай бол хэнтэй ч явалддаг янхан эм шиг болсон үүнийг залуус та нар өөрчлөх хэрэгтэй энэ бол монгол үдэстний их хувьсгал зөвхөн та нар хийнэ өөр ардчилал ярьж битл ярьсан өвгөд хийхгүй мөнгөнөөс үр хүүхдийхээ нэр төрийг балалсан хэдэн насанд ямар нэр үүрхэв энэ тэрийг мэдхээ байсан новшнуудаас сал өнгөрсөн бол өнгөрсөн байдаг царай нүүрийг нь хар яаг тийм байдаг бий ч адилхан эдний нэг залуу сайханаас сайн юм үүснэ

  • mongol (February 16, 2016 11:06:14 pm )

    IZNN zasgiin erkhend garaad uls orniig khvgjvvlne gedeg bol vlger. Khoyoriin khoorond iim nam baisnaas busad tom namtai khvchee negtgekh ni zub

  • tseren (February 16, 2016 11:55:30 pm )

    Оюун чинь сайн хүний нэрээр улс төрд чамгүй олон жилийг өнгөрөөлөө одоо улс төрчийн карер нь дуусч байгаа юм ураг ядархаараа төрлөө гэдэг нь болж байгаа юм

  • bayarhuu (February 17, 2016 12:37:30 am )

    Bayarhuu ta namdaa yamar ner hundtei hun be. hen ch bish bolohooroo Ah namd orood archigdana gej aigaad bgada yum bicheed b.aa daa

  • Саран-Очир (February 18, 2016 10:07:42 am )

    одоо болно. хөөрхий зориг үхсэн хойнооч хүнд хэрэглэгдэж байлаа

antalya rent a car