Хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Уянга суманд очсоноо ер мартдаггүй. Мартахгүй байхын учир нь, миний нутгийн тасархайг нөгөөх алдарт “нинжа” нар ёстой л там болтол сүйтгэж, хүн харахын аргагүй болгосон байсанд юм. Хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо, булингартсан ус, хагархай ногоон цэнхэр түмпэн, хараал голдуу урсгасан “нинжа” нар… Ийм л дүр зураг харагдаж байж билээ.
Нийгэм хувьсан өөрч лөгдөж, шинэ тогтолцоонд дасан зохицох чадваргүй олон мянган хүн хөл алдаж, ажил хөдөлмөр, ашиг орлогогүй болсон 1990ээд оны эхнээс гар аргаар алт олборлогч гэж цэвэрхэн нэрлэсэн “нинжа” нар гарч ирсэн байдаг. Улмаар амьдрах энэ арга улам хүрээгээ тэлж бүхэл бүтэн арми болсон нь бодит түүх. Судлаачдын тооцоолсноор 30 гаруй мянга хүн би чил уурхайд ажиллаж байгаагийн 80 гаруй хувь нь алт ухаж байна гэсэн тоо бий. Гэхдээ энэ нь баталгаатай, албан ёсны статистик биш. “Нинжа” нар бусдын олборлолт явуулж байгаа газарт “сүрэглэн” нэвтэрч, хүний олноор далайлган халдлага хийх явдал нэг бус удаа гарч байлаа. Сэлэнгийн Заамарт олборлолт явуулж байсан “Сентерра гоулд”ын ашиглалтын талбайд болсон үйл явдал үүний жишээ юм. Тухайн үед “нинжа” нар болон хамгаалалтын алба, цагдаагийнхны хооронд бяцхан мөргөлдөөн үүсч, олон хүн бэртэж гэмтсэн байдаг. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 24нөөс 25нд шилжих шөнө Ноён уулын тусгай хамгаалалтын газарт үүргээ гүйцэтгэж байсан “Заамар хаан” компанийн хамгаалалтын албаны дөрвөн ажилтан руу “нинжа” нар халдаж, гурвыг нь хүнд гэмтээсэн хэрэг зөрчил боллоо.
Иймэрхүү байдлыг тас лан зогсоохын тулд УИХаас бичил уурхай эрхлэгчдэд зориулан хууль гаргаж, тэднийг хувиараа ашигт малтмал олборлогчид / ХАМО/ гэж нэрлээд зохион байгуулалтад орох, албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгсөн. Үүний үр дүнд 2013 онд Монголын бичил уурхайчдын “Нэгдсэн дээвэр” төрийн бус байгууллагыг үүсгэж, түүнд 12 аймгийн 5800 гаруй хүн хамрагджээ. Тэд зөвхөн олборлолт хийгээд хаячихгүй, өөрсдийн ухаж сэндийлсэн болон өмнө нь ашиглагдсан талбайд нөхөн сэргээлт хийдэг болсон сайн эхлэл ч байна. Манай улс 2015 онд 25.7 тонн алт олборлосны 1.8 тонныг хувиараа алт олборлогч 140 иргэн Төвбанкинд тушааж байжээ. Гэтэл Гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татварыг “Фортуна” Н.Батбаярын санаачилгаар гарган ирж, хуульчлан баталснаар иргэд банкинд олборлосон алтаа тушаах явц үндсэндээ зогсч, 2013 онд ердөө л хоёр иргэн 5.8 кг алтыг улсын сан хөмрөгт өгсөн байх юм. Харин 2014 онд нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож тогтоосноор 130 орчим ир гэн 3.2 тонн алт тушааж, улсын төсөвт зургаан тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Өнгөрсөн онд хувиа раа алт олборлогчид зургаан тонн гаруй алтыг Монголбанкинд тушаасан нь төрийн зөв бодлого ард иргэдэд төдийгүй улс орны эдийн засагт ч чухал нөлөөтэйг баталж буй хэрэг юм. Цаашид анхаарах ёс той нэг чухал асуудал нь сорьц болон худалдан авалтыг боловсронгуй, хөн гөн шуурхай болгох явдал гэдгийг “Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулж буй эдийн засгийн хувь нэмэр” зөвлөгөөнд оролцогчид хөндөн тавьж байлаа. Олборлосон алтыг Төв банкинд тушаахын тулд заавал сорьц тогтоолгох шаардлагатай байдаг бөгөөд ийм үүрэгтэй ганц байгууллага болох Сорьцын хяналтын газар нь нийслэлд байдаг. Энэ нь хувиараа алт олборлогчдод хүндрэлтэй байдаг тухай иргэд ярьж байсан. Уг нь гол бүс нутагт сорьцын хяналтын баталгаат лаборатори бай гуулах талаар цөөнгүй ярьдаг ч хөрөнгө санхүү дээрээ очоод салхинд хийс дэг байна. Түүнд багагүй хөрөнгө зарцуулах нь тодор хой ч хувийн хэвшилд шилжүүлж зээл олгох, өөрийгөө санхүүжүүлэх хэл бэрээр зохион байгуулж болмоор санагддаг. Тийм гүйгээс улсын хэм жээнд 130 орчим иргэн алт ны худалдааг төрийн зохи цуулалтаас гадуур, хувийн бизнес маягаар шууд гардан хийж байгаа гэх мэдээлэл байдаг. Үндсэндээ алт олборлогчдын гар дээрээс хямд үнээр худалдан авч байна гэсэн үг. Бичил уурхайчид дийлэнхдээ байн гын орлого, хуримтлалгүй байдаг учраас тэдгээр “ченж”үүдэд явдал чирэг дэлгүй, бэлэн мөнгөөр най маалцах нь хялбар бай даг байх. Иймээс хөлс хүч, хөрөнгөө зарцуулан бага хан орлого олдог хувиараа ашигт малтмал олбор логчдыг боломжоороо дэм жих нь улсын сан хөмрөг арвижихын нэг эх үүсвэр юм. Үүнд сардаа 42.0 грамм алт олборлодог / судалгааны дүнгээр/ ир гэдээс гадна манай улсын экспортод гаргадаг жоншны баяжмалын 70 орчим хувийг нийлүүлдэг бичил уурхайчид ч хамаарах болно.
Д.Мөнхжаргал
Холбоотой мэдээ
-
ajilch (February 16, 2016 11:38:10 am )
zaaval alt uxaj mungo oldog ch
-
nutag (February 16, 2016 12:36:55 pm )
Сэлэнгийн Заамар гэж бгүй юм сэтгүүлчээ.Тэгээд тэнд нь сентера голд ажиллдаг гэнэ.Заамар хаан,ноён уулийг хамгаалдаггүй юм.жаахан юм унш,үүргэлж бгаад л хальт хүнээс сонссноо биччих юм сэтгүүлч гуай
-
ДАК (February 16, 2016 1:33:27 pm )
ЗӨВ БИЧЭЭЧ СЭЛЭНГИЙН ЗААМАР ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ САРМАГЧИН ЛАЛАРАА,
ЮУ БИЧИЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ШЭЭСЭЭЭ -
onigoo (February 16, 2016 2:36:01 pm )
энэ даварчихсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдээ захирч дийлэхгүй байж, байгаль орчноо хамгаалах, экологи энэ тэр гэж том том бүлтрээд даанч хэрэг алга даа, онигоотой …
-
хххх (February 16, 2016 5:09:53 pm )
бүх ард түмний баялагийг хэдэн олигархууд нинжа нар дураараа цөлмөж болохгүй гэдгийг засаг төрийн мануухайнууд мэдсэн ч мэдээгүй юм шиг ямарч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь манай төр ялзарсаны шинж Цэрэг цагдаа хууль хүчнийхэн гээд өчнөөн төрийн механизм ажиллуулж байгаа мөртлөө нинжа нарын толгойг илж байгаа нь өөрсдөө тэднээс дээрдэх юмгүйг харуулж байгаа бусуу Дулаан конторт зовох юмгүй хууль батлалцсан нэртэй өөрсдийгөө хаан хатан мэт өргөмжилж амьдралаас ард түмнээс тасарч өдөр хоногийг өнгөрөөж байна Зөөлөн сэнтийд суухын тулд яаж худал амлаж уйлан донгодож байсанаа бүгд мартсан байна Ард түмнийг төлөөлөх тэдний эрх ашгийг хамгаалах хүн хэрэгтэй болохоос биш энэ тэр нам бүлэглэлийн эрх ашгийн төлөө улайран тэмцэгч бидэнд хэрэггүй Ард түмний саналыг авч чадахгүй болохоороо намын нэрээр гишүүн бологсод олширсон байна Амлалтаа биелүүлээгүй Ардчилсан болон ардын намын нөхдийг дахин сонгох шаардлаггүй байна
-
зочин (February 16, 2016 5:51:36 pm )
цаад талд нь намын эрхэмүүд байдаг алтыг нь аваад хулгайгаар хил давуулж ашиг авдаг
-
asar tom (February 16, 2016 7:54:32 pm )
za yr ardiin huuhed atga shoroo ugaagaa l biz.tertei tergui darga nar ardaas haramlaad avilga ugsun hundee l ogno.Uynga chin aimgiin dargataigaa geree hiigeel uhdag gee bizdee
-
Зочин (February 17, 2016 8:30:11 am )
“НИНЖА” юун ч суртэй нэр егсен юмбэдээ? хэ хэ хэ. Нинжа нэртэй хорлон суйтгэгчид! Даварсан энэ хулгаруудыг дарах терийн механизм байна уу? Эсвэл энэ дарга нар еерсдийн гар хел бологчдыг “НИНЖА” нэр зуугээд монгол орны газар шороог ухуулж зориудаар суйтгуулээд байна уу? Энэ мэт сул ашиг хонжоо хайсан новшнуудыг шууд л усгасан ч яадаг юм?! Амьдарья гэсэн хун ажил хеделмер хийгээд амьдарч болоод л байгаашдээ! Эд нар амьдрах аргагуйдээ биш зугээр л шуналдаа хетлегдсен хорлон суйтгэгчид! Эднийг дарж байхгуй бол хун амьдрах газаргуй болтол газар шороо ухаж, хаа сайгуй ухсан нух, овоолсон шороо болгож байдаг!!! Тэд яг л нехен сэргээлт хийж харагдаач!
-
Зочин (February 17, 2016 8:39:00 am )
Нинжа нарыг баривчилж, Улаанбаатар хотын хогийг тэд нараар цэрэг цагдаагийн хяналт дор цэвэрлуулэх хэрэгтэй!!! Ажил хийе гэсэн сэтгэлгуй хоржоонтой, луйврын аргаар амьдрахыг хусэгчид. Гудамж цэвэрлээд 500-600 мянгыг аваад амьдраад болоод байхад эд зугээр л монголын газар шороог хорлон суйтгэх замаар ухаж тенхеж байнашдээ! Газар шороо ухаж тенхчихеед хоосон нух овоолсон шороо улдээж, ус ширгээж, бохирдуулж ургамал ургахгуй болгож байгаа нь жинхэнэ утгаараа хорлон суйтгэх ажиллагаа мен! Тиймээс тэдэнтэй хайр найргуй тэмцэх хэрэгтэй!!!
9 Comments