Сар шинийн их хөл хөгсөөний хажуугаар ИЗНН, Монголын ногоон нам хоёр эрх зүйн баримт бичгээ салгаж, хоёр тусдаа нам болсон нь ямартай ч тодорхой боллоо. Учир нь, ИЗНН-ыг төлөөлж дарга удирдлагууд нь АН-тай нэгдэх гэрээ байгуулсан бол шинийн нэгэнд Монголын Ногоон нам МАХН-тай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгууллаа.
МАХН-ын хувьд сонгуулийн шинэ хууль батлагдсанаас эхлээд л ИЗНН-д “ханд хаяж” УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ИЗНН-ын удирдлагад хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлж байсан ч ИЗНН “тоолгүй” Ардчилсан намтай элбэж сонгуульд оролцохоор болсон. МАХН яагаад ийнхүү ногоонтнуудыг “эргүүлж” эхэлсэн нь цаанаа нарийн учиртай байжээ.
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батласнаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Үүгээр МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ.
Учир нь, Монголын ногоон нам 1990 онд байгуулагдсан Монголын ууган нам. Гэхдээ Иргэний Зориг намтай нэгдсэнээрээ энэ нэр төрөө жаахан булингартуулсан байж мэднэ. Харин “салах өргөдлөө” өгч хууль ёсоор өрх тусгаарласнаар энэ “хөгшин” намын сонгуульд амжилттай оролцох магадлал өндөр. Гэхдээ удирдлагуудынх нь аашилж аяглаж байгааг харвал аль эрт өрх тусгаарласан бололтой.
Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан нам, гуравт Монголын ногоон нам жагсдаг байна. “Монголын Ногоон Нам-МАХН-ын эвсэл” гээд сонгуулийн санал авах хуудасны гуравт байж байх юм бол сонгогчдын нүдэнд тун ч ойрхон харагдаж, гэнэн сонгогчид бодож санах юмгүй дугуйлж орхих биз.
УИХ-ын сонгуульд МАХН МАН-тай эвсэж оролцож магадгүй байсан ч эхний ээлжинд Монголын Ногоон намтай хамтран оролцохоор болж ийнхүү гэрээгээ байгуулаад байна. Үүнээс харахад МАХН ирэх сонгуульд тун ч их ач холбогдол өгч, одооноос тактикаа хэрэгжүүлж байгаа бололтой.
МАХН 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-тай нэгдэн эвсэл байгуулж оролцсон юм. Ингэснээр УИХ-д 11 суудал авсан. Улмаар засагт дөрвөн жилийн турш АН-тай хамтран хүндтэй байр эзлэх болсон. Гэвч сар шинийн өмнө МҮАН Ардчилсан намтай хамтрах шийдвэр гаргаснаар МАХН-аас өрх тусгаарлан УИХ-ын сонгуульд оролцох нь нэгэнтээ тодорхой болсон.
Ингэснээрээ Шударга ёс эвсэл албан ёсоор тарсанаа мэдэгдсэнтэй ялгаагүй юм. Засгийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний нэг Шударга ёс эвсэл тарсанаар Засгийн газрын хувь заяаны асуудал ч дахин яригдаж магадгүй байна. Ингэснээр Шадар сайдад зүтгэж байсан Н.Энхбаяр Шударга ёс эвслээр барьцаалан Ерөнхий сайд болно хэмээн цамнаад эхлэхийг ч үгүйсгэхгүй. Н. Энхбаярын санаа гэж…
Ц.Мөнх
newscom.mn
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 15, 2016 12:04:33 pm )
ЗА НАМУДЫН ДЭС ДАРААЛЛЫГ ХЭЗЭЭ НЭГ ИХ ХАРЖ СОНГУУЛЬ ӨГЧ БАЙСАН ЮМ. БАЛАЙ БАЛАЙ ЮМ ЯРИХ ЮМ.
-
Зочин (February 15, 2016 12:23:30 pm )
ЭНХБАЯР ЕРӨНХИЙ САЙД БОЛООРОЙ. ДЭМЖИЖ БАЙНА. МАНАН ХЭМЭЭХ БҮЛЭГЛЭЛ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРААЖ, УЛС ОРНЫГ ӨР ЗЭЭЛЭНД ОРУУЛЖ, ВАЛЮТЫН ХАНШ ДОЛЛАРЫН ХАНШ ЭРС ГААРЧ БАЙНА. ЭНХБАЯР ТАНЫГ ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД, МОНГОЛ УЛС ӨР ЗЭЭЛГҮЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛГҮЙ, ВАЛЮТЫН ХАНШ ХЯМД ТОГТВОРТОЙ ЯМАР САЙХАН БАЙЛАА ДАА.
-
Улс тор судлаач (February 15, 2016 12:27:55 pm )
Еронхий сайдыг огцруулахгуй гэж МАХН-ын УИХ-ын гишууд санал огвол Н.Энхбаяр танайг шууд шадар сайд болгоно” гэж хулихдаж Ч.Сайханбилэг Еронхий сайдаараа улдчихээд, одоо шуух хяналтын байгууллагаар “Н.Энхбаярын ял дуусааагуй” гэсэн хуурамч дугнэлтийг гаргуулж “Дахин хулихдах”-аар бэлтгуулж байна. Энэ нь шуух хууль хяналтын байгууллага ч болох оо байсан, Ч.Сайханбилэг ч хамтран ажиллаж унэхээр боломжгуй болохыг байна. Ер нь ингэж байхаар “Шударга ес” эвслийг задалж Ч.Сайханбилэгийг огцруулж,сонгуулийн ажлаа хийх нь МАХН-д ашигтай байх болно.
-
Zochin (February 15, 2016 2:07:31 pm )
Энхбаяр бол аргагуй л улс трч хун дээ. Ногоон нам зав намаа сонголоодоо. Махн- ын нэр хунд ондор бгаа шуу.
-
Anonymous (February 15, 2016 2:31:20 pm )
Энхбаярыг дээш нь гаргах хэрэгтэй одоо яг энэ үед энэ жил энхбаяр монголыг өөрчилж чадна сайн улс төрч хүн дээ
-
Anonymous (February 15, 2016 3:27:04 pm )
XORIIG XOROOR OLIGARXyyd xoorondoo alaltsabal xamag lyibar n il blj mongol xugjinu
-
ZOCHIN (February 15, 2016 6:19:48 pm )
МАН-ЫНХААН НАМЫН ДАРГААРАА ЭНХБАЯРЫГ СОНГО ТЭР ЦАГТ Л ТА НАР НАР ХАРНА ДАА ЭНЭ БОЛ БУРХАН БАГШИЙН ҮГ ШҮҮ
-
tseren (February 15, 2016 7:25:10 pm )
Энхээ одоо болноо чи чамтай чамгүй энэ улс хөгжинөө чи төрийн бүх эрх мэдлийг эзэгнэж урт шар дээлтэй удирдагч явсан өөрөө мандаж явахдаа эх орноо хөгжүүлэхгүй яасан юм бэ? Их хурлын даргыг ерөнхий сайдыг бүгдийг чи хийсэн шүү дээ !чамаас өмнө энэ улс төр цэвэр байсан юм шүү!!!!
-
Irgen (February 15, 2016 10:58:59 pm )
Zz.enhbold elveg dorj batuul bayrcogt s.erdene nariig baihad ardchilsan nam uudluhgui ardchilsan namiig baihad mongol uls yduu ard tumen uudluhgui ene bol unen
-
Bayaraa (February 15, 2016 11:10:34 pm )
Uhaantai hyn shyy
-
би (February 15, 2016 11:24:14 pm )
чи болио одоо арай дэндэнэ тэр тэнэг цолмонтойгоо хэрэлдээд гэртээ хэвт зугээр
-
Зочин (February 16, 2016 12:27:13 am )
Наад Энхбаяртай бөгс бөөрөө нийлүүлсэн хүмүүс нэг бол аавийн хаалга татаж нэг бол хамаг хөрөнгөө хураалгаж нэг бол гадаадад зугтаадгыг мэдээгүй л байна даа дагалдан баясагч нусан буунууд минь
-
Zochin (February 16, 2016 7:50:25 am )
Bitgi ard tumniig hagalah gej eldeb muuhai har sanaatai gutgeleg bicheed bai.Tertee tergui AN chin Ouynii IZNtai mun MUAN tai negdej songukid orj bhad MAXN bolohgui ni yu bgaan.MUAN gej Enhbayrin ner hund bolon MAXN tai hamtarch turd garsan Enhsaihan,Uyanga g.m nuhud baijil bn.Buur yaj yu gej muugaar harluulah be gedd yadchih um.Mongolchudiig ih hagalaad bgaa humus bol hyatad sanaatai gedeg ni todorhoi
Q -
Zochin (February 16, 2016 7:52:46 am )
.Tertee tergui AN chin Ouynii IZNtai mun MUAN tai negdej songukid orj bhad MAXN bolohgui ni yu bgaan.MUAN gej Enhbayrin ner hund bolon MAXN tai hamtarch turd garsan Enhsaihan,Uyanga g.m nuhud baijil bn.Buur yaj yu gej muugaar harluulah be gedd yadchih um,bolij uz
-
зочин (February 16, 2016 8:33:38 am )
АН л биш бол өөр чөтгөрч байсан яахав ээ, улс орныг унагаасан, эдийн засгийн хямралд оруулж, ард түмний амьдралыг там болгож байгаа тэнэгүүдийн нам АН-аас салцгаая түмэн олон минь ээ
-
иргэн (February 16, 2016 8:59:55 am )
Энхбаяр, МАН-ынхан эдийн засгийг хямралд оруулсан, авилгал авсан, түүнийг нь АН засах гэж зүтгэж байгаа
-
Пүрэвсүрэн (February 16, 2016 12:05:24 pm )
энэ Оюун л үргэлж нэг юмтай нийлж салж байдаг бас тэр л биз сонин юм ер алга энэ янзаараа удвал эх оронгүй болох нь гэдгээ ард түмэн мэдэж байгаа байгаа даа харин ч манай ард африкийн хамгийн ядуу орон орсон байна лээ ёстой нохой шиг амьдарч улсгүй болох л үлдэж байх шив дээ
-
тилеген (February 16, 2016 12:52:20 pm )
энхбаярыг дэмжиж байна. Өөрсдийгөө их юм санаад сууж байгаа бүх тэнэг толгойтнуудыг гартаа атгаж тоглож сууж чадаж байгаа мундаг улс төрч шүү.
-
Төмөр (February 16, 2016 1:04:01 pm )
Зүгээр Энхбаяр дарга одоо ухаажаа байлгүй. Бид эвэй байх нь чухал нэг нэгийгээ муулж хараагаад яах вэ. Монголын төрд ерөнхийлөгч Путин шиг хүн хэрэгтэй байна даа. Тэгвэл монголын буруу гараар баяжсан хүмүүс бүгд үхэх болно доо. Хувьчлалаар далимдуулж авсан бүх үйлдвэр аж ахуй газруудыг буцааж улс авах хэрэгтэй. Баялаг бүтээгч нар хэрэгтэй байна даа хүмүүсээ. Таван толгойг ард түмний хэрэгцээнд зарцуулаад бусад зүйлсээ төр хэрэглэх хэрэгтэй. тэгээд бүх халамжийг цуцлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таван толгойгоос орсон орлогыг сар бүхэн ард иргэдээ тэнцүүхэн хуьцаа болгон өгөх хэрэгтэй. Нэг жилийн дотор эх орон босно.
-
зочин (February 16, 2016 1:48:24 pm )
Монголын төрийг дампууруулчихлаа . МАНАН-тай холбоход гэмгүй. Учир нь нэг нь төр бариад ажил хийсэн ч зөвхөн хотод хийсэн ,МАН бол юу ч хийж үзээгүй төрийг тоглоомын газар болгодог өөрөөр хэлбэл төрөөр 70 жил тоглосон нам, Харин Энхбаярын намд аль альнаас илүүтэй шудрага залуучууд байна . Эдний намд итгэх итгэл ард түмний дотор их байна. Ер даргыг нь шоронд хийж хэлмэгдүүлсэн биш нэр хүндийг нь өсгөж орхив. Шудрага ёс монголд бий болгоё гэвэл МАХН-г сонгох гарцаагүй боллоо. АН өөрөө шудрага байж чадаагүй шудрага бишийг шуудай шуудайгаар үйлдвэрлэсэн ,одоо монголд шудрага зүйл нэг ч үгүй болгосон нам бол АН болно
-
иргэн (February 16, 2016 7:28:00 pm )
Энхбаяр гараад ирээсэй. Тэр л төрийг төвхнүүлж чадна. Тэрэнтэй зэрэгцэх улстөрч үзээд өгье гээд ч алга даа.
21 Comments