Жил бүр шинэ жил, цагаан сар, наадам, хичээлийн шинэ жилийн үеэр валютын ханш өсдөг нь бичигдээгүй хууль бас мөчлөг гэлцдэг. Гэвч өнгөрсөн 2013 оноос эрчимтэй өссөн ноён ногооны ханшийг хазаарлаж чадаагүй юм. 2013 оны хоёрдугаар сарын 14-нд Монголбанкны албан ханшаар ам.доллар 1391 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл энэ сарын 9-нд албан ханш 1949 төгрөг байсан бол арилжааны банкууд 2023 төгрөгөөр зарж байлаа.
Төсөв хүндэрч, данс улайвал нэн түрүүнд төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж олгогдохгүй. Хэдийгээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтворжсон хэмээн албаныхан сайрхаж байгаа ч сар шинийн баярыг тэмдэглэхийн тулд орон сууц, хашаа байшин болон бусад зээлээ төлж чадаагүй хүмүүс олон байгаа аж. Мэдээж энэ нь хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээлийн бүртгэлд орчихно. Үүний хор уршгийг зээлдэгч этгээд буюу монголчууд бултаараа л үүрч таараа. Учир нь өр зээлгүй, лизинггүй нэгээхэн ч хүн байхгүй биз ээ. Хавь ойрын таньдаг мэддэг бүх л хүн их бага хэмжээгээр өр зээл тавьсан байх юм. Адаглаад л цалингийн зээлтэй байна.
Аалзны тор шиг хэрсэн өр зээл айл өрхөөс эхлээд улсыг минь ч тойрсонгүй дайрчихсан. “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны зээлийг даравч далдайж, булавч бултайх нь тодорхой. Эдгээр нь мэдээж бидний халаглаад байдаг өнөөх л ноён ногооноор тооцогдоно. Улс нь валютын зээлтэй, ард түмэн нь ч валютын зээлтэй.
Гадаад валютаар зээл авсныхаа горыг сүүлийн жилүүдэд амсч суугаагаа халаглах хүн тун цөөнгүй байгаа аж. Сар шинийн баяраар ах дүүстэйгээ золгож, мэнд мэдэх зуур “Ам.долларын ханш буурах уу, өсөх үү” гэж асуусан нэлээд хэдэн хүнтэй таарав. Тухайлбал, 2013 онд Сүхбаатар дүүргийн иргэн Д.Жамц ам.доллараар хашаа байшингийн зээл авчээ. Тэрээр сард 317 мянган төгрөг төлж байсан аж. Гэтэл өдгөө 475 мянган төгрөг төлж буй. Мэдээж зөрүү нь жил бүр өссөн нь анх төлөвлөж байснаас 150-160 мянган төгрөгийн зөрүүтэй. Энэ нь тэр гэр бүлийн өрхийн амьжиргаанд шууд нөлөөлж байгааг гэрийн эзэгтэй хэлсэн юм.
2014 оноос эрчээ аван өссөн ам.долларын ханшийг хэрхэн хазаарлах вэ. Хүмүүсийн амьдралд хүнд ачаа болж байна хэмээн шаагилдаж байсан нь саяхан. Гэтэл 2000-ын босгыг аль хэдийн давсан ногоон мөнгийг тоохоо ч байсан мэт хэн ч ам үл нээнэ. Магадгүй валютын ханшийн өсөлтөд хүчээр нөлөөлөх боломжгүй гэх биз.
Учир мэдэх зарим нэг нь энэ жилдээ багтан ноён ногоон гурван мянгад дөхөж очих тухай хэлж байна. Хэрэв энэ үнэн бол валютын зээлтэй хүмүүс хэрхэн ёстой вэ. Эдийн засаг нь хямарсан энэ цаг үед зээлээ төлөхийн тулд хоногийн хоолоо хугаслан бүсээ эцэст нь тултал чангалаад ч нэмэргүй болох нь уу.
Магадгүй энэ нь дэлхийд Монгол Улсыг хүнд байдалд оруулж, дефольт зарлах хэмжээнд тулгах вий гэх болгоомжлол ч бас байна.
Мэдээж ханшийг хүчээр буулгахаас илүү макро эдийн засгийн зохистой бодлого явуулах нь зүйтэй гэх биз. Үүний тулд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх замаар валютын ханшийн дунд, урт хугацааны тэнцвэрт эергээр нөлөөлөх бодлого баримталж байгааг албаныхан хэлж байсан. Гэвч ханшинд нөлөөлөх бас нэг хүчин зүйл бий. Энэ нь инфляц. Инфляц хэт буурах нь ханшийг хөөрөгдөх талтай гэдгийг эдийн засагчид хэллээ. Бид инфляциа хазаарлаж нэг оронтой тоонд хүргэсэн хэмээн бардамнаж буй. Тиймээс орон сууцны зээлийн хүүг таван хувьд хүргэх боломж бүрдсэн гэдэг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэвлэхээс гарцаагүй хэмээн зарим нэг нь хардаж буй. Хэрэв мөнгө хэвлэвэл ам.долларын ханш өсөх нь дамжиггүй хэмээн эдийн засагч, судлаачид онцолсон. Учир нь ипотекийн зээлийн хүүг таван хувьд хүргэх сургаар ам.долларын ханш аль хэдийн 20 гаруй төгрөгөөр нэмэгдсэн юм. Төвбанкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж заасан байдаг. Гэтэл Төвбанк нь үндсэн зорилтоосоо хазайж бизнест хутгалдах нь хэр зохистой вэ хэмээн бизнесийнхэн гайхширсаар. Тэд төгрөгийн ханш хамгийн тогтворгүй болсныг төлөөсийг иргэд, бизнес эрхлэгчид төлнө хэмээж буй. Хатуу ч гэсэн үнэний ортой л үг.
Өр 1000 хүрэхээр цайрдаг юм хэмээн дээр үед хошигнодог байсансан. Харин ноён ногооны ханш 2000 давахаар хэн ч, юу ч хэлэлгүй, дуугүй өнгөрөх нь дасал болсны шинж гэлтэй. Бага багаар өсгөж, хүмүүсийг дасгасан ноён ногоон хаа хүрч зогсохыг таашгүй. Учир мэдэх зарим нэгний хэлж буйгаар сонгуулиас өмнө 2500 хүрч зогсвол зол болох сурагтай. Бид ч сургийг баталгаажуулж, түүндээ дарлуулсаар хэдэн жилийн нүүр үзсэн улс. Магадгүй ноён ногоонд дарлуулсан монголчууд халаглахаа ч болих бололтой. Ногоон мөнгөнд биш төгрөгт дарлуулахсан.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 15, 2016 9:54:36 am )
өөрсдийхөө арчаагүй, ажилгүй, залхуу, боловсролгүй харанхуйдаа л дарлуулаад байгаан биш үү??
-
Anonymous (February 15, 2016 5:28:54 pm )
asdf
-
-
Ganbaa (February 15, 2016 10:40:52 am )
Vher Mongolchuud oorsdoo Archaagvi pizdaanuud iig deeree tawisan Odoo yaahawdee Vvl laigaa vvrtsehee.
-
zun (February 15, 2016 10:48:28 am )
zasgiin gazraa ard irgeded muuhai haragduulah gj zoriud esreg taliinhan ni iim mungunii bodlogo yavuuldag yum bishuu,uursduu garaad hanshiig ni buulgaad bid iim l uls gh gj aan,tedend ard tumen bol bool gesen ug,harj l bgarai ,songuuliin daraa hansh yahnuu
-
boldoo (February 15, 2016 10:51:16 am )
harin tiimee shulmas Uyanga.novsh Ganbatar geed ulsiig deer gargadag byryy shu de sanal neg bnaa ahaa
-
Зочин (February 15, 2016 11:22:17 am )
Ардчилсан нам, төр засгийн эрх барих болгонд монгол улсын эдийн засаг хямарч, эр ширэнд баригдаж, валютын ханш гаардаг шүү дээ. Үүнд ард түмэн ямарч хамаагүй малаа.
-
Зочин (February 15, 2016 11:23:15 am )
Ардчилсан нам, төр засгийн эрх барих болгонд монгол улсын эдийн засаг хямарч, өр ширэнд баригдаж, валютын ханш гаардаг шүү дээ. Үүнд ард түмэн ямарч хамаагүй малаа.
-
Зочин (February 15, 2016 4:39:43 pm )
МОНГОЛ УЛСАД, ДОЛЛАРЫН ХАНШ ӨДРӨӨС ӨДӨРТ УЛАМ ГААРЧ, ЭДИЙН ЗАСАГ УЛАМ ХЯМАРЧ, ӨР ЗЭЭЛЭНД УЛАМ БАРИГДСАНЫГ БОДОХОД, ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙГАА АРДЧИЛСАН НАМЫНХАН АРГАГҮЙ БАРУУНЫ АМЕРИКИЙН, УРД ЗҮГИЙН ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧИД БӨГС ДОЛООГЧИД ГЭДГИЙГ ХАРУУЛААД БАЙНА.
-
Зочин (February 15, 2016 9:11:28 pm )
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай 2014 онд өгсөн ярилцлагадаа “Төрийн бодлого буруу байснаас эдийн засаг хямралтай байдалд хүрсэн. УИХ, Засгийн газар, Төв банк хямралын үүсгүүр генератор болоод байна” гэжээ. 2012 онд Сү.Батболдоос Монгол Улсын Ерөнхий сайдын тамгаа авсан Н.Алтанхуяг эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой “Чингис” бонд 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бонд 30 тэрбум иен, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар гээд маш их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Жишээ нь бид “Чингис бондын хүүгийн төлбөрт жилд 75 сая ам.доллар буюу 140 тэрбум төгрөг, өдөрт 208.3 ам.доллар буюу 400 сая төгрөг төлнө. Ийм өндөр хүү төлөх учраас авсан мөнгөө үр ашигтай бизнесд хөрөнгө оруулах, нөгөө талаар өрөө төлөх хэмжээний ашигтай ажиллах шаардлага урган гарч байна. “Чингис” бондын мөнгийг юунд зарцуулав. Дээрх мөнгийг бизнесийн ямар үр ашигтай салбарт хөрөнгө оруулалт хийв. Өмнөд Солонгос улс хүнд үедээ Баруун Германд уурхайчин, сувилагч нараа илгээсний хариуд тэдний цалинг барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг. Тэр мөнгөөрөө гангийн үйлдвэр барьсан. Гангийн үйлдвэр, аж үйлдвэржилт мөнгө олсон. Мөнгөтэй болсныхоо дараа замаа зассан, барилгаа барьсан. Солонгос ингэж л эдийн засгаа сэргээсэн, боссон. Гэтэл манай улс бондын мөнгөөр эргээд мөнгө олох салбарыг бус гудамж, талбай янзлах, зам засах, үнэ тогтворжуулах нэрээр гараад дууссан байна. Мөн цагаан сараар хамгийн гоё дээл өмссөн хүнийг сайд нь шагнах байдлаар зарцуулжээ. Бондын мөнгийг буруу зарвал буцахдаа шороо тээдэг болохыг дэлхийн зарим улс орны жишээнээс харж болно. Тухайлбал, 1800 оны эхээр Дани улс олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан бондын өрөө төлж чадахгүй болсон тул төсвийн хэт их алдагдалд орж “Хэвтрийн эдийн засаг”-тай болжээ. 1980-аад оны Латин Америкийн Мексикт үзүүлсэн өрөөс үүдэлтэй санхүүгийн хямрал, 2010 оны европын холбооны Португаль, Грек, Испани зэрэг улсын Засгийн газрын өрөөс улбаатай эдийн засгийн уналтуудыг нэрлэж болно. Бондын санхүүжилтийг буруу зарцуулах нь ийм эрсдэлтэй. “Чингис, Самурай” бондын мөнгөөр тансаглачихаад бие биенийгээ өршөөчихдөг овоо муу гарууд вэ” гэх яриа цахим орчинд шуугиан дэгдээж байна. Зарим нь авсан мөнгөө төлж чадахгүй болсон уу яасан гэнэтхэн буяны байгууллага болон хувирав. Хувцас хунар үнэгүй тараана гэх зар тараасан чинь баахан хувцастай хүмүүс ирээд тараагаагүй болтой. Нэг л их шүлхэвч, бэлэг тараасан хүмүүс гэнэтхэн гараад ирлээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ. Өр тавиад Монгол Улсын эдийн засаг сайжраагүйг 2013, 2014, 2015 оны төсвийн гүйцэтгэлээс харж болно. Төсвийн орлого одоогийн байдлаар 769 тэрбум төгрөгөөр тасраад байна. Оны эцэс гэхэд орлого нэг их наяд төгрөгөөр тасрах тооцооллыг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны судлаачид гаргажээ. Монгол Улсын гадаад өр энэ оны хоёрдугаар улирлын дараах байдлаар 21.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэв. Мөн банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 800 тэрбум төгрөг давсан нь эрсдэл дагуулах тоо. Тун удахгүй монгол Улс “АЛДАРТ” өрөө төлж эхэлнэ. Эхлээд “Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар, 2018 он гарангуут “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Хэрхэн яаж төлөх вэ гэдэг төлөвлөгөө одоогоор алга байна. Зээл авсныхаа маргааш л өнөө өрөө хэрхэн төлөх төлөвлөгөө гаргаж, тодорхой сан бий болгох, нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлэх ёстой байсан. гэтэл тэгсэнгүй. Улс орныг хоёр аргаар л эзэлдэг. Нэг нь зэр зэвсэгийн хүчээр нөгөөр нь өр зээлээр. Гэтэл нэг ч төгрөгийн өр тавихгүйгээр цалин, тэтгэврийг гурав дахин нэмж, хүүхдийн мөнгийг 10.000 төгрөгийг өгч байсан түүх бий. Энэ бол есөн жилийн өмнөх М.Энхболдын толгойлсон Засгийн газар юм. 2012 оноос өмнө Монголын эдийн засагт гэрэл ассан нь үнэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.6 хувь хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. Сансарт нисчихээд буухгүй байгаа нэг ам.доллар 2000 биш 1342 монгол төгрөгтэй тэнцэж байв. Гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, алдарт “Экономист” сэтгүүл “Монгол бол дараагийн Кувейт” гэж бичив. Одоо л “Аль нэг тал нь илт цөм хийх бус харилцан ашигтай хамтран ажилладаг” бизнесийн таатай орчин бүрдэж, улсаараа урагшаа алхах нь гэж тэр үед бодож байсныг нуух юун. Гэтэл 2015 онд “Монгол дараагийн Грек” гэж бичлээ. 2016 он “Амь амиа бодоорой, амжихгүй болсон шүү” хэмээн хошигносон жиргээг жигтэйхэн олон хүн дэмжиж “Яг үнэн” хэмээх хоёрхон үгээр хариу өгч буйг эргэцүүлж нэг бодоорой. Олуулаа баяжсангүй, олуулаа хямарлаа.
-
irgen (March 04, 2016 5:41:12 pm )
AN AMERIKUUDIIN ZAASAN ZAMAAR YAVAJ BAINA OO
10 Comments