antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2016 29 comments

ХҮН-ынхан дотооддоо зөрчилдөж, намын даргаа эсэргүүцэж эхэллээ

нийтлэсэн Admin

145549474456c1165833cdfМонгол түмний хүсэн хүлээдэг жилдээ ганцхан тохиох сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улс төрийн халуухан үйл явдлууд баярын уур амьсгалд дарагдаж, ээлжит бус чуулганыг хүлээсэн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байна.

Тэгвэл цагаан сарын өмнөхөн саяхан шинээр байгуулагдсан ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөл хуралдсан байна. Тэрхүү хурлаас нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан нь одоог хүртэл нам дотор нь зөрчил, тэмцэл, үл ойлголцлыг дагуулсаар байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг намын дарга нь гаргуулсан.

Удирдах зөвлөлийн олонх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын удирдах арга барилд нь дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэн учраас намын даргадаа хүсэлт гаргажээ. Үүнийг нь намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар харгалзан үзээд ийнхүү үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Удирдах арга барилд дүгнэлт хийнэ гэдэг бол намын ажлыг авч явж чадахгүй байна гэсэн үг бололтой. Харин түүний орны хүнийг тухайн Удирдах зөвлөлийн хурлаас томилсон юм. Тодруулбал, Н.Одонгуа эзгүй болоод буй Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд томилжээ. Н.Одонгуа нь тус намын анхны үүсгэн байгуулагчдын нэг Сувилахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан өндөр боловсролтой зарчимч эмэгтэй гэдгээрээ намынхаа гишүүдэд үнэлэгддэг ажээ.

Гэтэл цагаан сарын шинийн нэгний өдөр олны гайхшруулсан нэгэн мэдээлэл гарлаа. Тодруулбал, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд Архангай аймгийн өндөр настан, намынхаа дэмжигч ахмад настан Х.Дүнхэр гуайд хүндэтгэл үзүүлсэн юм. Уг нь түүнийг өдөр хоногийн өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь хүртэл томилсон. Ийм байхад хуучин дарга нь хуучин ажлаа хийж, намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж яваа нь ихээхэн сонирхол татаж байв. Энэ бол товчоор хэлбэл Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагахгүй байгаагийн илрэл болов уу. Зарим эх сурвалжуудын таамаглаж буйгаар Т.Доржхандыг удирдах арга барилд дүгнэлт хийсэн гэх нэрийдлээр С.Ганбаатар өөрийн багийг бүрдүүлж, хуучин гишүүдийг нь тоглоомын тойргоос гаргах гэж буй хэрэг ч хэмээн үзэж байна.

Үүний дараахан тус намын нийслэлийн намын хорооны дарга Ц.Түвшинтөр өөрийн албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мөн мэдэгдсэн юмТэрбээр намын даргадаа хандаж, ХҮН дээд үзлийг өмнөө тавин улс орныг хямрлаас гаргах, зөв хөгжилд хөтлөх зөв бодолтой залуус ХҮН-д нэгдлээ гэж бодож байсанБи эндүүрч. Та намын даргаар ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга буулаа. Энэ бүхнийг би харлаа. Зөв бурууг би дэнслэхгүй ээ. Шударга үнэн миний хувьд агаар юм. Түүнгүйгээр би үхэх гээд байдаг юм. Хөдөлмөрийн үндэсний намын гишүүнчлэлээс миний бие өнөөдрөөс эхэлж татгалзаж байна. Гишүүнчлэлээс хас ч өгнө үү” гэжээЭнэ нь намын дарга болон гишүүдийн хооронд үл ойлголцол бий болсны илрэл юм. Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлсөн болон С.Ганбаатар намын дарга болсон нь Ц.Түвшинтөрд таалагдсангүй бололтой.

ХҮН-ын гишүүд болон дарга нь улс орны ирээдүйг одоо бид авч явах ёстой гэж байнга ярьдаг. гэтэл байгуулагдаад жил ч болоогүй тус намын дотоод дахь тэмцэл ийнхүү хурцдаж, сандал ширээ эрх мэдлийн төлөөх тэмцэл эрчимжиж байгаа нь туйлын сонирхолтой. 80 жилийн түүхтэй, 10 жилийн түүхтэй намуудын дотоод асуудал ийм байдалд хүрээгүй байхад дөнгөж гараанаас гарч буй тус намынхан одооноос дотооддоо зөрчилдөөд эхэлбэл ирээдүй нь тун ч их бүрхэг байх болов уу. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ХҮН дотроо хоёр хуваагдаад байгаа аж. Нэг хэсэг нь намын даргын тал. Нөгөө хэсэг нь намын дарга С.Ганбаатарын эсрэг юм байна. Тэд бүр намын даргаа солих талаар ч эрчимтэй ярилцаж эхэлсэн гэдгийг зарим эх сурвалжууд онцолж байна.

Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Zochin (February 15, 2016 9:56:52 am )

    Bolovsroltoi zuv bodoltoi zaluus garch irlee gej bodsiin yumsan . Getel nuguu l tamiin togoonii ulgeriin urgeljlel yum biz dee

    • зочин (February 15, 2016 10:36:11 am )

      Энэ ХҮН намаас юм хүлээвэл дэндүү гоомой тэнэг хэрэг байхдаа. Одоо тэгээд Ганбаатар намын дарга боллоо гээд байх юм. Жинхэнэ дарга нь Энхбаяр ах байгаашдээ. Мөн ч гэнэ хүмүүс юмдаа.

      • Anonymous (February 15, 2016 11:56:09 am )

        тэгээд хайшаа юмб ? энхбаяр ах 2 намтай юм у ??

  • MGL (February 15, 2016 9:58:00 am )

    Gan baatar gej bas gai daguuldag gar yum bishvv
    Zvgeer baisan nam yagaad tarj butraad bna

  • Zochin (February 15, 2016 10:06:45 am )

    Odongua gj zailuul tamar yumnii zarchimch bhav dee. Salbar dundaa, solongos dahi mglchuud dundaa ner nuuree barsan, shunalaaraa aldartai yavdaltai avgai uls tur hiij bn gj samarch hayasan doo. Ter avgaig buur doloon uuliin tsaaguur ortol n huuvul taarna.

  • Buruu zuiliig eserguutsej chaddag l zaluus bn (February 15, 2016 10:11:19 am )

    Buruu zuiliig eserguutsej chaaddag l zaluus bn, Ganbaagaa avaad hayachihval shuud ochij negdene!!!

  • ZOCHIN (February 15, 2016 10:12:11 am )

    Ganbaatar gai daguulana daa.Tuuniig yah gej nabiin darga bolgoson yum. Hudalaa heldegee huleen zuvshuursun shuudee.Tegeheer hudalchaar namaa udirduulah ni hamiin ner hunded muu baina bizdee.

  • ж (February 15, 2016 10:13:23 am )

    энэ нам бүтэхгүйээ харж л байгаарай хүмүүсээ

  • ЗочинGxd (February 15, 2016 10:14:13 am )

    Туйлбаргүй хүмүүс л тийм санаа гарагаж байгаа юм . Монгол ухаанаар монголыг удирдвал бүр сайн . Заавал энэ тэндэхийн дипломны голуудаар удирдуулах албагүй шүү. Ганбаатар хулхидаж байгаад ч гэсэн улс төрийн тогоонд ханатлаа чанагдлаа . Одоо монголын төлөө юм хийх хүн энэ хүнээс өөр байхгүй шүү . Хэрэв тэр диплом нь тийм их шаардлагатай юм бол төгсөж байгаа оюутнуудтай цуг ард түмний өмнө ил тодоор шалгалт өгөөд л авчихаач . Би чамайг үүнийг давах чадвартай гэж итгэж байна.Хөгшөөн чи ерөнхийлөгчийн төлөө зүтгэхээ битгий л зогсоочихоорой хүлээж байна.

  • bayara (February 15, 2016 10:27:03 am )

    ene yanzaaraa mongolchuud hezeech hugjihgui muhvul taarna hezee ch uudluhgui mongolchuud zuv bodoltoi hun garaad ireheer hoorondoo muudaltsaad bugd uhvel taarna

  • Odongua (February 15, 2016 10:29:34 am )

    Odongua gej baliar zavaan sejigiin huuhen baigaa gazar humuusiin itgeliig olj baigaad dandaa uruund n hutga shaaj yvdag. Tereen unuudriig hurtel hiisen zuiluud n bugd hudal huurmag, undu bolovsroltoi ch gej hudlaa nuguu zavaan zaljin argaaraa avaa bizdee

  • Zochin (February 15, 2016 10:40:34 am )

    Odoonii namuud ch uls orniig hogjuulene gej baihgui dee. Tedend namiin bolood huviin erh ashig l chuhal.

  • zochin (February 15, 2016 10:57:12 am )

    iim hulsnii niitleluudeer olny tarhiig ugaana gej buu gor’d. bayaraar, ter tusmaa Mongol tumnii tsagaan saraar huivaldaj dargaa solidog yos ter Hyatad, Solongosd l baidag baih, Mongol yosond niitsehgui. Hyatadyn erliiz, yavdaltai huuhen ene saihan zaluuchuudyg udurdah um genee, seruun zuudlehee boli Odongua

  • зочин (February 15, 2016 11:23:36 am )

    АН, ХҮН 2 намаас буёдыг сонгож болж байна

  • ЧИ (February 15, 2016 11:47:44 am )

    NAM hereggui ee MNGL chuudaaa hagalan butargah bodlogo yum shuu

  • ЧИ (February 15, 2016 11:49:26 am )

    NAM & SHASHIN & BUU 3 ni HAR TAMHI shuu

  • ЧИ (February 15, 2016 11:51:27 am )

    NAM gedeg ni ard tumniig deeremddeg BULEGLEL gedgiig bugdeeree oilgoson shuu dee

  • Zuvlugch (February 15, 2016 1:03:42 pm )

    AN, HUN namuud neg l ugshiltai shuu dee. MAHN bas ayaldan dagagchid, alban tushaaliin shantaachchinuudiig odoo boloyo. MAN arai l tulhtai shuu.

  • Anonymous (February 15, 2016 1:08:27 pm )

    нам ч гэж дээ. ямарч шинэ бодлого төлөвлөгөө байхгүй харагдаад байгаа юм даа

  • Anonymous (February 15, 2016 1:13:33 pm )

    Yadaj surguil tugsuh gej yamar baidgiig medeh hun baisan deeree baklavar tugsuuguin unen gehde master hamgaalsan bas gehdee doktrant yu gesen ug ve XYH namaa gah gah ta nar iim teneg garuud baij gah gah

  • Anonymous (February 15, 2016 1:19:28 pm )

    Ih, deed surguild 4 jil suraad , sursan zuileereen diplom bicheed tuuniigeen hamgaalsan bol deed bolovsrol gen biz de maluuda , tiim bish yum bol XYH nam bish XUDUlMURIIN nam gej nerleech , baklavriin diplom avch chadaagui bol huuramch master bas doktor tolgoitoi eoo maluuda naadah chalchaa hudlaa luu garaa ambaatdaj hayach Ugui bol zuurldadaad onigoo chireed yav chatsagch bollooldooooo

  • Anonymous (February 15, 2016 1:24:23 pm )

    Попуудад ганц хийлэглээ дээ ууган дажгуй гэж хүмүүс ярьж эхэлсийн гэтэл попдуулсан малууд байж ккккк

  • Zochin (February 15, 2016 1:47:30 pm )

    Ganbaataraas bolj baigaa baih oo

  • Anonymous (February 15, 2016 4:40:38 pm )

    худалч ганбаатар бантан хутгалаа даа. оюутнуудад гадаадад болосрол олсон гээд хичээл заадаг шигээ бодоод бна уу? хиншүүг зайлуул. ёс зүйтэй бол өөрөө огцрох ёстой.

  • irgen (February 16, 2016 7:22:07 am )

    Dorjhand bol alban tushaaliin heneeten. Zuv shiidver gargasan bna.

  • азаа (February 16, 2016 9:18:51 am )

    дарга болох санаатай хэдэн банди юу хийж чадах вэ атаархал гэдэг чинь энэ дээ

  • 0000 (February 16, 2016 9:38:53 am )

    АЛБАН ТУШААЛ ДАРАГЫН СУУДАЛ АВАХ ХУЛГАЙЛАХ БАЯЖАХ ЗҮҮД ЗҮҮДЛЭЖ ХҮН НАМАД ОРСОН ХЭДЭН ЗАЛУУ ГАНБААТАРТ БАРИГДАЖ САНСАНАА ОЛДОХГҮЙ БОЛХООР ЭНЭ НАМААС ГАРНА ГЭНЭ ҮҮ ХҮССЭН ЗҮҮЛЭЭН ОЛОХ ГЭВЭЛ ИХ МӨНГӨ БАРИЖ МАН АН ЗЭРЭГТ ОЧ ТЭНДЭЭС ОЛДНО ИХ Л МӨНГӨ ОРНО ДОО НОМТОЙБАЯР ШИГ

  • Хохо (February 16, 2016 9:56:40 am )

    Ганбаатар гэдэг хутгуур орж ирсэн цагт энэ нам сайнаа үзэхгүй. НАМаа шинэчлээч. Одонгуа ч гэх шиг. Сувилахуйн сургуулийг хагалж бутаргаж хуваагаад юу ч үгүй болгож хаясан. Худлаа ярисан хүүхэн. Ардчилсан зарчмаар явсан бол хэн ч ингэхгүй.

  • sunjee (February 16, 2016 6:38:42 pm )

    НАМ, НАМ… НАМЫН ХЭНЭЭТЭЙ, ДАРГА, САЙДЫН СУУДАЛ ХҮССЭН ШААРНУУДААС БОЛЖ ЭНЭ УЛС СҮЙРЧ ДУУСЛАА. ДЭЭР НЬ ЭНЭ ГАНБААТАР МЭТИЙН ТОГЛОГЧИД ЯДАРСАН ТҮМЭНДЭЭ ПОПУЛИЗМ ХИЙГЭЭД БҮР БАЛЛАЧИХ ЮМ АА. ЯАНА ДАА ХӨӨРХИЙ.

antalya rent a car