Эдийн засаг хүндхэн байгаа ч Засгийн газар УИХ-аас өгсөн гэрийн даалгавраа хэрэгжүүлэхээр тодорхой шийдвэр гаргаж эхлэв. Жилийнх нь хүү 29.5 хувьтай байсан малчны зээлийн хүүг 18 хувь болгов. Ерөнхий сайдын амлалтаар энэ төрлийн зээлийн хүүг 10 хувь руу оруулах ёстой. Гэвч одоогоор Төрийн банкнаас малчны зээл авсан 17550 гаруй иргэний зээлийн хүү 18 хувь руу шилжсэнээс биш Хаан банкаар дамжуулж авсан малчны зээлийн хүү буураагүй байгаа юм. Статистик мэдээллээр дээрх хоёр банкаар дамжуулж авсан малчны зээл 240 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Гол нь малчны зээлийн хүүгийн зөрүүнд төр хэчнээн хэмжээний хөрөнгө хаанаас гаргах вэ гэдэг эдийн засагчдын хувьд хамгийн анхаарал татах асуудал болж хувираад байна.
Харин Засгийн газар малчны зээлийн хүүг 10 хувь болгон буулгахдаа Төрийн банкийг түших нь. Эхний шалгуураар малчид тус банкинд “Малчин” данс нээлгэнэ. Мөн малчид малаа эрүүлжүүлэх, малаа экспортод гаргах, мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмжиж ажиллахаас гадна эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах, малынхаа арьс шир, ноос, ноолуурыг үндэсний үйлдвэртээ тушаах үүрэг хүлээх болж байна. Ийм шаардлага тавьж буй нь малчдаар дамжуулж мал аж ахуйн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортоос олох орлогоо нэмэгдүүлэх зорилт тавьж буйтай холбоотой.
УИХ-аас авсан Засгийн газрын хоёр дахь даалгавар нь ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулах ёстой. Төв банкны удирдлага ирэх гуравдугаар сараас ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулахаа мэдэгдсэн. Шийдвэр гарсан нөхцөлд ипотекийн 8 хувийн зээлтэй иргэд 5 хувь руу шилжинэ. Мөн л хүүгийн зөрүүг хаанаас санхүүжүүлж шийдвэрлэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.
Нөгөөтэйгүүр, Засгийн газар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажилдаа оржээ.Энэ нь ипотекийн зээлийг урт хугацаанд хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болох юм.
Засгийн газар өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн эх үүсвэрт шаардагдах хөрөнгийг Монголбанкнаас шилжүүлэн авах шийдвэр гаргажээ. Ингэснээр тус санд 2.5 их наядын хөрөнгө төвлөрөх юм. Өнгөрсөн хугацаанд 76 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсанаар эргэн төлөлтөөр сар бүр 28 тэрбум төгрөг хуримтлагддаг болсон. Энэхүү хуримтлал нь цаашдаа ирээдүйн тэтгэврийн нөөц санд орж буцаж ипотекийн зээл болж иргэдэд хүрнэ. Ийм цусны эргэлт бий болгосноор барилгын салбарынхныг ажлын байраа хадгалж үлдэхэд нь дэм болоод зогсохгүй ирээдүйн тэтгэврийн санд үүсч болзошгүй эрсдлийг бууруулах зорилготой. Учир нь 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь үйлчилж чадахгүй болох нөхцөл байдал үүсч буй ажээ. Тодруулж хэлбэл, жил ирэх тусам тэтгэвэр авагчдын тоо өсөх тусам даатгалын тогтолцоо нь тэрхүү ачааллыг даах чадамжгүй болох дүр зураг бууж буй юм байна. Тиймээс тэтгэврийн санг арвижуулах, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулж байна.
Тэтгэврийн зардлын өсөлттэй холбоотойгоор дэлхийн бусад улс орнууд тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан байгуулдаг. Монгол Улсын хувьд ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулах боллоо. Энэ бол үе, үеийн УИХ, Засгийн газрын олон жилийн туршид ярьсан ч хойшлуулсаар ирсэн шийдвэр байсан билээ. Одоо л суурийг нь цутгах боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ
-
zochin (February 12, 2016 11:12:36 am )
8 huviin zeelee olgoj ehleechee6 Nudee chiltel harj baina6
-
IRGEN (February 12, 2016 12:02:47 pm )
ZEELIIN HUUG HUCHEER BUULGAJ MASH SOROG NOLOOTEI DOOOO HAMAGUI SANHUUGIIN BAIGUULLAGUUDAAR OROLDOOD DEMII L YM BGAAM DAA ZAH ZEELIIN JAMARAA YVAAA YMIIG OROLDOH
-
Зочин (February 12, 2016 12:51:49 pm )
МАНАН улс орны газар шороо эдийн засгаар эдийн тоглож байна.
-
Zochin (February 12, 2016 1:11:13 pm )
8 huvin zeelee sanhuujuulj chadahgui gatschihaad bj hudlaa showdahaa boliochee Shiidver ni garsan zeeluudee olgoochee khaanbank
-
Улс тор судлаач (February 12, 2016 7:44:57 pm )
Төрийн өндөрлөгүүд ахмадуудын төлөөллийг хүлээж аваад үг хэлэхдээ Ерөнхий сайд маань “Өнгөрч буй МОДОН жил сайхан жил боллоо” гэж хэлж байхыг харлаа. Нээрээ ч дээд зэргээр хямарч модоо барьсан жил өнгөрч байгааг Ерөнхий сайд маань хүлээн зөвшөөрлөө хөөрхий. Ийм л гарууд төрийн жолоог залж байгаа гэж бодхоор ой гутаж байна даа.
-
unen ug (February 12, 2016 9:50:03 pm )
Sain zuiliig demjij chadahgui bga bol zugeer l chimeegui bj suraach hyamral gj hudlaa orildogoo boliod ur duntei sanal bicheech sainiig husch sainiig yarij sainiig hiivel boldoggui yum bolov uu
-
Irgen (February 13, 2016 8:32:22 am )
Ene shinchilaliin bolood shiidliin zasgiin gazar bolon ardchilaliihand ard iregdees untei saihan zuvululguu hereggui elvegee enhbold bayrcogt nariin nairuulsan eh oron ard tumnii esreg horoor l horolno
-
Зочин (February 13, 2016 10:10:55 am )
пизда хурдан сонгууль болоосой. өмхий алнуудаас салмаар байна.
-
зочин (February 13, 2016 12:11:29 pm )
СОНГУУЛЬ ДӨХӨӨД Л ХУДЛАА ШОУ ХИЙХ ЮМ ДАХИЖ ЭД НАРЫГ ҮХЭЖ БАЙСАН Ч СОНГОХГҮЙ ШҮҮ МОНГОЛЧУУДАА ХАРИН ЭД НАРААС ЯЛ АСУУХ ЁСТОЙ
-
Зочин (February 13, 2016 1:07:16 pm )
Засгийн газарт ямар даалгавар өгөөвээ. Элбэгдорж, З.Энхболд, Сайханбилэг тэргүүтэй УИХ-ын 76-н авлигачдад ашигтай даалгавар өгсөн үү.
-
DARKHAD (February 13, 2016 3:54:10 pm )
HIIRHEJ HEN NEGEN RUU DAIRCH MUUCHILAHAA BOLII MONGOLCHUUDAA.HUNI HIISEN BUTEESEN SAIN SAIHAN ZUILIIG YAGAAD MAGTAJ BOLDOGGUI UM BE.HAMGI OIRIN JISHEE. 3han JILIIN OMNO YAMAR ZAMTAI,YAMAR HOGTOI,YAMAR GUDAMJTAI YAMAR GERELTEI HOTOD AMIDARCH BAISNAA ERGEED NEG UDAACH BOLOV SANAHIIG HICHEETCGEE
-
DARKHAD (February 13, 2016 4:00:35 pm )
ENE TORIIG AJIL HIIDEG HUCHIN L AVCH YAVAH BOLNO .IH BUTEN BAIGUULALT HIIH NI BUU HEL GUDAMJINDAA TCETCEG URGUULJ CHADAHGUI HUMUUS TOR BARIBAL U BOLOH VE
-
Зочин (February 13, 2016 6:20:46 pm )
хурдан сонгууль болоосой. энэ худалч алнуудаас салах юмсан.
-
Зочин (February 13, 2016 6:49:35 pm )
Засгийн газарт ямар даалгавар өгөв. Элбэгдорж З.Энхболд Сайханбилэг тэргүүтэй УИХ-ын 76-н авлигачидын амин хувийн эрх ашигт нийцсэн даалгавар өгсөн юмуу.
-
Зочин (February 14, 2016 10:21:03 am )
УИХ-ын даргаа тэр Байгальмаа гэж орон сууцны зээл гэж худлаа ярьсан хүн гарч ирлээ.Тэр нөхөрт ярьж байгаа шигээ ажлаа хий гэж анхааруулах хэрэгтэй байх.Таны засагт өгсөн зээлийн асуудал хөдлөхгүй хүмүүс худлаа ярилаа гээд ам муутай байна шүү.Сонгууль ойртож байгаа үед ингэж хугацаа алдаж болохгүй дээ.Нэр хугарахаар юу хугар гэдэг билээ.
-
bataa (February 14, 2016 11:32:47 am )
ÀÍ öàëèí òýòãýâýð íýìýõ ÿàñàí âý àðä ò¿ìýí õîîñîí õîíîæ áàéíà ø¿¿
-
ИРГЭН (February 14, 2016 3:15:34 pm )
ЕС-АА ЯАХААРАА МАН-ЫН ДАРГА ИХ ӨРИЙН ТАЛААР ОРОСТОЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭД ӨР БОСГООД ИРДЭГ БАЙНА АА.ЭЗ ХҮНД ЭНЭ ЦАГТ ДАРАМТ АВЧИРЛАА ШҮҮ ДЭЭ.ХАРАЛГАН БОДЛОГО БАЙНА ДАА.
-
Anonymous (February 14, 2016 3:35:36 pm )
МОНГОЛЧУУД ТӨРӨӨН ДЭЭДЭЛДЭГ АРД ТҮМЭН ГЭТЭЛ СҮҮЛИЙН 20 ЖИЛ ТӨР ГЭЖ ДЭЭДЛЭХЭЭС УРЬТАЖ ХАРААХ ЗҮХЭХ НЬ ИХ БОЛЛООЭНЭ БОЛ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ БУЛААСАН ХУЛГАЙЧ НАРААС БОЛСОН ХЭРЭГ ТӨР ГЭЖ ХАРХААС ОЙ ГУТАЖ ДОТОР МУУХАЙ БОЛОХ ЮМ АРД ТҮМЭН ХЭЗЭЭ ЭНЭ БҮХНЭЭС САЛАХ УХААНТАЙ БОЛОХ БОЛ
САЛИЙ ГЭВЭЛ СОНГУУЛД БҮҮ ОРОЛЦ БИД СОНГОХГҮЙ БОЛ ЭНЭ ХУЛГАЙЧ НАР ЮУГАА ЛУЙВАРДАЖ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХ ЮМ
18 Comments