antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2016 10 comments

Ард нийтээс санал асууна

нийтлэсэн Admin

fd6583075b72fb3163575332cda6c4f6originalНамрын чуулганы сүүлийн өдөр Н.Батбаяр гишүүний өргөн барьсан Ард нийтээс санал асуух хуулийг УИХ баталсан юм. Ингэснээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар ард түмнээсээ санал авахаар болж байна.

Гурван ч парламент дамжин яригдаж байгаа Үндсэн хуулийг өөрчлөлтийг өнөөгийн парламент хийхээр ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Н.Батбаярыг томилсон. Тус ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөл өргөн барихдаа Ард нийтээс санал асуух хуулийн төслийг давхар өргөн барьсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэг бус удаа “Бид ард нийтээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар саналыг нь авч өгнө. Харин дараагийн парламент хуулийг өөрчлөх ёстой” хэмээн онцолсон байдаг.

Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэдгийг ард түмэн анх удаагаа шийдэх гэж байна. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэж ард олон үзэх юм бол эцэг хуулийг эх болгон өөрчлөх асуудал ингээд зогсоно. Харин улс төр, эдийн засагт үүсээд буй олон асуудлын “алдаа “ нь Үндсэн хууль гэж ард түмэн үзэх юм бол эцэг хуулийг өөрчлөх нь дараагийн парламентад даалгавар болон үлдэх учиртай.

Үндсэн хуулийг өөрчлөлтийг бүх намууд дэмжиж байгаа. Гол нь хэн хэзээ эцэг хуулийг эх болгон өөрчлөх эрхтэй вэ гэдэг дээр л асуудал үүсгээд байгаа юм. Тиймээс намуудын дунд үүсээд байгаа асуудлыг ард түмний санал шийднэ гэсэн үг.

Үндсэн хууль бол ард түмэн төр хоёрын дунд хийсэн гэрээ. Энэ гэрээг өөрчлөх эсэхийг ард түмэн шийдэх ёстой гэж өнөөгийн парламент үзлээ.

1992 онд батлагдаж, дундаа долоон зүйл заалтаар засвар орсон Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэх нь улс төр, эдийн засаг, нийгмийн зайлшгүй захиалга болж байгааг улстөрчид ярьдаг. Тэр тусмаа өнгөрсөн дөрвөн жилд 13 удаа сайдыг огцруулах, засгийн унагах асуудал УИХ-д орж ирж байгааг ч Үндсэн хуулийг алдаа хэмээн үзэх хүмүүс бий.

Тэр тусмаа өнөөдөр Эрүүл, мэнд спортын сайдаа томилж чадалгүй сар шинэтэй золгосон нь мөн л эцэг хуулийн нэг гажуудал юм. Ерөнхий сайд нь өөрөө танхимынаа сайдаа томилж чадахгүзй намуудын барьцаанд орчихоод байгаа нь эцэг хуулийг өөрчлөх ёстой харуулж буй том гажуудал хэмээн хэлж болохоор. Ямар ч байсан Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газрын өөр, өөрийн байранд нь тавих асуудал нэг алхамаар урагшилж байна.

Та бидний бүгдийнх нь санал Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг шийдэхээр болсон гэсэн үг юм.

О.САРНАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • ЦАГААН САР (February 11, 2016 4:09:23 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • иргэн (February 11, 2016 8:51:34 pm )

    өөрсөддөө зориулж өөрчлөх гээд байна даа

  • цэцэрлэг -сургууль (February 11, 2016 10:05:03 pm )

    энэ чинь нөгөө согтуу Батбаяр гишүү юм уу, тэнд архичид л хари өгөх байх даа

  • Anonymous (February 12, 2016 4:41:35 am )

    Ard irgedees asuuh nereer Uursduduu zoriulj uurchilnu oilgomjtoi

  • зочин (February 12, 2016 9:18:16 am )

    Явж явж Батбаяр ажлын хэсэг ахлаад байх даа ч яахав дээ. Ийм дүнхүү УИХ-ын удирдлагыг яах ёстой юм болоо.

  • zulaa (February 12, 2016 9:23:52 am )

    tur togtvortoi ued uurchilsun ni deer

  • ИРГЭН (February 12, 2016 11:18:47 am )

    ӨӨРСДДӨӨ ЗОРИУЛЖ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙНАА СЭРЭМЖТЭЙ БАЙХТУН АРТ ТҮМЭЭН ХЭРЭВ ӨӨРЧИЛВӨЛ 420 ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ӨМНӨХ ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСАН ДЕПУТАТУУДЫГ ОРОЛЦУУЛААД ХЭЛЭЛЦЭЖ БОЛОХ ЮМ

  • Улс тор судлаач (February 13, 2016 8:50:08 am )

    Ундсэн хуулинд оорчлолт оруулах естой юу угуй юу? гэвэл Монголын бух ард тумний ихэнхи нь оорчлолт оруулах естой гэж хариулна. Харин аль нэг уеийн УИХ-аар Ундсэн хуулийн оорчлолтийг хийлгье гэвэл УГУЙ гэж хэлнэ. Учир нь 1992 оны Ундсэн хуулийн оорчлолтыг УНДЭСНИЙ ЗОВШИЛЦОЛ болох бух сум, дуургээс сонгогдсон гишуудээс бурдэх АИХ-ыг тухайн уед байгуулж байж, Монгол улс Ундсэн хуулиа оорчилсон байсан юм. Хамгийн гол нь тэр уед торийн институтуудын эрх мэдлийг зов хувиарлах, тэнцвэржуулэх асуудал гол нь байсан учраас УИХ-аар биш АИХ-аар ундсэн хуулинд гар хургэсэн юм шуу дээ. Гэтэл одоо органик хуулиудыг батлахдаа оорсдийнхоо эрх мэдлийг нэмэгдуулсээр байгаад хэмжээгуй эрх дархтай болсон, ямар эх уусвэрээс бурдсэн нь тодорхойгуй их хэмжээний монгоор, сонгогчдын саналыг хуурах, худалдан авах замаар, сонгогчдын толоолох эрхийг булааж авч зовхон оорсдийнхоо эрх ашгийн толоо ажилладаг ес зуйгуй, мэдлэг боловсролгуй, гишуудээс бурдсэн УИХ-аар Ундсэн хуулинд оорчлолт оруулах эрхийг огч болохгуй. Одоо АИХ гэж нэрлэх юм уу, угуй юу буу мэд, ямарч байсан УНДЭСНИЙ ЗОВШИЛЦОЛ болсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бурт амьдарч байгаа иргэдийн дотроос сонгогдсон толоологчдоос бурдэх хурлын байгууллагаар л ундсэн хуулинд оорчлолт оруулах болно. Хэрэв омнох шиг ээ иргэдийг юу ч мэддэггуй “Цагаан цаас” мэт ойлгож “Ард нийтийн санал асуулга гэгчээр олонхи хулээн зовшоорсон” гэж ГАНЦХАН УЛДСЭН эрхийг нь булааж авахыг оролдох юм бол, ОЛОН ТУМНИЙГ “ИРГЭНИЙ ЭРХ ЧОЛООГОО ЧОЛООЛОХ ТУЛААНД” урайлан дуудаж ИРГЭНИЙ ЭРХ ЧОЛООНИЙ ДАЙНЫ замаар л ард тумний хулгайлагдсан эрх чолоог та бухнээс буцаан авч, энэ уе уеийн ес зуйгуй хулгайчуудаас хулгай хийж авсан омч хоронгийг нь хурааж авах л ажил хийх болно доо. Ихээхэн давраад байвал ажиллагаагаа эхлуулнэ шуу сайхан мэдээрэй.

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн иргэн Ч Төмөр баатар (February 13, 2016 9:40:11 am )

    Засаглалыг 1990 оных шиг дээд доод хоёр танхимтай болгож өөрчлөх хэрэгтэй байна Ингэхэд сум болгоноос сонгогдсон хүмүүсээс дээд танхим буюу Ардын ИХ Хурал /АИХ/ бүрдэнэ Үүнд монгол улсын иргэн хэн ч сонгогдох бүрэн эрхтэй тул уншигч та ч сонгогдож болно Энэ бол Монгол улсын эрх барих дээд байгууллага бөгөөд энэ шийдвэрийг хүн бүхэн дагах үүрэгтэй АИХ нь Доод танхим Бага хурал /БХ болон Засгийн газрыг /ЗГ томилох ба тэднийг огцруулах бүрэн эрхтэй Бага хурал өнөөгийн ИХ Хурлын Засгийн газар өнөөгийнхөө үүргийг тус тус гүйцэтгэнэ АИХ жилд нэг удаа хуралдан БХ болон ЗГазрын ажиллагааг авч хэлэлцэх ба шаардлагатай бол тэднийг огцруулна Ийм учир өнөөгийнх шиг төрд гэмт хэрэгтэн луйварчид орогнох боломжгүй болж ухаантнууд төр барьж шудрага ёс гарцаагүй тогтон түүнийг даган сайн үйлс бүхэн дэлгэрнэ Ийм учир өндөр хөгжилтэй орнууд бүгд ийм парламенттай байдаг юм

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн иргэн Ч Төмөр баатар (February 13, 2016 9:50:30 am )

    Ийм учир Монголчуудаа санал асуулга ч юм уу тэмцэлд босох аль аргаар үндсэн хуулийг өөрчилж хоёр танхимтай парламенттай болцгооё

antalya rent a car