antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2016 13 comments

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Д.Бямбасүрэн гуайнд очиж золголоо

нийтлэсэн Admin

b41c20db690a646dde7eab40514af353bigБилгийн тооллын XVII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Төрийн ордонд болсон төрийн золголтын дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайнд очиж амар мэндийг нь эрэн золголоо.

Сар шинээр монголчууд ахмад настныхаа амар мэндийг эрэн золгож, үг сургаалыг нь сонсдог. Энэ жишгээр Ерөнхий сайдын өндөр албан тушаалыг хашиж асан настан буурлуудаа хүндэтгэн золгодог байх учиртай юм. Энэ жилээс эхлэн жил бүр Ерөнхий сайд нар Ерөнхий сайдаар ажиллаж асан ахмадууддаа золгодог болъё гэж зорьж ирлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Улирч буй хонин жилийн амжилт ололт, алдаа оноо болон энэ жил улс оронд болох чухал арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулах талаар тэд санал солилцон ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шинийн 1-нд зочлон ирж хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд 14 ач, зээтэй болсон, сар шинээр 100 гаруй зочин хүлээж авдаг гэхчлэн энгийн сайхан яриа өрнүүлсэн юм.

Д.Бямбасүрэн гуай дараа нь Монголын ард түмэндээ хандаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

-Уудам дэлгэр Монгол оронд минь бичин жил зочилж ирлээ. Монголчууд өнгөрч буй хонин жилд цог хийморьтой, өлзийтэй олон сайхан үйлийг бүтээлээ. Бид гурван саяулаа болж үе үеийнхний хүсэл мөрөөдөл биеллээ. Гарч байгаа шинэ онд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, аз жаргалтай, цог хийморьтой байж, санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ онд монголчуудын хувьд олон сайхан түүхэн үйл явдал тохионо. Тэрний нэг нь ардчилсан сонголтынхоо хамгийн гол үр дүн болох төрөө байгуулах эрхээ эдэлнэ. Энэ бол монголчуудын хувьд улстөрийн баяр байдаг. Монгол хүн монгол төрөө байгуулна гэдэг ёс төртэй үйл юм.

Мөн Монгол эх оронд маань Ази Европын дээд хэмжээний уулзалт болно. Энэ бол Их эзэн Чингис хааны төрөөс хойш Монголд дэлхийн олон орны төр засгийн тэргүүн цуглаж байгаа анхны том тохиолдол юм. АСЕМ-ын уулзалт бол хурал цуглаан төдий биш Монголоо дэлхийд таниулах, Монголоо дэлхийтэй нөхөрлүүлэх, дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, улстөрийн зүтгэлтнүүд Монголыг гэсэн сэтгэл тээж явах ийм сайхан явдал болох юм. Энэ арга хэмжээнд ёс төртэй сайхан бэлтгэж, зочдоо эрхэм дээдээр хүндлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Бичин жил хэдийгээр жаахан эгзэгтэй байдаг боловч энэ жилийн хувьд зуд турхан гэж байгаль дэлхий ширвэсэнгүй. Гэхдээ бичин жилийнхээ төгсгөлийг анхаарч байх хэрэгтэй. Зуны сайхан цаг удахгүй ирнэ ээ. Үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж, ажил хөдөлмөртөө идэвх зүтгэлтэй байж, энх амгалан сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе, өлзий хутаг орших болтугай гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Монголын ард түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (February 11, 2016 8:30:13 pm )

    Tom humuus saihan uymaa hoolgui nadad saihan haragdaj baina

    • зочин (February 14, 2016 2:51:36 pm )

      Бусад ерөнхий сайдуудынд очиж золгоо бол уу

  • Anonymous (February 12, 2016 11:24:45 am )

    буузыг нь идэж архийг нь гудрахаасаа илүү хэлэх үг мэргэн санаа сургаалийг нь тогтоож аваасай да Боролдой Долдой 2 минь

  • Улс тор судлаач (February 12, 2016 7:26:40 pm )

    Төрийн өндөрлөгүүд ахмадуудын төлөөллийг хүлээж аваад үг хэлэхдээ Ерөнхий сайд маань “Өнгөрч буй МОДОН жил сайхан жил боллоо” гэж хэлж байхыг харлаа. Нээрээ ч дээд зэргээр хямарч модоо барьсан жил өнгөрч байгааг Ерөнхий сайд маань хүлээн зөвшөөрлөө хөөрхий. Ийм л гарууд төрийн жолоог залж байгаа гэж бодхоор ой гутаж байна даа.

  • Улс тор судлаач (February 13, 2016 3:38:15 pm )

    Д.Бямбасурэн гуай улс орны эдийн засаг маш хунд байхад уед Еронхий сайд байсан хуний хувьд Ч.Сайханбилэгийн гаргасан алдааг тухай бурт нь засахын тулд олон удаа чихэнд нь хонх зуусэн хэдий ч нэг ч зуйлийг нь биелуулээгуй даана ч хатуу чихтэй золиг тул энэ удаад олон нийтэд аятайхан харагдахын тулд заль гаргаж энэ золголтыг хийж хийсэн байна. Ч.Сайханбилэг ээ чамайг ингэж чихгуй юм шиг явж явчихаад эцэст цагаан сарнаар нэг золгохоор чимээгуй болчихдог юм байна гэж битгий индуурээрэй. Улс орны засаг хунд уед “Чоно борооноор” гэгчээр тэр С.Баярцогттой хамтарч нааш нь цааш нь зохицуулсан омч хоронго, монго тогрогтэй чинь ТООЦОО хийх тул битгий гадагшаа зугтаад алга болчихоорой.

  • Irgen (February 13, 2016 10:59:11 pm )

    mongol ulsiig ardchilalihan tuuveej ard tumniig amaar n shoroo unhuulnii daraahan erinhii said hiij zovlon zudguuriig uzsen eh oron ard tumnee gesen uhaalag saihan hundee odooch urd umunch ene turiin luivarchidad ym boduulhaar heldeg hun daanch manan-giihand hugshun hun uhsen hun2 adil geed oishoodgui ym

  • boorch (February 14, 2016 1:11:04 am )

    bymbasuren said manai tomchuudad zoblokh hiigeesei.mundag hun Dee.eruul enkhiig husiyee.

  • irgen (February 14, 2016 7:42:34 pm )

    byambasuren guai gertee oruulalgui uuden deereesee hoogood yvuulahgui.dubaig yu bolgosonoo zalruul muu tarhi mini chi daraa n ter zolgolt molgoltoo nadtai hiigeerei gehgui

  • зочин (February 14, 2016 7:45:58 pm )

    Ухаантай боловсролтой ажилсаг буурлуудаас үг сонсох нь буруу байхав . Тэнэгүүд дотор адлагдаж явсан Бямбасүрэн гуай өөрийгөө их боловсруулсан Сайханбилэгээс метр илүү мэдлэгтэй ийм хүнийг хүндэтгэнэ гэдэг жинхэнэ монголын ёс. Тэнэгүүд болон монголын улс төрийг бохирдуулагч нарыг энэ бууралтай харьцуулж үзэх , цаг болсон .Нөгөө тэнэнгүүдээс ус гарна ./Их хуралд олон жил хэрэлдсэн танагүүдээс / Буурал эрдэмтнээс бурхан ухаан гарна . Ялгаа нь энэ .Бүгдээрээ амнаас гарч байгаа үгийг нь бодит байдалтай харьцуулж үзэх

  • зочин (February 14, 2016 8:40:09 pm )

    энэ буурал ерөнхий сайд байсан бол алтан хуяг сайханаа нар шиг эдийн засагаа унагахгүй байсымдаа

  • зочин (February 15, 2016 10:22:28 am )

    Хэрэв залуу ерөнхий сайд ахмад ерөнхий сайдуудад талархал илэрхийлж золгож байгаа бол сайхан л байна.Гунгаадорж_Содном,нар дээр цагаан сараар очсон л байх л даа

  • зочин (February 15, 2016 10:22:59 am )

    хоёр нүүр гаргах хэрэггүй юм

  • Мөрөн (February 16, 2016 2:05:21 pm )

    ГУНГААДОРЖ ЭХНЭР АМГАЛАНГИЙН ХАМТААР (МЭДРЭЛ МУУТАЙ, ШУНАЛЫН ТУЛАМ) ЖИЛ БҮР ЦАГААН САР ӨОЛОХООС ӨМНӨ ТАЙЛАНД ХАЙНАНД АМАРДАГ. ЭНЭ ЖИЛ АМЕРИКТ ТӨРИЙН САНГИЙН МӨНГӨӨР СУРАЛЦААД МОНГОЛД БУЦАЖ АЖИЛЛААГҮЙ ТУНГАЛАГ ХЭМЭЭХ АМЕРИК НӨХӨРТЭЙ ОХИН ДЭЭРЭЭ БАЙНӨӨ

antalya rent a car