Билгийн тооллын XYII жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.
Төрийн золголтод Эрчим хүчний тэргүүний ажилтан, Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Ж.Товуудорж, Анхны цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, тэргүүний багш, Улаанбаатар хотын уугуул Б.Цэрэндолгор, Худалдааны гавьяат ажилтан, Худалдаа бэлтгэлийн орлогч сайд асан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Бэгз, Худалдааны ахмад ажилтан, Сүхбаатар амйгийн Баруун-Урт сумын уугуул З.Намжим, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Зангад, Анхны оёдлын артелийн оёдолчин, дайны жилүүдэд цэргийн дулаан хувцас оёж явсан Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул С.Хандсүрэн, Худалдааны тэргүүний ажилтан Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Сүрьеэ, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Дундговь аймгийн уугуул Д.Ойдов, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Г.Зэвэг нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмадуудын амрыг эрэн золгож, Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг татуулав.
ЭХ СУРВАЛЖ: http://president.mn
Холбоотой мэдээ
-
Зочин зочин (February 09, 2016 9:48:55 pm )
Энэ тэр аймаг гэж жижиглэж, салж бутаргасан жалга довын узлээ больцгоое оо. Залхаж байна. Монголчууд монголчуудаараа л байя
-
ЗОЧИН (February 12, 2016 10:06:10 am )
Төрсөн нутаг усыг нь дуудахад буруудах юу байна.Настай хүмүүс нутаг усаараа дуудуулахад сайхан байгаа шүү дээ.
-
Улс тор судлаач (February 12, 2016 7:42:31 pm )
Төрийн өндөрлөгүүд ахмадуудын төлөөллийг хүлээж аваад үр хэлэхдээ Ерөнхий сайд маань “Өнгөрч буй МОДОН жил сайхан жил боллоо” гэж хэлж байхыг харлаа. Нээрээ ч дээд зэргээр хямарч модоо барьсан жил өнгөрч байгааг Ерөнхий сайд маань хүлээн зөвшөөрлөө хөөрхий. Ийм л гарууд төрийн жолоог залж байгаа гэж бодхоор ой гутаж байна даа.
-
Улс тор судлаач (February 12, 2016 7:43:14 pm )
Төрийн өндөрлөгүүд ахмадуудын төлөөллийг хүлээж аваад үг хэлэхдээ Ерөнхий сайд маань “Өнгөрч буй МОДОН жил сайхан жил боллоо” гэж хэлж байхыг харлаа. Нээрээ ч дээд зэргээр хямарч модоо барьсан жил өнгөрч байгааг Ерөнхий сайд маань хүлээн зөвшөөрлөө хөөрхий. Ийм л гарууд төрийн жолоог залж байгаа гэж бодхоор ой гутаж байна даа.
-
Зочин (February 12, 2016 8:58:51 pm )
Монгол улсыг өрөнд оруулж өтөнд идүүлж эдийн засгийг хямраасан “МАНАН” бүлэглэл ирэх сонгуулиар ялахгүй.
-
mongol (February 12, 2016 10:32:27 pm )
саран дээр байдаг хүнд модон гэж ойлгогдсон юм байлгүй дээ
-
Зочин (February 13, 2016 10:11:49 am )
пизда хурдан сонгууль болоосой. худалч өмхий алнуудаас салмаар байна.
7 Comments