1. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
2. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
3. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
4. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
6. Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.
Холбоотой мэдээ
-
МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбатын мэндчилгээ (February 10, 2016 1:09:46 am )
Улиран одож буй модон хонин жил монголчууд бидэнд сорилт бэрхшээл, сургамж ухаарал олныг үлдээж хүн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаан улс орныхоо ирээдүйд сэтгэл чилээсэн цаг үе байлаа.
Байгалийн баялгаас хамааралтай өрийн дарамттай эдийн засаг, намчирхал, талцалд хуваагдсан улс төр, ядуурч бухимдсан ард түмэн өнөөгийн нийгмийн бодит төрх болжээ. Бид Монгол гэдэг ганцхан нэртэй, монгол хүн бүхэн нэг л эх оронтой, Монголын иргэн бүгд нэгдмэл зорилготой байх учиртай. Төрийн жолоог атгасан хэн нэгэн эрх мэдэлдээ эрдэн эх орны хувь заяаг өөрийн дур зоргоороо залуурдахын горыг Монголын ард түмэн өнөөдөр амсч байна
1 Comment