antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2016 Comments are off

“Ханбо” хатаасан жимс авахгүй байхыг анхаарууллаа

нийтлэсэн Admin

hanbo“Ханбо” нэрийн хатаасан жимсийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн сорилтоор эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн тул худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу “Нарантуул трейд” ХХК-ийн “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлд байрлах 356, 358, 376, 378 павилонуудад шалгалт хийж, гарал үүсэл нь тодорхойгүй, хилийн хяналт шалгалтанд хамрагдаагүй, шинжилгээ баталгаажилтгүй дээрх нэрийн бүтээгдэхүүнийг авч шинжилсэн байна.

“Ханбо” гэж нэрлэгдэх “Шинжин шилдэг хүнс” нэрийн жимсний хатаамал нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн, мэдээлэл дутуу, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор дагалдах бичиг баримтгүйгээр хилийн мэргэжлийн хяналтын болон гаалийн хяналт шалгалтад хамрагдаагүй, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлоогүй, импортлогч нь тодорхойгүй, хүнсний худалдаа эрхэлж буй иргэд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд мөн илэрсэн байна.

Шалгалтаар “Шинжин шилдэг хүнс” нэрийн нийт 310 уут 376.8 кг 1435600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, зөрчил гаргасан этгээдүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car