antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2016 4 comments

СОНГУУЛЬД ГОРИЛОГЧДЫН ХИШИГ ТАРААХ АЖИЛЛАГАА АМЖИЛТ ОЛОХ БОЛОВ УУ

нийтлэсэн Admin

olloo_mn_1454637847_44ed06f7fa5186db34dadde93b1cd105Хэдхэн хоногийн дараа хаврын тэргүүн сар гарах гэж байна. Энэ хавар жил жилийн хавраас илүүтэй үзэж сонирхох, харах зүйл ихтэй болно  хэмээн иргэд  хүлээн суугаа.  Мэдээж хэрэг энэ нь сонгуулийн жилтэй холбоотой. Сонгуулийн жилд улстөрчдийн тавьсан  шоу, мэргэжлийнхнээс илүү байдгийг манайхан андахгүй мэддэг болсон учир ийн хүлээж суугаа. Эхнээсээ ч уг шоу нь эхэлж   дуу дуулан, клипээ хүртэл хийлгээд амжсан улс төрч байгаа.

Энэ мэт сонгуулийг угтсан улстөрчдийн шоу тоглолт өдөр алгасахгүй болох биз тун удахгүй. Харин манай эрхэм түшээд уламжлалт сар шинийн баярыг  тохиолдуулан сонгуулийн хөөрхөн сурталчилгаагаа хийх овжин  аргаа гүйцэлдүүлэхээр  УИХ-ын намрын чуулган завсарлангуут орон нутгийг зорьцгоох биз ээ. Зарим нь бүр цагаан сарын баяраар төрсөн нутагтаа тусгайлан гэр  барин иргэдийг дайлж цайлж, бэлэг сэлт гардуулдаг гэж байгаа.

Ер нь  л сонгуулийн жил иргэд бэлэг сэлт, сайхан үгсийн дунд умбадаг гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй л байх. Харин энэ жил сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь сонгуулийн жилд ямар ч бэлэг сэлт тарааж, сонгогчийн саналыг худалдаж авах оролдлого хийж болохгүй хэмээн хуульчилж өгсөн тул оны өмнө нүүрс түлээнээс эхлээд бидон сав хүртэл тарааж нэг хэсэгтээ л ярианы сэдэв болцгоосон түшээд өдгөө нам жим байна.

УИХ-ын гишүүд бидон сав, нүүрс түлээ тарааж явах зуур шинээр нэр дэвшихээр горилогчид ч юу дутах вэ гэсэн шиг хүнсний бүтээгдэхүүн тарааж явсан. Тухайлбал “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл өнгөлсөн тухай яриа өнгөрсөн сарын эхээр нэлээд газар авсан. Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл оны өмнөхөн Увс аймгийнхаа нийт сумдаар гурил, будаа тараах ажлыг эхлүүлсэн байна.

Нэг өрхөд гурил, будаа, “Лавшаа” гоймон, чипс, ургамлын тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган төгрөгийн бэлэг тараах ажлыг Увс аймгийн Ардчилсан намын гишүүд болон О.Цогтгэрэл захирлын багийнхан зохион байгуулсан байна. Увс аймаг 20 мянга гаруй өрхтэй гэхээр хэдэн зуугаар тоологдох  тонн гурил, будаа, их хэмжээний хөрөнгө зарсан нь ойлгомжтой юм.

О.Цогтгэрэл эрхэм ийнхүү аймагтаа хөрөнгө зарах болсон шалтгаан нь 2016 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй нь энэ. Өнгөрсөн оны эхээр аймгийнхаа Ардчилсан намын тамгыг атгаад зогсохгүй, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болон орж ирсэн билээ. О.Цогтгэрэл 2012 оны сонгуульд нэр дэвшихээр зүтгэсэн ч Увс аймгийнхаа намын хорооноос дэмжлэг аваагүй унасан удаатай. Харин энэ жил даагаа нэхэхээр ажлаа эрчимжүүлсэн нь энэ бололтой.

Тэгвэл түүний энэхүү ажиллагаа хэр зэрэг амжилт олох бол? Иргэд бэлэг сэлтэд хууртаж, саналаа худалдах болов уу даа.

Б.Сансар
olloo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (February 08, 2016 10:35:39 pm )

    билэг тараан горилогчдод салаавч
    бэлэглэе.

  • зурхай (February 16, 2016 6:33:03 pm )

    Хуучин хулгайчуудын бэлгэнд хууртаж
    дахин сонговол улс орон дуусана.доо.
    Бизнесүүдийг .Популистуудыг төрлүү бүү зүглүүл эстэгвээс иргэний дайн ч болж
    болох нигууртай.

  • giichen (February 19, 2016 8:55:00 am )

    avilagachid hulgaulsan munguu bidend ugugldee.ushuu saun dutuugaa gyutseej nehej av.harin songyylia uuriinhuuruu hii.tanii gariig barij baugaad dugyuluuh bish yamaul baunab

  • MGL (February 21, 2016 7:09:59 pm )

    Ène 76 -g dakhin songoj byy aldaarai daa Mongolchuudaa

antalya rent a car