antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2016 3 comments

“Ghana” шоколад, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов зэргээс зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin

ghanaСар шинийн баярыг угтаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуй нэгж, 2271 иргэн хамрагдсан бөгөөд нийт 3011 обьектод шалгалт явуулжээ.  Шалгалтаар чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 669 ширхэг, 25 сая 192 мянган төгрөгийн бүтээгдэхүүн илэрчээ. Үүнээс 10.558 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгуулсан бөгөөд нийт 31 байгууллагад 4818,0 мянган төгрөг, 86 иргэнд 4,669 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.  Тухайлбал “Скай ХХК-ийн импортлосон “Ghana” шоколад, “Мандах газар” ХХК-ийн импортлосон “Амин дэмийн бэлдмэл”, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн үйлдвэрлэж худалдаанд гаргасан бууз, иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн “Нийслэл” нэрийн хэвийн боовноос шошгын болон хугацаа дууссан зөрчил илэрчээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (February 05, 2016 6:57:50 pm )

    Энэ ГАНА Скай-ийн биш, Грийн Сити-ийнх байн ш тээ.

  • Зочин (February 05, 2016 7:43:11 pm )

    Ghana шоколад гээд рекламдаад байсан чинь естой хэрэггуй хог байналээ!!!

  • Anonymous (February 08, 2016 10:08:03 am )

    Харваас захиалгатай мэдээ байна шдээ.
    Бүхэд бүтэн 89 нэр төрлийн бараа хураагдсан байхад нэгэн зэрэг бүх сайтуудаар Гана шоколад хортой гэсэн гарчигийнн дор, Гана шоколадны зураг тавьж байгаад постлосон байх юм. Албан мэдээллийг гуйвуулахаа болиосой.

antalya rent a car