antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2016 3 comments

БНСУ визийн журамдаа өөрчлөлт орууллаа

нийтлэсэн Admin

solongosБНСУ-ын Элчин сайдын яам виз олгох журамдаа энэ cарын 1-ний өдрөөс эхлэн зарим өөрчлөлтийг оруулжээ.

Тодруулбал, тус улс руу зорчих виз олгох ерөнхий журам хэвээр боловч олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод дараах хөнгөлөлтийг үзүүлэхээр тогтсон байна. Үүнд, БНСУ руу зорчих олон удаагийн визийг 6-7 шалгуур үзүүлэлтээр 1-3 жилийн хугацаатай олгодог.

Шалгуур үзүүлэлт дотор олон удаагийн виз мэдүүлэгч нь сүүлийн хоёр жилийн дотор OECD-ийн гишүүн 30 орнуудаас хоёрт нь зорчсон байх гэсэн шалгуур байдаг. Тэгвэл энэхүү шалгуурт өөрчлөлт орж, дээрх орнуудын аль нэгд нэг удаа зорчсон байхад та БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.

 Энэ сарын 1-нээс эхлэн заавал 90 хоног хүлээлгүйгээр визэнд орох боломжтой. 

Мөн БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагүй хэмжээний цалин бүхий татвар төлөгч байх ёстой гэсэн шалгууртай. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ.

Түүнчлэн БНСУ-ын их дээд сургуульд суралцагч оюутны гэр бүлийнхэн, аав ээж нь тодорхой хэмжээний санхүүгийн батлан даалт гаргадаг байсан. Үүнийг БНСУ-ын тэргүүлэх 46 сургуульд суралцаж буй оюутнууд санхүүгийн батлан даалтаас чөлөөлөгдөх шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна. БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөн удаа зорчсон болон тус улсад хугацаа харгалзахгүйгээр нийтдээ тав болон түүнээс дээш удаа зорчсон иргэдэд олон удаагийн виз мэдүүлэх эрх нээгджээ.

Аялал, амралт, эмчилгээ үйлчилгээ, бизнес эрхлэх зэрэг олон шалтгаанаар БНСУ руу Монгол хүмүүс зорчдог. Тэдгээр иргэн Монголдоо ирээд дахин виз мэдүүлэхийн тулд 90 хоног хүлээдэг. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн заавал 90 хоног хүлээлгүйгээр визэнд орох боломжтой.

Ингэхдээ тус улсад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон бол чухам ямар шалтгаанаар удсан болохоо албан ёсоор баталгаажуулах учиртай гэнэ. Хэрвээ тэнд удсан шалтгаанаа албан ёсоор баталгаажуулсан бол заавал 90 хоног хүлээлгүй дараагийн визээ мэдүүлж болох юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Almaz (February 04, 2016 10:43:25 pm )

    OECD гэж юу вэ

  • bolor (February 05, 2016 12:04:12 am )

    OECD ymar ornuud bagtdag yum bol !!!!!!!

  • khasar (February 05, 2016 12:22:12 pm )

    Baruunii bvh ornuud Boloroo

antalya rent a car