СӨХ-ны талаарх иргэдийн гомдол тасрахгүй байгаа ч ШӨХТГ-ын байцаагчдад энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэх эрх мэдэл байхгүй. СӨХ ямар үүрэгтэй вэ? Хариулт маш тодорхой.
Оршин суугчдын тав тухтай байдлыг хангаж ажиллах ёстой. Гэтэл үндсэн үүргээ умартаж, илүү төлбөр авдаг, хураасан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй байдаг гээд СӨХ-г тойрсон гомдол тасардаггүй. Нийслэлийн хэмжээнд 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг аж. Үүний 400 гаруй нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй. Харин үлдсэн нь голдуу шинээр ашиглалтад орсон орон сууцны хорооллын СӨХ-ууд юм. Тэгвэл сүүлийн үед шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллын СӨХ иргэд, оршин суугчдын саналыг авч хэлэлцэлгүй дур мэдэн СӨХ байгуулж, өндөр төлбөр нэхдэг явдал газар авсаар байна.
ШӨХТГ-т СӨХ-той холбоотой асуудлыг шалгаж, шийдвэрлэх эрх мэдэл байхгүй
Уг нь хуульд зааснаар шинээр ашиглалтад орсон байрны эхний гурван жилийн хугацаанд барилгын компани урсгал зардлаа бүрэн хариуцах учиртай. Гэтэл урсгал зардлаа хариуцах нь бүү хэл, оршин суугчдаас их хэмжээний мөнгө нэхдэг аргад түлхүү “суралцжээ”. Хэрэв мөнгөө өгөхгүй бол цахилгаан, усыг нь тасалж, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөөр байна.
Яг энэ асуудлаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Монгол хотхон”-ы оршин суугчдын төлөөлөл манай сонинд хандсан юм. “Монгол хотхон”-ы оршин суугч, иргэн Г “Манай байр ашиглалтад ороод нэг жил орчим болж байна. Зургаан блок бүхий манай хотхоны нэг байранд 180 айл өрх амьдардаг. СӨХ байгуулахдаа хурал хийгээгүй төдийгүй өдий болтол даргаар нь ямар хүн ажилладаг нь мэдэгдэхгүй юм.
СӨХ-ны төлбөр өндөр гарах болсон. Төлөхгүй гэхээр цахилгаан, ус тасалчихдаг. Нийтийн эзэмшлийн ашиглалтын зардал гэдэг нь харуул хамгаалалт, орчны гэрэлтүүлгийн мөнгө юм билээ. Үүнийг уг нь ам метр тутамд 200-300 төгрөгөөр тооцож айл өрхөөс авна гэж заасан байдаг ч манайхаас илүү тооцож авч байна. Үүнийг нь хэлэх гээд СӨХ-ны даргатай уулзах гэхээр ер олддоггүй” гэлээ.
СӨХ-Г ХЯНАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ДУТАГДАЛТАЙ БАЙНА
Нэг СӨХ оршин суугчдаасаа засвар, цахилгаан, халаалтын нэрээр жилд хэчнээн төгрөг хурааж авдгийг нарийн тооцох арга үнэндээ алга. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө баталсан журмаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд. Ийм учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон ШӨХТГ-аас шалгалт оруулж болдоггүй юм байна.
Сард 70-100 гаруй мянган төгрөгийг СӨХ-д тушаадаг
Уг нь ШӨХТГ-ын даргаар О.Магнайг ажиллаж байх үед СӨХ-той чамгүй тэмцсэн. Гэтэл хууль эрх зүйн хүрээнд ШӨХТГ-ын байцаагчид СӨХ-г шалгаж, торгууль тавих эрхгүй ажээ. Үүнийг зөвхөн Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл шалгах эрхтэй хэдий ч нөгөөтэйгүүр гишүүн бус СӨХ-нд хариуцлага тооцох эрх мэдэл бас л үгүй. Зөвхөн иргэдийн гаргасан гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй гэх. Гэвч манай иргэд “Төлбөр мөнгө өндөр гарч байна” гэсэн гомдол ирүүлдэг атлаа СӨХ-г татан буулгах хүсэлт ирүүлдэггүй гэдгийг тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Н.Галбаатар хэлсэн юм.
- Нийтийн эзэмшлийн ашиглалтын зардлыг ам метр тутамд 200-300 төгрөгөөр тооцож айл өрхөөс авна гэж заасан байдаг.
- СӨХ-той асуудлыг Эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууц, байшингийн тухай хуулиар зохицуулдаг учир ШӨХТГ СӨХ-ны нэг ч гомдол хүлээн авахгүй.
- Дүрмээрээ бол СӨХ байгуулахад 14 хоногийн өмнө зар тарааж, бүх гишүүдийн хурал хийх ёстой.
- Барилгын компаниуд өөрсдөө СӨХ байгуулаад, их хэмжээний төлбөр тогтоож буй нь хууль зөрчиж байгаа аж.
2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нийтийн эзэмшлийн талбай, байрны засварын санхүүжилтийг иргэд гаргахаар хуульчилсан байдаг аж. Мөн СӨХ-г оршин суугчдын нэгдсэн хурлаар байгуулах бөгөөд ажлын үр дүнг өөрсдөө хянаж, хариуцахаар зааж өгчээ. Гэвч иргэд мөн л энэ эрх, үүргээ ихэнхдээ мэддэггүй байна. Нөгөө талаас энэ мэтийн тодорхой хүчин төгөлдөр хууль эрх зүйн орчин байдаг ч түүнийг оршин суугчдадаа сурталчлан таниулахыг СӨХ-ны удирдлага хүсдэггүй талаар ч ярьж байна.
ҮНЭТЭЙ БАЙРАНД АМЬДАРДАГ ГЭЭД ӨНДӨР ТӨЛБӨР ТӨЛӨХ АЛБАГҮЙ
Дараагийн нэг жишээ. “Энканто таун” хотхоны 200 гаруй оршин суугчид гомдолтой байна. Тэд орон сууцныхаа ам метрээс шалтгаалан сард 70-100 гаруй мянган төгрөгийг СӨХ-д тушаадаг. Учир нь нийтийн эзэмшлийн ашиглалтын зардлын төлбөрийг ам метрийг нь 800 төгрөгөөр бодож тогтоосон нь тоон дүн өндөр гарах гол шалтгаан болсон хэмээн оршин суугчид үзэж, гомдол гаргажээ.
Гэвч энэ асуудлыг огт авч хэлэлцэхгүй өнөөдрийг хүрсэн байна. Тус хотхоны оршин суугч, иргэн Х “Цахилгааны мөнгөө тушаачхаад байхад СӨХ төлсөнгүй гээд Орон сууцны контороос хүмүүс ирж, цахилгаан болон ус тасалсан. ШӨХТГ-т гурван ч удаа хүсэлт гаргасан боловч энэ асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш гээд дүүрэгтээ хандахыг зөвлөсөн. Бид үнэтэй байр худалдан авсан гээд СӨХ-ны мөнгө ийм өндөр төлөх албагүй шүү дээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Өнгөрсөн хугацаанд манай газар бүх иргэнийг хэрэглэгч гэж үзээд СӨХ-той гомдол, саналыг хүлээн авч байсан. Гэтэл ШӨХТГ нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байгууллага. СӨХ-той асуудлыг Эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууц, байшингийн тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс манай байцаагч нарт үүнийг хуулийн хүрээнд шалгаж, шийдвэрлэх эрх мэдэл байхгүй болчихож байгаа юм. Тийм учраас бид энэ оноос СӨХ-ны нэг ч гомдол хүлээн авах боломжгүй” гэв.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ
Холбоотой мэдээ
-
irgen (February 04, 2016 12:13:50 pm )
unendee ho sohiin hereg algaa tatan buulgaachee
-
Зочин (February 04, 2016 2:20:45 pm )
10 хороололын “Их монгол “гэж СӨХ байна.Үүнийг шалгадаг эрх бүхий байгууллага гэж байна уу?.Даварчихсан нөхдүүд байнаа доод гражын мөнгө байрны мөнгөн дээрээс 10,000 төгрөг сар бүр дээрээс цэвэрлэгээ хийсэн 3000 төгрөг дулааны мөнгө бас авчихаад дахиад 5 сараас хойш 180.000 төгрөг нэхэж байна ингэж болдог юм уу СӨХ дээд зөвлөл гэж нэг юмнууд ажлаа хийгээчээ.
-
Songogch irgen (February 04, 2016 6:20:21 pm )
Irged uursduu huuli erkh zuin medleggui tul Sukh nertei luibarchind zugeer l sar bur hultsengui mungu tuldug.
SUkh iig orshin suugchid uursduu husbel baiguulna. tegeed yu yund yamar hemjeenii tulburiig yunii ulmaas tulukhuu bodokh argachlaltai ni taniltsakh heregtei bolj baibal zubshuurnu bolokhgui bol SUKH baiguulah hegeggui. herbee bukh yumaa khariltsan tokhirch zubshuurch baigaa bol sankhuug ni khyanakh heregtei herbee chamd uilchilj chadakhgui bol ter balai SHUKH d munguu tulukhgui baikh heregtei. Uilchilj chadbal munguu tulnu uilchilj chadakhgui bol tulbur munguu tulukhgui. Ju gej zugeer neg hund huuli yosniikh yum shig hudulmurluj olson munguu uguud suuj baidag yumbe -
ЗОЧИН (February 05, 2016 1:48:52 am )
ЭНЭ СӨХ ГЭДЭГ байрны оршин суугчдаас дураараа мөнгө байрны мөнгөн дээрээс шууд аваад сурчихсан ажилгүй сөх гэдэг энэ юмыг татан буулгаж байрны оршин суугц биднийг нэг өөрийн гэсэн орон сууцандаа амгалан тайван амьдруулаач өгөөч …… гэрээсээ орж гарахад үнэхээр хүндрэлтэй байх юмаа . подезон дотор шанты доор орон гэргүй архичин болон хаа хамаагүй хүмүүс авчираад суулгачих юм .. эдгээр хүмүүс нь хагас мэдрэл муутай цэвэрлэгээ хийж байгаа нэртэй шээс баастай нэг л хувинтай усаараа дээд давхарын 9 давхараас 1 давхар хүртэл нь загалтуулаад угаасан болчих юм:…… өглөө ажилдаа гарахаар гэрийнхээ хаалгаар гарахлаар урьдаас шээс баасны үнэр үнэртээд доошоо нэг давхарын орцныхоо хаалгаар гарах гэхээр яг тэр үүд болон нэг хоёрын давхарын айлуудад бөөн үмхий үнэр элдэв муухай үнэр танар үнэртээд оршин суугч биднийг маш ихэээр хүндрэл оруулах юм … хэлээд хэлээд хэлэх ч үг алга … энэ сөх гэж нэг хачин юмыг татан буулгахыг оршин суугч бид шаардаж байна . ЗҮГЭЭР Л ОРЦОНДОО НЭГ АХЛАХЧ айлуудаасаа санал авч тавиад л оршин суугчид өөрсдөө л орц орцоо хариуцаад явж байвал орц маань хамгийн цэвэрхэн хамгийн авюулгүй байх болно биднээс сөхийн мөнгө гэж зүгээр л шууд авч байнаа сөх нэртэй дээрэмчид байдаг юм шиг байна…. татан буулгах хэрэгтэй бөгөөд шаардаж байна
-
ЗОЧИН (February 05, 2016 1:53:41 am )
монгол улсад сөх гэж оршин суугчдаас ямар ч шалтгаангүйгээр мөнгө төгрөг авдаг СӨХ гэдэг балай юмыг татан буулгахйг дэмжиж байна арай хэтрээд байна
-
зочин (February 05, 2016 11:09:39 am )
би бас СӨХ-г татан буулгасан нь дээр гэж бодож байна. хийдэг ажил нь ер нь мөнгө авах ажил юм шиг. ямар даргатай юу хийдэг нь мэдэгдэхгүй. мөнгө хүрдэггүй гэсэн ганц тайлбартай. СӨХ-үүдийг шилэн данстай болгож чадвал зүгээр юмсан. хэрвээ тэд идэж уудддаггүй л юм бол үүнээс татгалзахгүй биз. даанч идэх нь их болохоор дэмжихгүй байх л даа
-
Anonymous (February 05, 2016 12:57:47 pm )
bolokhgvi baigaa SUH-ni dargin khalaad boldog dargaa tavichkh tegeed boloo shvv dee boldog SUH zunduu bna shvv dee
-
Зочин (February 20, 2016 12:12:11 pm )
ккк. нэг л их татан буулга гэсэн хүмүүс. манай сөх сайн ажилдаг болхоор миний зүгээр гомдол байдаггүй. сайн хүнээ л сонгох хэрэгтэй. хог, цэвэрлэгээ, гээд зайлшгүй шаардлага их гардаг ш дээ. арга ядхад бохирын шугам бөглөрлөө байраараа шугам хоолойнд гэмтэл гарлаа гэхэд аль нэг айл нь сайхан сэтгэлээр засаад өгнө тэ та нарт. кккк. лифт нь эвдрүүл бас яах бол. хогыг нь бас хэн дуудаж ачуулхав.
8 Comments