antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2016 14 comments

Эх оронч үзэл гэж байх ёсгүй

нийтлэсэн Admin
Бэсүдэй овогт Н.Нагаанбуу агсан, Холбоос Т.Баярхүү нарын   “Монгол ухаан-9 эрдэм” номын хэсгээс…
Эх орон бол үзлийн хоосон хийдэм юм биш, өнө үүрдийн заяат үе удмаараа мөнхрөх бодит оршихуй орон. Иймдээ төрүүлсэн эхийнхээ ачлал, халуун сүү, хайр энэрэлтэй зүйрлэн Эх орон, эх нутаг гэх мэтээр бахархан нэрлэдэг.
Эх оронч  байна гэдэг хайрлана хамгаална хадгална гэсэн утга болохоос коммунизм мандтухай гэж хашгираад хадан дээрээс түлхүүлсэн малчин хүүхэн Борын тухай зураг кино, цус аллага хядлага, адал явдалт “баатарлаг” үхлийг харуулж түүний жишээгээр үхэх ёстойг ухааруулдаг сэхээрүүлдэг бүдүүлэг юм биш.
Эртний үлгэр туульс, домог хуучууд бүгд харийн атаатан дайсны эсрэг тэмцсэн эгэл баатар хүүгийн тухай сэтгэл зүрхэнд шингэтэл дүрсэлсэн нь би тийм удамтай, баатарлаг хийморлог заяатай гэсэн агуу том царааг таниулж мэдүүлж байгаа төрөлх ухаан юм даа.
Гэхдээ энэ нь эх оронч үзэл гээчийг суулгаж байгаа мангар номчирхол биш, эх оронч ухаантай байх түүхэн жам ёсны сургууль юмсанж.
Бид эх оронч үзэлтэй /гаднаас заалгасан/ биш, эх оронч ухаантай байх жамтай. Эх орноо яаж мандуулах вэ? Төрөө хэрхэн хүчтэй байлгаж хил хязгаараа хамгаалах вэ? Хүн ардаа яавал хөгжил цэцэглэл, хөөр баясгалантай аж төрүүлэх. Газар доорхи болон дээрх байгалын баялгаа харийнхны өлөн нүд сувдаг шуналаас яаж хамгаалах вэ? Ашиглавал дотооддоо яаж сайхан эд болгох гадаадад яавал үнэ хүргэн арилжиж монгол орондоо хөгжил дэвшлийн ХӨРӨНГӨ болгох вэ?
Энэ бүх асуултын хариу бүгд эх оронч ухааны үйлдлүүд байх жам биднийх. Хөрөнгө оруулалт гэдэг үг хүртэл айргийн хөрөнгө, таргийн хөрөнгө, үр хүүхэддээ ахуйн хөрөнгө үлдээх гэх мэтээр ярьдаг том нэр тойм байлаа. Айлаас аяга таргийн хөрөнгө ёсчлож аваад түүгээрээ зунжин намаржингаа хэдэн мянган удаа тараг бүрж айл хотлоороо гэдсээ цайлгах. Эцгээс үлдсэн хөрөнгийг арвижуулж өсгөж үржүүлэх нь монгол ухаан эрдэм. Гэтэл өнөөгийн төр засгийн удирдагчид баялгийн хэмжээгээрээ дэлхийд цуурайтсан Оюутолгойгоо харьд зүгээр өгөөд оронд нь өртэй болоод үлдэх нь үзэл суртлын хорт нөлөө.
Эх оронч үзэл бол ийм ухаан дутсан хоосон гайхуулал, хамгаа харьд алдах сагсуурал, эсвэл хэдэн сая жилийн явцад буй болсон баялгийг хэдхэн сар жилд харийнхантай хамтарч цөлмөж дуусган хувьдаа баяжих хэрэгсэл болгох увайгүй үйлдлүүд, харийн ямар нэгэн изм үзлээр “капитализм бол газрын баялгаа ашиглан түргэн хөгжих нийгэм мөн” гэх мэтээр гаднын үзэл бодлого, үлгэр жишээгээр өөрсдийгөө зөвтгөдөг хорлол юм.
Элдэв харь үзэл биш, үй түмэн муу сайн үзлүүдийг цэгцлэж цэцэлж чадсан  гаргалгаа, оносон онол байх ёстой. Үзэл биш үзсэнээ бодох бодол, бодоод онох онол. Үүнийг монгол ухаан эрдэм гэдэг билээ.
Эх орноо ухаантай хайрлаж хадгалж хамгаалцгаах юмсан. Баялаг бүхнээ эх оронч ухаанаар ашиглах юмсан.Энэ бол Монголчуудын есөн их эрдэм ухааны нэгэн өмнөтгөл мөн.
“ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ” гэж хийрхэхээ болих ёстой. 
Бидний үндсэнд илжирсэн ялзарсан, өгөрсөн хөгширсөн өч төчнөөн салаа нахиа байгаа бөгөөд түүнийгээ гээж шинэчлэж хөгжин дэгжих ёстой. Үндэсний үзэл гэж үхширээд байвал дэлхийн хөгжлөөс улам хоцорч хүн төрөлхтний элэг доог болно. Иймд Үндэсний үзэл гэгч хоцрогдол биш, зөвхөн монгол хүн л дэлхийн төвшинд буй болгож чадах “үндэсний эрдэм”-үүдээ тодруулан баталгаажуулж орчин үеийн мэдлэг боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэй уян, харийнхны сонирхлыг байгалын эх бүтээгдэхүүн баялагаараа татаж ашиг орлогын ундарга үндэсний бахархал болгох юмсан.
Монголчуудын үндэсний эрдэм сур харваан дэлхийд түгсэн. Цаасан мөнгөний төрийн батлагаат арилжааг хүн төрөлхтөнд нээж өгсөн өдий төдий гайхамшигтай Үндэсний эрдмүүд өвөг дээдэс маань үй олныг бүтээж байсан.
Гэтэл үндэсний үзэлтэн хүн гээд тэрэгний оронд морь унаж, костюм биш тэрлэг өмсч, компьютерийг ад үзэн арван хуруугаараа тоолох, чихрийг орос эхнэрийн сүүгээр хийдэг гэж хориглох болж байна уу?
Үндэсний үзэл гэдэг үгээр тугаа болгосон нам түвд номыг олон алдартай одонтой хүмүүс ээлжлэн уншиж түгээх үзэл гэж доорд сэтгэлгээгээр ухаарчээ.
1992 оны Үндсэн хуулийг батласан монгол ухаантнууд төр улсынхаа шүтээнээр монгол улс төрөө Манжид алдаж төргүй хаангүй болсон үеэс хэрэглэгдэх болсон шашны тэргүүн ламын мутрын тэмдэг “сваямбу” буюу өөрөө тодорсон аяндаа бүтсэн гэх монгол утгатай санскрит үг, согдын ланз үсгийн Э бам үсгийн тэмдгийг яах аргагүй язгуурын монгол шүтээн гэж батласан байдаг. Гэтэл тэр согд самгарьд байтухай дамжуулж оруулж ирсэн түвд улс нь ч ерөнхий утгаараа өнөөдөр мөхөж хайлж уусаад дуусч байгааг бид мэднэ. Шашны энэ утга тэмдэг Шинжлэх ухааны академи, Монгол улсын гэгээрэл боловсролын яам хууль эрх зүйн байгууллагууд, Зэвсэгт хүчний төдийгүй төрийн Захиргааны бүх шатны байгууллагын үүдэн дээр залаастай бий. Их хаан “Өглөө болгон өмнө зүгт Тангад бийг бүү март” хэмээн гэрээсэлсэн. Модун Чингэс хаадын үеэс уламжилсан төрийн сүрд туг тамга орд зэрэг түүхэн бэлгэдлүүдтэй биздээ бид.
Үндэсний эрдэм гэдэг манай үндэстэн л бүтээж чаддаг шигшмэл ухаан, шилмэл бүтээл бахархал. Энэ утгас бол Монгол агуу Есөн ухаан эрдмийн дэд өмнөтгөл болно.
Ухаан гэдэг нь Гэгээрэл, Эрдэм гэдэг нь Боловсрол болой.
Үргэлжлэл бий…

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Demberel (February 04, 2016 10:15:50 am )

    Баярхуу! Чамд эх орон гэж байхгуй юм байна. Бас чамд ундэс угсаа чинь ч будэгхэн юм байна. Монгол эх оронтой, монгол ундэстний дунд ингэж тэнэгээ буу гайхуул! Ер нь чиний байх газар чинь шар хадны больниц юм билээдээ?! Хуцахаа больсон чинь дээр шуу?!

  • өвгөн (February 04, 2016 10:57:37 am )

    Чамд альваа зүйлийг шүүн тунгаах оюун дутуу байна. юун орон гаран юм бичдэг юм бэ . СОГТУУДАА эрээчсэн юм уу.

  • Anonymous (February 04, 2016 11:07:56 am )

    Эхнийхаа ярьсан яриаг мартдаг юм бна

  • vzegch (February 04, 2016 11:30:43 am )

    Yun ix medegch xaanaas garaad irev?.Erelxeg emegtei Bor bas buruutan bolj bna uu? Chi ali nutgiin ali gazrin ymar gedeg udmin tovarish ve???.

  • Zochin (February 04, 2016 2:34:54 pm )

    Ene soyombo gedeg butehgui zuiliig manaihan tolgoi deeree zalaad yavaad bgaa yum bna le shu Mongolchuudaa . Sain sudlaad , yum unshaad haigaad uzeerei tegeed l oilgono

  • vzegch (February 04, 2016 2:35:46 pm )

    Ayush baatar xalxin gold japanchuudad 11 buuduulaad biendee 22 sumni sharxtai unasan
    .ene xvn bas buruu ex oronch uu???.Ediin zasahch bayrxvv gegch chi mon vv ?.

  • Zochin (February 04, 2016 2:36:13 pm )

    Uhsen hunii suvragiin oroid bdag temdeg . Nepalaas garaltai yum bna le

  • ЗОЧИ Н (February 05, 2016 9:52:45 am )

    ОВОО ХҮҮХЭД ГЭЖ БОДДОГ БАЙСАН ЮМСАН ОРОН ГАРАН ЗОЛИГ ШИГ БАЙНА АА ЯНЗ НЬ

  • Galdan (February 05, 2016 10:16:29 am )

    Olon myangan jiliin ulbaatai, Mongolchuudiin tsusand shingesen Undesnii uzel, baxarxaliin esreg Baabar Bayarxuu metiin gadnii agent bolson xurliiz, xunxuuzuud yu ch yarij,bichij, surtaldaad nemergui l dee. Undesnii baxarxalguigeer xøgjsøn uls gej xaana ch baixgui. Adgiin naad zax ni chi øøriinxee etseg øvgødiin ex oron xyatadiig xar l daa.

  • зочин (February 05, 2016 11:22:12 am )

    надад таалагдлаа. та бүхэн өөрсдөө харж байгаа гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүсээс хэн нь нх орноо хөгжүүлэх гэж оролдож байгааг хэлээд өг.энэ нь тэр үзэл суртал гэдэг зүйлийн уршиг шүү дээ.одоогийн боловсрол гэдэг хүнлэг сэтгэл гэдгийг алга болгож байна. ахмадаа хүндлэх, газар шороогоо хайрлах ,үр хүүхдээ хайрлах энэ бүгд аажмаар алга болж байна. мөнгө л байвал болно гэсэн үзэл суртал газар авсан. төрийн удирдагчид ч гэсэн мөнгөтэй л болбол улс орны хувь заяа хамаагүй болсон үе.тиймээс би энэ хүний үгийг дэмжиж байна.монголын төлөө үндсэрхэг монгол. гэж элдэг боловч үйдэл нь монголын эсрэг байдаг. эрт үед илүү лоозон уриагаар явдаггүй харин ажил үйлсээрээ явдаг байсан. тэр л эх оронч үзэл.

  • unen (February 05, 2016 11:31:50 am )

    hun shuumjleh amarhaan ter amarhan tanar ehleed sain bod daraa n shuumjil ooroosoo asuu bi yu hiisen bilee gej hun shuumjildeg humuus ihevchlen bie setgel tuluvshuugui humuus baidag

  • нээрээ больж үз энэ НӨАТ-ын хуулиа (February 05, 2016 4:09:37 pm )

    Энэ нэг муухай монгол өвгөн байх юмаа.Залуу эхнэр авсан гэсэн.Залуу эхнэрийнх нь талынхан бас нэг таарсан таар шуудайнууд бүгд л эхнэр хүүхдүүдээ хаяаад хөгшин өвгөн эмгэний нөмөр нөөлөгөнд орж амьдарсан арчаагүй нөхдүүд байдаг юм билээ дээ.Удмаараа ах дүүгээрээ баян хөгшин хүнийг харахаараа далдганалдаад л дагаад гүйлдчихдэг Ховдын нөхдүүд байдаг юмаа.Хүн нэг олдох амьдралаа яах гэж ингэж хөгшин илжирсэн өмхий өвөө эмээ нарын доодохыг долоож өнгөрүүлдэг байна даа.Өмнөөс нь харамсмаар юм билээ.

  • нээрээ больж үз энэ НӨАТ-ын хуулиа (February 05, 2016 4:12:33 pm )

    Баярхүү гэж илжирсэн хөгцөрсөн өмхий хөх өвгөн хөгжихгүй ээ.Сүүлд суусан эхнэр нь Ховдын их сайхан охин байдаг гэсэн.Тэр охин ийм муухай хөгшин өвгөнд дуртай л байв гэж дээ.Мэдээж мөнгө хөрөнгөнд нь л болж суусан байж таараа ш дээ.Харваас ийм сэжигийн хөгшин хөгцөрсөн өмхий өвгөнийг хараад хайр хүрэх үү.Үгүй ш дээ.Мөнгөнд нь болж суусан байж таараа.

  • Баярхүүгийн эхнэр нь Ховдын (February 05, 2016 4:15:13 pm )

    Ах дүүгээрээ баян хүмүүст нугасгүй арчаагүй хүмүүс.Дандаа хөгшин эмээ хөгшин өвөө нартай сууж хөрөнгө салгасан хүмүүс байдаг.Нөхөр эхнэр хүүхдүүдээ хаяад л баян өвөө нарыг хайгаад гүйцгээчихдэг гэсэн ш дээ.Олүж авсан юм тэгээд энэ ш дээ.

antalya rent a car