Монгол Улсын иргэн Л.Жаргалсайхан гэгч өнгөрсөн жил иргэд, албан байгууллагаас нийт 300 гаруй сая төгрөг залилан мэхэлж авсан нь баримтаар тогтоогджээ. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсний зэрэгцээ гэр бүлийнх нь хамтаар орон даяар эрэн сурвалжилж байна. Сэжигтэн Л.Жаргалсайхан нь өөрийгөө “Монгол Улсын хөрөнгийн биржид Үнэт цаасны брокер хийдэг” хэмээн худал хэлж, өөрийн хамаатан болон бусад иргэд албан байгууллагаас удаа дараагийн үйлдлээр 300 гаруй сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулжээ. Тиймээс иргэдийг түүнд хууртагдаж мөнгө төгрөгөөрөө хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
zochin (February 03, 2016 5:10:28 pm )
үмхий хог хол явахгүй л дээ
-
Зочин (February 03, 2016 7:22:27 pm )
Хулгай дээрэм хийсэн этгээдуудийг яг энэ нехрийх шиг зураг, овог нэртэй нь ил тод тавьж байх хэрэгтэй! Хулгайч, дээрэмчин нехдуудийн зургийг харсан хун бур хулгайч дээрэмчдийг таньж мэдэж тэднээс болгоомжлох болно! Ямарч зураг херег тодорхой дYр харахгуйгээр хий хоосон сэрэмжлуулэг хичнээ бичээд, туунийг нь уншаад, сонсоод хумуус сэрэмжилж чаддаггуй л байхгуй юу!!! Харин зураг, ДYРСИЙГ нь тодорхой харчихсан бол сэртхийгээд явчихдагийг ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН МАШ сайн мэдэж байгаа! Тийм байж хулгайч, дээрэмчдийн дYр терхийг нуудаг нь ямар учмр байнаа?
2 Comments