antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2016 11 comments

Тавин чоно авлана

нийтлэсэн Admin
527-1454458365AAA_383
Чоно авлах, бэлтрэг суйлах «хобби» баруун нутагт газар авсан. Тус аймагт хурдан унаа, хурдан буутай чоно авлахад гаршсан Б, Е, С нарын зэрэг хэсэг бүлгүүд бий болж, тэдгээр мэргэн анчид хөдөө нутгаар явж чоныг хэд хэдээр нь ганзаглаад буцахад малчид хойноос нь магтан мандуулж, баяр талархлаа дэвшүүлсээр байдаг.
Орон нутгийн радиогоор амьд чоно, шинээр намнагдсан бүтэн чоно, чононы дөрвөн соёо бүхий толгойг 280-380 төгрөгөөр авна гэсэн зар ар араасаа өгөгдсөөр байна. Гэвч «Мал эзэнтэй бол чоно тэнгэртэй юм шүү» гэдэг казах ардын зүйр үг бий. Монгол-түрэгийн үр удам болох нүүдэлчид эрт дээр үеэс чоныг сүлдтэй, тэнгэрлэг амьтан хэмээн хүндэтгэсээр ирсэн, хамаа бусаар сүйтгээд байж болохгүй шүү гэдгийг байгаль хамгаалах байгууллагынхан сануулж байна.
Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан тусгай хамгаалалттай газраас ан гөрөө хийхийг бид хатуу хориглоно. Чоныг зохих хэмжээгээр зөвхөн зохион байгуулалттайгаар агнана. Энэ онд тус аймагт тавин чоно л авлах зөвшөөрөл ирсэн. Нэг чоно авлахад 102 мянган төлбөр төлөх журамтай. Журам зөрчсөн тохиолдолд шийтгэл хүлээлгэнэ гэж анхааруулж байна.
Ш.Айзаря

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • zochin (February 03, 2016 10:12:26 am )

    чоно алахад төлбөр авдаг буруу.чоно алах хэрэгтэй.муу эр алж чадахгүй.

    • er hun (February 03, 2016 1:22:39 pm )

      cham shig muu er olj harahch ugui odoo hurdan muu hurdan mashin 2oor avlchihad teriigee mundag gej boddog er huniig yamar er hun gedegiin hed honog choniin hoinoos eldej mor musgij uzsen uu chi hed honog sahij hevteed buudaj ungaj uzsen uu chi chonon surgiin aliig turuulj buudahiig medehuu chi surges zaaval uldeeh heden chono bdgiig medehuu chi suregt yamar yamar buleg yavdagiig medehuu chi uuniig medchihed bult user za eriin orondtsogoo

    • Зочин (February 03, 2016 8:02:47 pm )

      Чи л муу гар!!! Чоныг дураараа алаад байж болдоггуй юм? Чоно гэдэг амьтан чинь еерийнхее менчгереер л амьдардаг байхгуй юу!!! Харин тоо толгой нь олшроод ирэхээр нь хэдийг улдээж хэдийг авлахаа манай буурлууд зевлелдеж байгаад ан авд морддог, гаргасан дурэм журмаа ягштал биелуулдэг байсан юмдаг!

  • ЗОЧИН (February 03, 2016 11:27:08 am )

    Байгаль эхээ хайрлах хэрэгтэй.Байгаль эхийн бүтээл чоныг хайрлах хэрэгтэй. Малаа хариулдаггүй малчид л чоно алсан тэнэгүүдийг магтаж сайшааж байгаа байх.МАН-ын бүлгийн дарга Бямбацогт шиг санагдаад байна.Буруу санаж байвал уучлаарай.Олон чоно алаад эгнүүлээд тавьчихсан гавьяа байгуулсан баатар аятай ард нь зогсоод зурагаа авахуулсан байсан зураг интернээтээр яваад байсан шүү.

    • loip (February 03, 2016 2:01:13 pm )

      enchbayar tiim olon chono alsnaar oodlohgui harz l baigaaraa

  • Anonymous (February 03, 2016 11:46:20 am )

    одоо малын янз бүрийн халдварт өвчин их гарч байна Монголчуудын шүтээн чоныг Коммунистууд малын дайсан гэж ойлгуулж хорлосны гай энэ дээ

  • BAAGII (February 03, 2016 12:53:25 pm )

    Хэзээ ч битгий зөвшөөрөл өг, зэрэнтэй тэрэнгүй алаад дуусах байлгүй.

  • зочин (February 03, 2016 1:38:34 pm )

    Байгалийн тэнцвэрт байдлыг хадгал,хайрла хамгаал

  • Ард түмэн.. (February 03, 2016 5:16:42 pm )

    Чоноо өсгөж малаа бариулсаар байх уу тэнэгүүдээ. Малчин ардууд чоно устгаж өглөө гэж баярлаж байхад дарга нэртэй хувалзууд торгууль арга хэмжээ ярьж боож хаах хэрэггүй. Сүүлийн үед чоно маш ихээр өссөн. Жилд бараг сая толгой малаа чонод өгч байна. Тооцоо судалгаа хийж үзэлгүйгээр чоноо өсгөөд байвал мал ч цөөрч буга гөрөөс бусад ан амьтангүй болох байх шүү. Мал эрүүлжихэд мал эмнэлэг хэрэгтэй болохоос чоно эрүүлжүүлдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

  • Malchin (February 04, 2016 1:00:08 am )

    Ta nar yuch medehgui baij alj bolohgui gej hutsah yum.baruun zugiinhen bol ugluunuus udshiin burii hurtel malaa dagaj yawsaarl irdeg.tegeed baihad l yag hajuuhanaas genet garch ireed l malruu dairna.buugui l bol orilj hashgirj guigeed nemergui chireed l yawchina.udur chihsen ni bagadaad shunu hottoi honi ruu dairaad oriluulaad yawaad yawna.salgaj awah sanaatai araas n taw alhah hoorond nuguuduh ni araar bujignuulaad neg bish nileen hediig tsaash haruulchihsan baidag.tiimees l alah ni zuw

  • малчин (February 04, 2016 12:31:57 pm )

    чоно ямар хөнөөлтэй амьтан гэдгийг мэдэхгүй малнуудаа.. чонын уршгаар нэн ховордсон аргалын хурга , янгирын ишиг, зээрийн янзага хядуулж дуусдгийг мэдэхүү эдгээр амьтад өсөхгүй байгаагийн шалгаан ердөө энэ. Учир нь малчид хувийнхаа малыг идүүлэхээ больсон. Байгаль цэвэрлэдэг өвчтэйг нь иддэг гэдэг бол зүгээр л дорой хүмүүс өөртөйгөө зүйрлэсэн таамаглал, чагнуур зүүсэн, үзлэг хийж байгаад хоолоо сонгодог чоныг хараагүй л юм бна

antalya rent a car