antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2016 22 comments

ОХУ ӨРИЙГ ТЭГЛЭСНИЙ ХАРИУД МОНГОЛООС ЮУ ХҮСЭХ ВЭ?

нийтлэсэн Admin
460
Монгол Улсаас ОХУ-д төлөх ёстой 174 сая ам.долларын өрийн 97 хувийг их  өрийг шийдвэрлэсний адилаар тэглэж, үлдэх хувь буюу 3.8 сая ам.долларыг төлж барагдуулахаар хоёр улсын Засгийн газар тохиролцон 2010 онд хэлэлцээрт Сангийн сайд нар гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлж барагдуулахаар тусгасан ба ОХУ-ын Төрийн Дум энэ оны нэгдүгээр сарын 27-нд тус  хэлэлцээрийг баталсан юм. Энэ шийдвэр ОХУ-ын албан ёсны сайтад нийтлэгдэхтэй зэрэгцэн Монголын талаас төлөх дээрх өрийн өмнөх түүх, цаашдын үр дагаврыг Оросын хэвлэлүүдэд хөндөн бичиж байна.

Хоёрдугаар сарын 1-ны өдөр НСН мэдээллийн агентлаг бичихдээ Улстөрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухины сонирхолтой байр суурийг уламжилжээ. Алексей Мухин дээрх өрийн хэлэлцээрийн талаар буюу 174 сая ам.долларын өрийн 97 хувийг тэглэсэн талаар сэтгүүлчид ярихдаа ОХУ Монголын баялгийн нөөцийг сонирхож байгаа гээд “ОХУ сайхан сэтгэлийн үүднээс өрийг чөлөөлөөгүй. Энэ нь ердөө прагматик тооцоо. Монгол бол зарим үйлдвэрлэлд шаардлагатай зэс, цөмийн элементийн асар их нөөцтэй. Монгол Улс өрийг тэглэсний хариуд Япон, Хятадтай өдгөө ширүүхэн өрсөлдөж буй Оросын компаниудад илүү боломж олгоно” гэж онцолжээ.

Харин өөр эх сурвалж “Монгол Улс одоогоор хүнд нөхцөлд байгаа. Тус улсад өөр өрүүд ч бий, иймд одоогоор энэ өрийг төлж чадахгүй биз. Харин ОХУ-аас эргүүлээд дахин зээл хүсч мэдэх юм. Санаж байгаа бол 2010 онд Сангийн сайд Алексей Кудрин санамж бичигт гарын үсэг зурсны дараа ОХУ Монголд 125 сая ам.доллар хүртэлх хэмжээтэй зээл олгох боломжийг судалж болох юм гэж байсан” хэмээжээ.

Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэнгийн Монголыг эрхэлсэн секторын эрхлэгч Владимир Грайворонский ярихдаа “Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд саарч, 2014 онд бүр унасан. Тэрчлэн хоёр ч том төсөл болох төмөр замыг хөгжүүлэх, ураны салбарт хамтран ажиллах талаарх яриа хэлэлцээ урагш огт ахиагүй” гэж онцолжээ.
Нэг үгээр хэлбэл, Оросын хэвлэлд өрийг шийдвэрлэсэн асуудлыг дэлгэрүүлэн үүний хариуд “ОХУ Монголын баялаг, тэр дундаа ураны салбарт хамтран ажиллах сонирхлоо зөрүүлэн тулгана” гэсэн таамаглал руу хөтөлжээ.

Монголын албаны эх сурвалжуудад ОХУ-ын дээрх сонирхол цоо шинэ зүйл биш байх. Үнэхээр ч сүүлийн арваад жилд хоёр орны хооронд хийгдсэн янз бүрийн түвшний айлчлалуудын хүрээнд “Монголросцветмет”- ын зээлийн өрийн асуудлыг “их өр”-ийг шийдсэн зарчмаар зохицуулах, ураны салбарт хамтран ажиллах, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын Алс Дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэнд нь Оросын Холбооны Улсаас импортоор хангаж буйг харгалзан түүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах болон Монголын талаас хийх экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудаар харилцан тохиролцсоныг баримтуудаас харж болох юм.

ОХУ-ын НСН агентлагийн мэдээлэлд ноён Грайворонский Монголын ураны салбарт хөл тавиад байсан канадууд Монголоос гарсан ч олон улсын Арбитрын шүүх канадуудын талд гарсныг онцолж буйг ч дурдсан байна. ОХУ-д төрийн аливаа бодлого, шийдвэрийг гаргахын өмнө судалгааны томоохон “тинк танк” байгууллагууд өргөн хүрээнд ажилладаг гэдэг. Тэгвэл Оросын хэвлэлүүд тэдгээр томоохон судалгааны хүрээлэнгүүд “Монголын нөхцөл байдал, ОХУ-ын сонирхол, эрх ашгийг хэрхэн томьёолж” байгааг эх сурвалжаа болгосон байгаа нь санамсаргүй зүйл биш юм.

Тэгэхээр энэ удаад их өрийн үлдэгдэл “Монголросцветмет” үйлдвэрийн гэх 174 сая ам.долларын үлэмж хувийг /97%/ тэглэсний дараа ОХУ бусад хуучин сэдвүүд, тэр дундаа ураны салбарт хамтран ажиллах сонирхлоо дахин идэвхийлэн сөхөхөд гайхах хэрэггүй бололтой.

Өглөөний сонин
З.Боргилмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • ард түмэн (February 03, 2016 11:21:43 am )

    Бид Оросыг дагаад буруутайгүй шүү.

    • ok (February 03, 2016 10:04:04 pm )

      ene mongol humuus hen negnuu daguul bolj amidrah yamar durtai boloo vee. Bid uursduu hugjuh heregtei shdee. Tertee tergui tsusandaa mongol humuus uursdiin tolgoigoo medej baisan uedee sain saihan amidrach, delhiid uursdiiguu huleen zuvshuuruulj baisan shdee. Oros, Hytad 2 albaar mongolchuudiig iim bailgah durtai shdee.

  • ард түмэн (February 03, 2016 11:23:17 am )

    Хятадын харъяат байснаас Оросыг түшээд явсан нь дээр.

  • Lkha (February 03, 2016 11:50:45 am )

    Монголын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө Орос аав , ээжийн хүүхдүүд алтан амь, бүлээн цусаа өгөж , асгаруулж байсаныг бид мартах учиргүй ээ .

  • Anonymous (February 03, 2016 11:59:38 am )

    Оросыг дагаад дээрдсэн юм юу байна хөгжлөөс хоцрогдсон хүчинд автсан л байдаг биз дээ. Хүн дагах биш өөрийгөө авч явах чадвартай болохоо бодох хэрэгтэй. Шинэ Оросууд хүн биш өөрт ашигтай бол Хятадад ч худалдчих хүмүүс бидний төлөө цусаа өгсөн гэж тэнэгтэж гэнэ. Оросууд Монголчуудын төлөө цусаа өгч байгаагүй Хятадтай байлдах байлдааны талбараа авч үлдэх гэж байлдсан. Монголчууд ч гэсэн Оросыг улс шиг улс болгож нэгтгэж өгсөн авсан өгсөнөө ярьвал Монголчууд ч гэсэн Оросын төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж Наполеон Гитлэрээс хамгаалж хамаг байдгаа өгч байсан. Ялихгүй зусар баяжихад саад гэдэг юм. Зүгээр төвийг сахиад л байж байсан нь дээр. Оросууд Украиныг салгаж яаж байна. Тийм болохгүй байхаа бодсон нь дээр

  • Anonymous (February 03, 2016 12:21:06 pm )

    buhel buten tusgaar ulsaa hyatadiin haryat amaaraa bolgochih umdaa

  • хөөш хүүхээн (February 03, 2016 2:21:55 pm )

    заавал хэн нэгнийг дагаж бөгс долоох сэтгэлгээнээсээ салаачээ

  • Улс тор судлаач. (February 03, 2016 3:16:51 pm )

    Аль эртний амбас балгасын уеийн юм битгий бич.

  • IRGEN (February 03, 2016 4:55:18 pm )

    ZAAVAL BOGS DOLOH HERGGUI GEHDE HAMAAGUI YM BICHEED HERGGUI TED UNSHIJ L BGAA SHUU

  • ХУУЛЬЧ (February 03, 2016 7:34:04 pm )

    Монгол Улсын Үндсэн хууль/ЭЦЭГ ХУУЛИА БҮГД ДАХИН УНШВАЛ ТА БҮХНИЙ ҮНЭЛЭМЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭДЭГТ НАЙДНА БИД ХУУЛЬТАЙ УЛС БОЛОХООР БУСДЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ УЧИРТАЙ ???/-ын 10,11,12-рЗҮЙЛИЙГ УНШ ???

  • Zochin (February 03, 2016 8:34:54 pm )

    Archaagui umnud hurdan ajillaguigees bolj MON- Rostsbetiin urnii bichig barimt,tulult udaashirch iim zuil bolj bgaa um.Ih uriig Enhbayr – MAXN 98% hurtel tegluulseng elebgdorj metin ums eserguutsej dotroo hereldseer bgaad nemj urtei bolson gedeg bizdee.Ulsaa bidohgui umnud ,elebgdorj uuruu erunhilogch bolj baij l zoblong ni oilgoj bga bailgui

  • baavar (February 03, 2016 10:58:19 pm )

    Za hen medlee 174 saya dollar batuul huuteige niilj l hussiin bga biz mongold iim yum hiiged odo ingeed tulj bga geh yu bgaan tegeed ali bankind ter ih ur ni burtgeltei bgaan end medej bga hun bga yumuu

  • zzochinochin (February 03, 2016 11:09:24 pm )

    oros ah nar iim saihan bga shu dee odoo uldsen oriig ni bushuuhan daraasaa daa gej

  • zzochinochin (February 03, 2016 11:11:31 pm )

    ulsiin munguur togloson humuusiig bugdiig ni oriig ni toluulj orgui bolguul naad ortei humuus mungu ugaadag humuuseer shu

  • lonhoi (February 03, 2016 11:16:20 pm )

    orosiin shahaltaar kanadiig huuhud 200 saya iin shuuhiin urtei uldsen

  • ард (February 04, 2016 8:36:47 am )

    orosig tushikh yostoi uur khench bish

  • Anonymous (February 04, 2016 9:18:20 am )

    ХЯТАД ОРОС МОНГОЛ ХҮНЭЭР ЯАХ ВЭ ДЭЭ ТЭДЭНД ГАЗАР НУТАГ ХЭРЭГТЭИ БОЛОХООС ТӨВИИГ САХИАД БАИЖ БАИСАН ДЭЭР

  • malchin (February 04, 2016 10:17:47 pm )

    Oros bol mongoliin avral tusgaar tognoliin batalgaa

  • ЗОЧИН (February 05, 2016 1:32:53 am )

    хятадын хортой хүнс болон ногоо жимснүүдийг чихэр нүүд цагаан шар будаануудыг монголын ядуу дундаж амьдралтэй хүмүүс идээд үхэж байна ….. орос ах нарыгаа монголын ард түмэн 70 жил дагаж хооол хүнс өмсөх хувцас эдлэж хэрэглэж байгаа бүх зүйлүүд орос ах нарынх л байсан монголын ард түмэн өвчинд нэрвэгдээгүй шүү … харин ч шинлэх ухаан соёл боловролоороо орос ах нарсаасаа суралцаад дэлхийтэй энэ зэрэгцэж явсаар ДАЛАН ЖИЛ болсон шүү . Иймд монгол улс тэр муу КАНАД АВСТРАЛИ АМЕРИК гэж байхаар оросын ард түмэнтэй амьдрал ахуйгаараа адилхан ижил дасал болсон ОРОС АХ нарыгаа түшээд явж байсан нь дээр байхаа хөө НАЙРАМДАЛ ДРУЖБА . МӨНХӨД ОРШИГ.

  • Anonymous (February 05, 2016 5:19:59 am )

    Оросын бууны нохой комунистууд үхэж дуусдгүй ээ!

  • dorj (February 05, 2016 10:26:56 am )

    oros ulsad ooriin gazar nutag,bayalag hangalttai bii.busdinhad shunalaa ch ezleh gej oroldoh ni yu l bol.harin baruuni ornuud,amerikchuud orosig havchin gaduurhaj,boomiloh gej ih oroldoj bna.gevch orosin ard tumen lideree bat toiron hureeleed hund buhniig davan tuulj bna.

  • Зочин (February 05, 2016 12:02:55 pm )

    За ер нь оросууд л арай нүнжигтэй байсныг олон жилийн амьдрал харууллаа шүү дээ.

antalya rent a car