antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2016 2 comments

ХУВАНЦАР САВАНД УРГАМЛЫН ГАРАЛТАЙ СПИРТЭН ХАНД ХАДГАЛЖ БОЛОХГҮЙ!

нийтлэсэн Admin

kkkkkӨндөр настууд маань зүрхний дусаалга ДОЛООГОНО ЖИМСНИЙ ХАНД-ыг өдөр бүр тогтмол хэрэглэдэг гэхэд хилсдэхгүй. Захын эмийн санд ороход л байдаг “Долоогоны ханд”-ыг спиртэнд хандалж дотооддоо үйлдвэрлэдэг. Савлагааны хувьд 20-30 мл-ээр хүрэн өнгийн шил эсвэл хуванцар саванд савласан байх. Үнийн хувьд бага зэргийн зөрүүтэй учир тэтгэврийн насны хөгшчүүд ихэвчлэн хэтэвчтэй мөнгөндөө тааруулаад хуванцар савтайг нь сонгодог. Тиймээс бид тус хандыг савласан хуванцар саван дээр аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгасан юм. Гэтэл ямар ч тэмдэглэгээ байхгүй нь хачирхалтай.

 Өөрөөр хэлбэл, Хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах учиртай эрүүл мэндийн байгууллагууд маань спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг хуванцар саванд хийж хадгалахад хуванцар савны найрлаганд агуулагдах органик бодисууд болон хүнд металиуд урвалд орсноор хүний биеийг хордуулж үүнээс шалтгаалж чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог, хавдар зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болох магадлал өндөр гэдгийг мэддэггүй бололтой.

Эсвэл мэдсээр байж ургамлын гаралтай спиртэн хандыг тийм саванд савладаг юм болов уу. Уг нь “Ургамлын гаралтай спиртэн хандыг заавал хүрэн өнгийн нарны гэрэл нэвтэрдэггүй шилэнд савлах ёстой” гэсэн заалт байдаг.

Capture

Томоохон ганц нэг үйлдвэр л дүрэм журмаа хэрэгжүүлж бусад жижиг үйлдвэрлэгч нар нь энэ талаар огт мэддэггүй, аль эвсэл мэдсэн ч тоодоггүй байх нь. Учир нь энэ тал дээр хяналт тавих ёстой төр захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтынхан нь ямар ч хяналт, шаардлага тавьдаггүй. Үүнээс болж өвчнөө анагаах зорилгоор спиртээр хандалсан эмийн ургамлын хандыг авч хэрэглэж байгаа иргэд хохирсоор байгаа нь харамсалтай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЧАЦАРГАНА (February 03, 2016 9:32:30 pm )

    МАНАЙ ЧАЦАРГАНА ЖИМС ӨӨРӨӨ ХҮЧИЛЛЭГ ЧАНАРТАЙ ЧАЦАРГАНЫ ШҮҮСИЙГ ХУВАНЦАР САВАНД ОГТ САВЛАЖ БОЛОХГҮЙ ЧАЦАРГАНЫ ШҮҮС НЬ ХУВАНЦАР САВЫГ УУСГАЖ МЕЛАМИН БОДИС ИХЭЭР БИЙ БОЛГОДОГ ТУЛ ХУВАНЦАР САВТАЙ ЧАЦАРГАНЫ ШҮҮС УУСАН ХҮНИЙ ДАВСАГ БӨӨР ЧУЛУУЖИЖ ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙГҮЙ ҮРГҮЙ БОЛОХ АЮУЛТАЙ МАНАЙ МОНГОЛ ЯДУУ БАЙНА ГЭЖ ХУВАНЦАР ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ ЁСГҮЙ ШҮҮ

  • zochin (February 04, 2016 10:09:58 am )

    анхаарууласанд баярлалаа

antalya rent a car