antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2016 22 comments

Халамжийн Д. Баярсайханы 4.5 тэрбум төгрөгийн гэх хэрэг хаачив?

нийтлэсэн Admin

527-14543740905

Тухайн цаг үедээ олны анхаарлыг татаж, тодорхой албан тушаалтан, хувь хүнд хуулийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байсанүйл явдлууд эцэстээ үнэн худал нь тогтоогдолгүй сураг чимээгүй болж, мартагдах тохиолдол цөөнгүй бий.

Нийгэмд гэмт хэрэгтэн мэтээр ойлгогдож, хэвлэлээр бичигдэж байсан сэжигтэн, холбогдогч нарын гэм буруугүй нь тогтоогдлоо гэхэд үүнийг хуулийн байгууллагын зүгээс нийтэд зарлаж, нэр хүндийг нь сэргээдэггүй, нэр хоч зүүсэн чигтээ “мартдаг” явдал ч хавтгайрсан. “Өглөөний сонин” хуучирсан хэргүүдийн хойноос сураг тавьж, чухам болж өнгөрснийг сануулах үүднээс цувралаар онцолж буй юм.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан нарын дөрвөн хүнийг 2014 онд Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, дуулиан дэгдээж байсан юм. Тэгвэл энэхүү хэрэг ямар шатандаа яваа, хаана шалгагдаж байгаа талаархи мэдээллийг бид эрэн сурвалжилсан боловч чухамхүү тоймтой мэдээлэл өгөх албан тушаалтан олдоогүй юм. Ингээд болсон үйл явдлыг он, cap, өдөр дарааллаар нь эргэн сэргээж харцгаая.

Баривчилгаагаар эхэлсэн мөрдөн шалгах ажиллагаа

НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд Эрүүгийн цагдаагийн газраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Нэр бүхий хүмүүсийг баривчилсаны дараа ШШГЕГ-ын зүгээс “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн” гэсэн ганцхан албан мэдээллийг олон нийтэд өгсөн юм.

2014 оны арваннэгдүгээр сарын 20. ЭЦГ-ын ЗБГХТГ-ынхны мэдээлснээр “НХҮЕГ- ын дарга Д.Баярсайханыг өөр нэг албан тушаалтны хамт эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт жигдэрсэн хойно прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломж бий” хэмээлээ.

2014 оны арваннэгдүгээр сарын 22. Дүүргийн I прокурорын газрын зүгээс хэргийн талаар тайлбарлахдаа “НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Хэргийг ЗБГХТГ-т шалгаж байгаа” хэмээж байв.

Түүнчлэн “Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй. Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компанийн данс руу шилжсэн баримт гарч ирсэн” гэж тухайн үед хуулийнхан мэдээлж байсан.

Тэгвэл Д.Баярсайхан нарыг баривчилснаас хойш таван cap орчмын дараа хэвлэлд “…Чимээгүй болсон уг хэргийн мөрдөн байцаалт идэвхжижээ. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эзэддээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа шаардах учраас цагдаагийн байгууллага томоохон хүчээр ажиллажээ.

Төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж мөрдөн байцаалт явуулжээ. Цагдаагийн байгууллагын уг ажиллагаа саяхан дуусч, дүн мэдээгээ нэгтгэж эхэлснийг эх сурвалж мэдээллээ” гэх мэдээ 2015.10.28 www.morningnews.mn сайтад гарчээ. Харин үүнээс хойш мөрдөн байцаалт дууссан эсэх, прокурорт шилжсэн эсэх гээд олон асуултад хариу гарсангүй өнөөдрийг хүрчээ.

Мөрдөн шалгах ажиллагаа дууссан уу?

Бид хэргийн талаар цагдаа болон прокурорын хэд, хэдэн эх сурвалжтай уулзаж асуухад “Нийгмийн халамж үйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэхүү шалгалтын явцад халамж үйлчилгээний сангийн мөнгийг угаасан байж болзошгүй гэж сэжиглэж байсан. Харин наад хэрэг чинь одоогоор хаана шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна” гэх хариултыг өгч байв.

С.Эрдэнэ сайдын хариулт

Түүнчлэн энэ хэрэгт салбарынх нь сайд С.Эрдэнийг хамаатуулж бичиж байв. Тэгвэл уг хэрэг дуулиан дэгдээж эхэлснээс хойш тав хоногийн дараа буюу С.Эрдэнэ 2014 оны арваннэгдүгээр сарын 25-нд нэгэн хэвлэлд дараахь тодруулгыг өгч байлаа. “Намайг энэ хэрэгт холбогдуулан шалгана гэж байгаа бол улс төрийн зорилготой дуулиан дэгдээж байна гэж үзэхээс аргагүй. Манайхан нэг хэрэг илрүүлэхээрээ хэт давуутай мэдээлж, олныг шуугиулдаг, тэгээд нотлох баримтыг араас нь бүрдүүлдэг муу зуршилтай. Тэдгээрийн нэг биз. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэсэн байна лээ.

Халамжийн байгууллагад угаах хэмжээний их мөнгө байх уу гэдгийг бодолцох биз. Албан тушаалаа урвуулсан, ашиг сонирхлын зөрчлийн хэрэг гэвэл өөр хэрэг. Гэтэл их л сүржин мэдээлэл тарсан. Гэвч шалгадаг газар нь шалгаад тогтоох биз дээ. Хянаж, шалгаж болно. Гагцхүү тэр хүний эрүүл мэндэд анхаарлаа хандуулахыг сануулах ёстой. Д.Баярсайхан бол эрүүл мэндийн хувьд сайнгүй, хиймэл түнхтэй, элэгний вирустэй хүн. Түүнийгээ байнга эмчлүүлж байдгийг хүмүүс сайн мэднэ.

Хууль хяналтынхан хүний амь нас, эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг анхаараасай гэж бодож байна. Ахмадын өдөр өнжүүлэх

буюу сувиллын мөнгөтэй холбоотой шалгаж байгаа гэсэн. Орон нутаг бүрт ахмадуудыг өдрийн цагаар сувилдаг өдөр өнжүүлэх бий. Тэдгээр газрын санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргаж, сонгон шалгаруулалтыг НХҮЕГ явуулдаг. Өдөр өнжүүлэх сувиллыг ажиллуулах төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд орон нутгийн төсвөөс тоймгүй их мөнгө өгдөг гэж би хувьдаа бодохгүй байна. Гэхдээ шалгаж буй хүмүүс нь илүү тодорхой хариулт өгөх биз дээ” хэмээж байв

Ямартай ч Нийгмийн халамж үйлчилгээний газар нь нийтдээ 70 гаруй төрлийн халамжийг орон даяар түгээдэг бөгөөд тус байгууллагын дансаар олон арван тэрбум төгрөг эргэлдэж байдаг нь үнэн юм. Тиймдээ ч энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн, одоо мөрдөн байцаалтын явц аль шатандаа яваа нь мэдэгдэхээ байсан олон хэргийн нэг учраас ийнхүү нэхэн хөөлөө.

Хэрвээ үнэхээр Д.Баярсайхан нар албан тушаалын гэмт хэрэгт орооцолдоогүй бол түүнийг нь яагаад олон нийтэд мэдээлэхгүй байна вэ? Эдийн засгийн гэмт хэрэг хэмээн нэрлэгдэж сүр дуулиантай баривчилгаа явуулсан. Уг хэрэг усанд хаясан чулуу шиг алга болж улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан мэдээллийн үнэн худал эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь анхаарал татсан хэвээр байна.

Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • зочин (February 02, 2016 12:15:28 pm )

    хурдан нэг тийшээ болоосой

  • зочин (February 02, 2016 12:16:02 pm )

    Миний энэ хэрэг зүгээр болно гээд явж байсан гэсэн шүү

  • Anonymous (February 02, 2016 12:45:19 pm )

    Ene hun songuulid devshiheesee ungursun. Uls turiin zorilgo bielsen. Tegeed l boloo.

  • зочин (February 02, 2016 12:48:16 pm )

    Сонгууль гэж том юм бодох хэрэггүй энэ хэрэг сайнаар шийдэгдээсэй гэж бодоод л суугаад байж дээ

  • Anonymous (February 02, 2016 1:23:57 pm )

    Энэ хуулийнхан гэмгуй хунийг барьж суулгаж байгаад гэм буруу нь нотлогдохгуй байна гэж суллаж хууль зорчихоо больмоор юм.мордон байцаалтын явцад хун эруул мэндгуй болж моралийн дарамтад орох юм.шуух,прокурор гэж зэвэрсэн оорчлогддгуй байгууллага байх юма.одоо тэд улс торжоод бур хяналтгуй болжээ

  • Anonymous (February 02, 2016 1:48:33 pm )

    нас барсан хүний нэр дээр мөнгө авч байсан гээд бичээд байлуу

  • ар. (February 02, 2016 2:03:45 pm )

    Д.Баярсайхан өөрөө өвчтэй зовлонтой мөртлөө тахир дутуу иргэдэд хүйтэн ханддаг өөдгүй нөхөр. Архангай аймгийнхнийгаа их харж үздэг юм билээ

  • Bold (February 02, 2016 3:19:43 pm )

    Ene huniig medne shudraga Hun chanartai hun ah duuseeree Ali ereed oni ehend biznes hiigeed boschihson humuus uniig ni hardaj shalgasan yum shig Bainlee re ni tsagdaa ingej zahialgaar notlogdoogui zuiliig bichuuleh hereggui zaaval hereg bolgoh gej ulairah ch hereggui tsagdaagiin ajliin unlemjiig aria uur bolgoh heregtei

  • зочин (February 02, 2016 4:08:21 pm )

    Д.Баярсайханыг аль 90 ээд оны үед бизнес хийснийг мэдэхгүй л юм байна анх Архангайгаас хотод ирэхдээ орох орон гэргүй, унах унаагүй байсныг л сайн санаж байна шүү гэтэл одоо ямар болсныг хараад үнэн л юм байна гэж бодож байгаа шүү

  • Anonymous (February 02, 2016 4:22:20 pm )

    Баярсайхан хашир бурхиа. тэр их мөнгөний эргэлтийн завсар хэн нь булхай тарсныг мэдэхгүйшдээ.

  • зочин (February 02, 2016 5:39:18 pm )

    Баярсайхан мөнгө завшсан болоод цаад талд нь АН-н санхүүжилт явагдаж бсан юм биш үү? тэгээд л чимээгүй болгож бга байлгүй дээ

  • Зочин (February 02, 2016 6:10:47 pm )

    Энэ мэдээлэлийг яамныхан санхүү хэлтсийн дарга Х.мөнхзул,Сэргэлэн 2 сайн мэддэг гээд ярьж явдагийг нь мэдэх юм байна. Сайд нь хүнээ танихгүй одоо болтол ажилуулдагийг гайхдаг яамны хуучин аппаратын ажилтанууд нь Эрдэнээ сайдаа сайн хэлдэггүй шүү дээ

  • irgen (February 02, 2016 8:46:03 pm )

    AN INHAN TERBUMAAR NI IDEH YUM ENE TSAGIG ODOO SONGUULAAR ZOGSOOH HEREGTEI BAINA

  • Zochin (February 03, 2016 8:53:05 am )

    Ah duusteigee hamtran ajilladag ni uneen tegj mungu idsen ni lavtai. Ted narigaa umuuruud ajiltnaa zagnadag darga gesen

  • Ажиглагч (February 03, 2016 9:32:19 am )

    Амьдралаас харахад хэдий хэмжээний дуулиантай эхэлсэн хэрэг төдий чинээ замхран алга болдог. Харин чимээгүй эхэлсэн хэрэгт холбогдсон хүн нь ял аваад явдаг болжээ….

  • зочин (February 03, 2016 11:06:04 am )

    ХАХНХЯамны санхүү хэлтсийн дарга Х.Мөнхзул олон сайдын үед амь бөхтэй байгаа хүн дээ Ганди сайдыг байхад өмнө хойно нь маш их гүйдэг байсан одоо Эрдэнэ сайдын бас л өмнө хойно нь ороод хов зөөгөөд гүйдэг дээ

  • zochin (February 03, 2016 12:08:22 pm )

    mongol humuus yagaad ingeed neg negiigee hemlej baidag bnaa darga tsereg baihad ni doloochih geed baisan humuus odoo ergeed debseleed bh ym hun chanaraa aldaj duusaj bnaa buruu zobiig ni ylgaad salgaad ogoh l bh muu muuhaigaar haragduulah geed yah ni be de

  • Zochin (February 03, 2016 2:38:33 pm )

    Баярсайхан оороо олон нийтэд яаралтай мэдээлэх хэрэгтэй байгаа юм даа

  • зочин (February 03, 2016 6:49:54 pm )

    эрдэнэ баярсайхан гэсэн энэ луйварчид бүгд холбоотой доо. сайн шалга

  • Зочин (February 03, 2016 8:57:36 pm )

    Монголын енеедрийн цагдаа бол Пурэв генералын уеийн шударга цагдаа биш болчихсон! Одоо бол бур Тэмуужин нарын АН-ын лидерууд нэртэй лойдеруудын гар хелний утсан хуухэлдэй болчихсон учраас энэ их олон тэрбум тэрбумаар уйлдэгдээд байгаа хэргууд энэ утсан хуухэлдэйнуудийн гараар илэрнээ гэдэг естой гонжийн жоо, голионы баас!!! Харин энэ талаар дуугарсан шударга иргэд бол тэдний егееш болж шоронд орох магадлал маш ендер!!!болчихсон юмшигээ?!

  • Zochin (February 04, 2016 12:58:22 am )

    Temuujin ,bilegt metiin humus huuliin sakbariig samarsaan,tsaanas ni daalgbartai baidag biz

  • erdene (February 04, 2016 1:47:00 am )

    erdnee said baihad sanhvvjvvlegch bayarsaihan ni heregt orloo yu kkkk muruud

antalya rent a car