antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2016 9 comments

ИХ ӨР БҮРЭН ТӨЛӨГДСӨН, ТӨЛӨГДӨӨГҮЙ

нийтлэсэн Admin
olloo_mn_1454375487_enhbold_enhbayar
М.Энхболд: Саяын шийдсэн асуудал их өрийн бүрэлдэхүүн хэсэг мөн
/УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга/

-Нэгдүгээр сарын 27-ны өдөр монголчууд бидний хувьд түүхэн онцлогтой өдөр тохиосон. Холбооны зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар “Монголросцветмет”-ийн ОХУ-аас авсан 174.2 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өрийн асуудлыг шийдвэрлэлээ. Энэ хуралдаанд МАН-ын төлөөлөгчдийг оролцуулж, санал хураахад нь хамт байлаа. 2010 онд одоогийн Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой “Монголросцветмет”-ийн төлбөрийг “Их өр”-ийг шийдсэн уламжлалт зарчмын дагуу шийдвэрлэхээр харилцан тохирсон. Үүний дагуу Төрийн думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Манай хоёр орны өрийн асуудлыг шийдсэнээр бизнесийн орчин нөхцөл сайжирна гэж бид харж байна. ОХУ-д төлөх их өрийн 97.5 хувийг чөлөөлж, үлдсэн 2.5 хувь буюу 3.8 сая ам.долларыг Монголын тал 30 хоногийн дотор хойд хөршид төлөх үүрэг хүлээж байгаа.

Хэрэв 2.5 хувийн өрийг манайхаас товлосон хугацаандаа төлж барагдуулах юм бол их өрийг бүрмөсөн тэглэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2010  хоёр Ерөнхий сайдын хэлэлцээрийн дагуу “их өр”- ийг тэглэсэн  зарчимтай адил гэж үзээд 2.5 хувьд ногдох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор барагдуулахаар болсон. Үлдсэн хэсгийг шууд тэглэлээ. 30 хоногийн дотор төлөх боломж байсан ч, байгаагүй ч энэ төлбөрийг төлөхөөс өөр аргагүй. Хэрэв төлж чадахгүй бол ОХУ-ын шийдвэр хүчингүй болж, манай талд 174.2 сая ам.долларын өртэй үлдэнэ. Шаардлагатай төлбөр тооцоог дүрэм, журмын дагуу барагдуулах ёстой. 2002 оноос их өрийг тэглэх тухай асуудалд хоёр орны Засгийн газраас ажлын хэсэг гарч ажилласан. Саяын шийдсэн үлдэгдэл нь их өрийн бүрэлдэхүүн хэсэг мөн гэдгийг хоёр талын ажлын хэсэг ярьж байгаа. Тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр, их өрийг тэглэх улс төрийн шийдвэрийг гаргаж байсан Сү.Батболд, эдийн засгийн тооцоог нь хийж байсан Үйлдвэр, худалдааны сайд байсан Ганзориг нар ажлын хэсгийнхээ хүрээнд ярьж байсан юм билээ.

Их өрийг шийдвэрлэх төгсгөлийн шатанд очиход “Эрдэнэт”, “Монголросцвемет” нэгдлийн хамтарсан үйлдвэрийн авлага, өглөгийн тооцоог эцэслэн хийгээд их өрийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байтал “Монголросцветмет”-ийн зүгээс эцсийн шийдвэр гаргаж, гарын үсэг зурах үед бэлэн болоогүй учраас их өрөөс сугарч үлдсэн. Харин “Эрдэнэт”-ийнхийг 2003 онд шийдсэн их өрийн хүрээнд төлөөд явсан юм билээ. Тийм ч учраас 2010 онд өмнөх их өрийг шийдсэн зарчмаар үлдэгдлийг нь шийднэ шүү гэж хоёр Ерөнхий сайд тохирч байсан юм билээ. Ингээд бодохоор яах аргагүй их өрийн бүрэлдэхүүн мөн. Монголчууд хэзээ нэгэн цагт зайлшгүй төлөх ёстой л байсан өр.

Н.Энхбаяр: 2003 онд их  өрийг тэглэчихсэн шүү дээ
/МАХН-ын дарга/

-М.Энхболд их өрийг тэглээд ирсэн гэнэ. Ашгүй дээ, ашгүй. Өр байхгүй болчихсон уу. Одоо өргүй гэсэн үг үү. За, за би тоглож ингэж хэллээ.

Үнэн хэрэгтээ өрийг тэглэчихсэн. Одоо ахиад энэ асуудлаар шуугиж Н.Энхбаярыг муулах, хийсэн юмыг нь үгүйсгэх гэж байгаа бол дэмий. Түүний цаана хортой юм байгаа юм. Н.Энхбаярыг муулж, шоронд хийж болно. Уг нь буруу л даа. Гэхдээ яах вэ дээ, хагас ардчилал ч гэх юм уу, дүр эсгэсэн ардчилангуйлал байгаа цагт харамсалтай нь ийм зүйл болоод байна. Мань мэт түүнийг даваад гарчихаж чадна. Ард түмэн намайг дэмжиж байхад ингээд нэмэргүй. Харин намайг муулах гэж байгаад улс орон, баялаг, тусгаар тогтнолоо тавиад туучих вий дээ. Энэ асууддыг сөхөхөд ОХУ-д ашигтай байгаа шүү дээ. Тэрүүгээр нь далимдуулаад биднийг барьцаална шүү дээ. Хөөе, Энхбаяр, Элбэгдоржоо чи нааш ир. Өртэй юм чинь чи ирэх ёстой гээд эхэлнэ. Бид өргүй гэж ярьж байх ёстой. Гэтэл Н.Энхбаяр тэнд санагдаад байгаа учраас, сонгууль болох учраас тэдэн төгрөгийн өртэй гээд ярьчихдаг. Бид өргүй. Өр дуусчихсан.

ОХУ-д төлөх “Их өр” 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дууссан. Тухайн үед Ерөнхийлөгч В.И.Путинтай гэрээнд гарын үсэг зурахдаа 98 хувийг хөнгөлөх буюу “Өрийг тэглэе” гэж тохиролцсон юм. Хоёр хувийг нь төлөхөөр болсон. Том баг ажилласан шүү. Надтай холбох гэж л миний нэр хавчуулагдаад байгаа болохоос өрийг тэглэх асуудлаар том баг ажилласан юм. Энэ тохиролцооны хүрээнд Эрдэнэт, “Монголросцветмет”-ийн асуудал яригдсан. Тэдгээрийнх хэнийх нь хувь илүү юм гэх мэтээр хэлэлцээрийн үед яригдаж байсан. Их өрийн асуудлыг тэглэхдээ “Монголросцветмет”-ийн 51 хувь, Эрдэнэтийн 51 хувь нь Монголын талдаа байх шийдвэр гарсан. Түүхэн шүү. Өнөөдөр Оюутолгойн 34 хувийг Монгол Улс эзэмшиж байхад энэ хоёр том компанийн 51 хувийг бид эзэмшихээр болгож чадсан.

“Монголросцветмет” өөрийнхөө дурмийг өөрчлөөд Хуульзүйн яаманд эсвэл татварын газарт дүрмээ шинэчилсэн байдлаар бүртгүүлэх ёстой байсан. Гэтэл тухайн үеийн орос, монгол удирдлагууд жоншны үнэ унаж зах зээлд өрсөлдөх чадвараа алдсан учраас хуучин гэрээгээр гааль дээр маш их хөнгөлөлт эдэлж, түүхий эд оруулж ирдэг байсан. Өртөг бага гаргахын тулд л эрх ашгаа хамгаалсан. Хэрэв шинээр бүртгүүлсэн бол гаалийн
хөнгөлөлт байхгүй, Монголын төсөвт төлөх өртөг нь нэмэгдэх байсан. Байгууллагын эрх ашгаа хамгаалахын тулд дүрмээ өөрчлөөгүй. Түүнийг нь Оросууд далимдуулаад 180 шилжих рублийн зээл өгч, “Монголросцветмент” байгуулсан. Их өрийн асуудлыг тэглэчихсэн. Тэнд асуудал байхгүй, гэхдээ “Монголросцветмент”-ийн шилжих рублийн буюу долларт шилжүүлвэл 180 сая ам.долларын асуудал үлдчихжээ гэж Оросууд зориуд гаргаж ирсэн.

Тэднийг буруутгах юм байхгүй. Бүртгэлээ л бид хийгээгүй. Тухайн үед оросууд ганцхан Монголын алдаа биш Орос, Монгол дарга нарын хамтын алдаа гээд ярихаа больсон. Гэтэл 2009 онд намайг ажлаа өгөхөд зориуд намайг унагах гэж Оросуудтай яриад ахин гаргаад ирсэн. Сү.Батболд Ерөнхий сайдад би хэлсэн. Та нар яагаад энэ асуудлыг гаргаж ирсэн юм бэ гэхэд одоо тэгээд миний өмнө өөр хүмүүс гаргаад ирсэн. Би энийг шийднэ гэсэн. Би 98 хувиас буурч болохгүй шүү гэж хэлсэн. 50:50 хувь гэж яриад төлөх ёстой 3.8 сая ам.долларын 1.8 сая нь манайд хамаатай шүү гэж хэлсэн. Сү.Батболд үнэхээр зөв гээд явсан. Дараа нь юу болсон бэ гэхэд би яриад тохирчихсон гэж хэлсэн. В.В.Путин Ерөнхий сайдтай уулзаад хаачихлаа гэсэн. Гэтэл М.Энхболд дарга яваад хаасан бол одоо л хаагдаж байгаа юм байна л даа. Сү.Батболд хийгээгүй юм байна. Их өр биш ээ. М.Энхболд дарга мэдэж ирчихээд тэглэсэн болж ярих гээд байгаа юм уу. Тэглэсэн хүмүүсийн тоонд орох гээд байгаа юм уу. Хэрвээ орж ирмээр байгаа бол ороод л ир. Хөөж туух гээд байх шаардлагагүй.

В.Путин Монголын төлөх өрийг тэглэх хуульд гарын үсэг зурлаа

-Оросын хууль, эрх зүйн мэдээллийн сайтад ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын төлөх ёстой $174 саяын өрийг тэглэсэн хуулинд гарын үсэг зурж баталсан тухай мэдээлжээ. Хууль нь анх 2010 оны арванхоёрдугаар сард Москвад бэлэн болсон ч албан ёсоор баталгаажих хүртэл олон шат дамжлагуудаар шалгагдан явсаар зургаан жил орчим болсон гэнэ. Монгол Улсын Орост төлөх ёстой өрийн үлдэгдэл нь хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд гол саад болсоор ирсэн аж. Оросын компаниуд Монголын улсын барилга, эрдэс баялгийн салбарт нэвтрэх сонирхолтой байгаа юм. 2010 оны долоодугаар сард Москва, Улаанбаатарын хоорондын гэрээ тохиролцоонд хүрч Монголын тал $3.8 саяыг төлөхөөр болсон нь Оросын бизнесийнхэнд боломж гаргаж өгчээ.

Хэн нь их өрөөр шоудаж, шогтоод байгаа юм бэ
/Сэтгүүлчийн дүгнэлт/

Монгол Улс ОХУ-д төлөх 11.3 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувь хөнгөлүүлж, үлдсэн 250 сая ам.долларыг нэг удаагийн шилжүүлгээр төлснөөр Монгол Улс 70 жилийн турш тавьсан зээлээ дарж, зарим албан тушаалтнууд баярын нулимстай зогсч байсан нь ердөө 12 жилийн өмнөх үйл явдал. 2004 онд МАХН-ынхан /Одоогийн МАН/ сонгуулийн гол пиараа их өрийг тэглэсэн явдал хэмээн шоудаж, урт шар дээлтэй эрхэм Монголын хамгийн буянтай хүнээр тодорч байв. Гэтэл хэрэг бишдэж 2014 оны тавдугаар сарын үед ОХУ-ын зарим сайтуудаар Монгол Улс манайд 180 сая ам.долларын өртэй. Тэр нь “Монголросцветмет”-ийн хамтарсан үйлдвэрийг барьж байгуулах үед үүссэн өр хэмээн бичсэн байсныг манай сэтгүүлч орчуулж, улмаар МАХН-ын дарга Н.Энхбаярын 2004 онд их өрийг тэглэсэн хэмээн шуугиулж байсан асуудал юу болох, улмаар тэр өр хэрвээ төлөгдөөгүй бол ОХУ-ын талд шилжүүлсэн гэх 250 сая ам.доллар хаашаа хэний гараар орсныг “Их өрийг тэглэсэн” буюу улстөрчдийн худал пи арын нэгээхэн жишээ” нийтлэлээр хөндөж байжээ.

Уг нийтлэлд “Их өр” гэж нэрлэгдсэн шилжих рублийн өр бол ЗХУ-ын үед тавигдсан өр. “Монголросцветмет” нэгдэл бол ЗХУ, БНМАУ-ын үед 1973 онд байгуулагдсан. ОХУ-ын сайтад бичигдсэн байсан 180 сая ам.долларын өр тэр үед тавигдсан гэхээр “Их өр” гэгчийн нэг хэсэг байсан гэдэг нь тодорхой. Үнэхээр ч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН худлаа шоудаж, ард түмний тархийг угааж байсан гэдэг нь 2010 онд “Монголросцветмет” нэгдлийг барьж байгуулах үед тавигдсан өрийг бүрэн тэглэх үед мэдэгдсэн юм” хэмээсэн байна. Харин их өрийг тэглэсэн гэх МАХН-ын дарга Н.Энхбаярын “Ийгл” телевизэд өгсөн ярианаас уншигч та өөр зүйлийг олж уншина.

Их өрийг тэглэх үед “Монголросцветмет”, Эрдэнэтийн 51 хувийг Монгол Улс эзэмших чухал шийдвэр гарч улмаар дүрмийн өөрчлөлт хийх байсан аж. Гэтэл тухайн үед жоншны үнэ уналттай байснаас үүдэж ашгаа бодсон “Монголросцветмет” хамтын нэгдлийн орос, монгол дарга нар хуйвалдан хуучин дүрмээ шинэчлэхгүй явуулж, улмаар татварын хөнгөлөлт эдэлж, улсын төсөвт бага мөнго тевлөрүүлж байсан тухай ярьжээ.

Үүнийг ОХУ-ын тал мэдсэн ч хав дарахаар шийдэж, алдаагаа хамтдаа үүрэхээр ярилцсан гэх. Экс төрийн тэргүүний ярьж байгаа эдгээр баримт хэрвээ үнэн бол бид ялыг ганцаар үүрэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, асуудал яригдаж эхлэх үед гэрээгээ шинэчлээгүй ОХУ-аас тухайн үед Монголросцветмэд ажиллаж байсан дарга нар болон монгол талын дарга нарын хариуцлагын асуудал яригдана. 2003 онд өрийн асуудлыг ярих үед дүрмээ шинэчлээгүй гаалийн хөнгөлөлт эдэлж, улмаар төсөвт бага мөнгө төвлөрүүлж байсан асуудлыг сөхөж тавихаас өөр аргагүй байдалд орно.

Түүнчлэн, 2010 онд асуудал сөхөгдөж яригдаж эхлэх үед тохирсон, яриа хийгдсэн хэмээн ярьж байсан Сү.Батболд тухайн үед ямар шийдвэр гаргасан хэрэг вэ. Хамтын алдаа хав дарах нь зөв гэж ярьсан оросууд яагаад өнөөдөр биднээс 3.8 сая ам.долларыг 30 хоногийн хугацаанд төл хэмээн шавдуулах болов гэх мэтээр их өр хэмээн шоуг тойрсон асуудал дуусахгүй нь.

Нөгөө талаар манай улсын өр болох 3.8 сая ам.долларыг тухайн үед буюу 2011 онд улсын төсөвт тусгасан байсан тухай ч мэдээлэл байгаа аж. Хэрвээ энэ үнэн бол тухайн үед төсөвт тусгасан тэр их мөнгө 2012 оны сонгуулийн мөнгө болоод өнгөрсөн үү, эсвэл ямар зориулалтаар зарцуулсан бэ гэдгээ Сү.Батболд тайлбарлах цаг нь болсон байна. Тэр их мөнгийг яагаад өнөөдрийг хүртэл асуудал болгож хөндөөгүй хэрэг вэ. МАХН-ын дарга, МАН-ын дарга ч ялгаагүй тэд улсынхаа нэр хүндээр дахиад шоудаж эхэллээ. Яг л 2004 онд төрийн эрхийг их өрийг тэглэсэн хэмээн шоудаж авахаар санаархаж байсан тэр үйлдлээ давтаж байна.

Тухайн үед Н.Энхбаяр, М.Энхболд нар мөр зэрэгцэн нэг зорилгын төлөө зүтгэж байсан. Тэр үедээ ЗХУ-ын үеэс тавьсан бүх өрийг тэглэж, үлдэгдэл 250 сая ам.долларыг шилжүүлсэн хэмээн мэдэгдэж байсныг ард түмэн мартаагүй. Гэтэл хоёр өөр намыг удирдаад эхлэхээрээ тэд их өр тэглэсэн, тэглээгүй байсныг бид тэглээд ирлээ гэх мэтээр шоудаж байгаа юм. ОХУ-д тавьсан их өр өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байсан уу, эсвэл нэг компанийн өрийг улс төрийн намууд зориуд пиар болгож, их өрийн нэг хэсэг гэх мэтээр улстөржзүүлээд байна уу. Албаны хүмүүсийн хэлж буйгаар бол энэ хувь нийлүүлсэн комианийн монголын талын өрийн асуудал болохоос Монгол Улсын төлөх өртэй ямар ч хамаагүй юм билээ. Тэгэхээр ингэж шоудаж, шогтоод байх хэрэг байна уу. “Монголросцветмет”-ийн өрийг л цэгцлэх асуудалд В.Путин Ерөнхийлөгч гарын үсэг зурсныг түүхэн энэ тэр гэж шоудах хэрэг байгаа ч юм уу. Хэнд ашигтай гэж. Нөгөө талаар 2011 онд төсөвт төлөхөөр суулгасан гэх тэр мөнгө хаашаа оров гэдгээ яримаар байгаа юм.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • dorj (February 02, 2016 10:57:24 am )

    manai mal shig darga nar/enhbayar bolon busad/ene asuudlaas hurtel zovhon oortoo l ashig haisan.ter 250sayas talig ni kasyanovtoi huvaaj idsen baidag.uunii ulmaas l ene asuudal ingej sunjirsan.evropin sotsialist gegdej baisan ornuud oroo tegluuleed orosoos avlagatai uldsen shuu dee.iim l novshnuud shuu dee,ene hu naminhan.odoo tegeed ter yarij bui umnuud gej avah um algaa.

  • gg (February 02, 2016 6:51:22 pm )

    ENHBAYARIIG AHIN YALLUULAJ!!! MAXH-G TATAN BUULGAH TSAG IRJDEE!!! ZALUUCHUUUD ODOO HUCHTEI BJ ENE AVILGALIIN ETSGIIG HEZEE CH BUU GARGA!!!

  • Demberel (February 02, 2016 9:24:40 pm )

    Их ор сая л нэг юм бурэн тэглэгдлээ. М.Энхболдын хийсэн гавьяа! Уунтэй хэнч маргах гээд нэмэргуй, хуваалцах гээд ч шунах нь ичгэвтэр зуйл болно. Бас шинэ нисэх буудалч тууний л хийсэн ажил бм шуу! Харин Н.Энхбаярын гавьяа бол тодорхой хэсгийг нь зувчуулсан гэж узээд оноодрийг зуртэл ОХУ-ын талаас баталгаажуулж огохгуй байсан. Шиг байгаа юм. Ер нь тэгээд тулхтай, зангарагтай хуний болон намын хийсэн ажил оор байдаг бололтой! Энхбаяр оноодорч бантангаа хутгасапр шившигээ тарьсаар л байна шуудээ?!

  • zochin (February 03, 2016 2:50:34 am )

    mongoliig mongoloor n idehk gedeg ene yum.yagaad iim bolson mongolchuud gej hen bolohkiig sain sudal.ungursun tuuhkee martsan ulger met boddog ireeduin ulgert mongol uusaj delhkii dayar baigaa mongol ahan duusiin itgel mohoj medehk yum.mongoliin tord baigaa zerleguudiig mongolchuud alahk tsag bolson.

  • zochin (February 03, 2016 3:07:40 am )

    medrel muutai mongol huniig harmaargui baina.busdiig dugnehiin tuld uuriiguu toilind neg haraarai.yamar ard tumen baina ter ulsiin toli gedeg.unendee medeelel gegchiig medehgui uudam taliig bidend ulldeesen uvug etsgiin surgaaliig martsan odoogiin hellegeer huduunii malchidiin tolgoi ergesen shuu dee.mahk idehk bolomjgui bolson mongol margaash mangas bolno doo!

  • zochin (February 03, 2016 3:11:39 am )

    morin urtuu hamgiin unench shuurhkai bas bardam baatarlag baisan ter ueiin huuli durmee sanaachei!uhej baisan uher mongolchuudaa!uur buhimdal hureed baina.

  • zochin (February 03, 2016 3:34:21 am )

    uhej baisan mongoliin dotoodiin daisnuud daahgui nohkoi buluu huraaj baina.daldagnaj duriahk durtai undur hugjiltei ulsuud chin aldaagaa uhamsarlaj ehelsen shuu.mongold mongol hun l heregtei.chi bayan amidravch chinii huuhdiin huvi zaya burheg baij bolno.

  • Dorj (February 03, 2016 5:26:35 am )

    Cu. Batbold , M.Enhbold nar oroo tolj baigaa um bna. Oriig MAN toioh uchraas MAN-iin nohod ochij batalgaajuulsan gej oilgoloo

  • 123123123 (February 03, 2016 9:09:12 am )

    DEMBERELIIG DEMJIJ BN

antalya rent a car