antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2016 2 comments

2, 7 тоогоор төгссөн автомашин энэ сард татвараа төлж, оношилгоонд орно

нийтлэсэн Admin

mashanНийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 тоот тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” батлагдан билээ.

Уг журмын зорилго нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох, албан татвар, төлбөр хураах нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм.

Уг журамд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор:

-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард,

-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,

-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,

-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,

-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдан тухайн оны зургаадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулах, албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор заасан.
Тэгвэл өнөөдөр хоёрдугаар сарын нэгний өдөр. Өнөөдрөөс эхэлж, энэ сард багтаан 2, 7 тоогоор төгссөн улсын дугаартай тээврйн хэрэгсэл татвараа төлж, оношлогоондоо хамрагдах үүрэгтэй.

Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар, төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцох, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, татвар төлбөрийг төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэйг заасан байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль оногдуулдаг билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (February 01, 2016 7:56:57 pm )

    Жолооч бур автомашины албан татвараа хугацаанд нь телех байлгуйдээ! Яахаараа заавал тер засаг ард тумэндээ байнгын дарамт шахалт узуулж байдаг юм бэ? Хэрэв татвараа телеегуй бол авах естой арга хэмжээгээ аваачдээ! Нэг нусгай жулдрай хун едеж байж алгадуулчихаад, нусаа гоожуулаад араас нь гоншигноод байдаг шиг байнга яншаад байх нь яасан ч зовлонтой юм билээ? Тэр “ОНОШЛОГООНД” чинь орох естой сардаа л орно биздээ? Ер нь хэн хаана , хэзээ бааж шээхийг, босож суухыг л заах гэж ядаад байх юм! Бааж чадахгуй байж нохойн хел хелдеев гэдэг уг байдагдаа! улс орноо байтугай еерийгее зев аваад явчихаж чадахгуй тэнэг дарга нар больеоооооооооо!!!!

  • 2016 (February 02, 2016 11:43:05 am )

    угаасаа татвар төлөх нь ойлгомжтой байтал заавал ингэж сар сард гэж иргэний эрхийг минь боогдуулж байгааг дуугуй хараад сууж чадахгүйнээ.хаана байна та нарын тэр яриад байдаг ардчилал эрх минь хаа сайгүй зөрчигдөж байна ер нь ардчилсан нэртэй дээд зэргийн соц нийгэмд амьдарч байнаа

antalya rent a car