Х.ЦОЛМОНЗАЯА
Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Даншиг наадмын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Даншиг наадмын үеэр нийтийг хамарсан ямар арга хэмжээ болох вэ?
-Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Монголын бурхан шашны сүм хийдүүд НЗДТГ-тай хамтран ирэх наймдугаар сарын 6,7-нд Хүй долоон хутагт “Даншиг наадам- Хүрээ цамба” шашин соёлын их наадмыг зохион байгуулахаар болсон. Түүх ёс заншил соёл уламжлалаа сэргээж жуулчдад Монгол Улсаа сурталчлах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа Даншиг наадмын үеэр Чингисийн талбайд 500 лам ном хурах юм. Мөн анх удаа 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестивалийг задгай талбайд толилуулахаас гадна “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник мюзиклийг Чингисийн талбайд тоглоно.
-Өнгөрсөн жилийн даншиг наадмаас ямар үр дүн гарсан бэ?
-Өнгөрсөн жилийн наадам гадаадын жуулчдыг ихээхэн татаж өргөнөөр оролцсон. Даншиг наадмаар ажилласан аж ахуйн нэгжүүд маань 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж үзэж энэ жил түүнээс ч илүү ихийг олж цаашид наадмаа улам өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөх болно.
Мөн Хүй долоон хутагт хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын тэмцээнээс гадна бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад, гулч нарын тэмцээн балин, тосон урлалын тэмцээн зэргийг зохион байгуулна.
-Бөхчүүдийг хэрхэн байлах вэ?
-Наадамд барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэлх төгрөгөөр байлна. Төрийн наадмын цол зэргийг харгалзахгүйгээр даваа бүрт барилдах бөхчүүдийг сугалаа сугалуулж оноолтоор барилдуулна. Өнгөрсөн жилийн даншиг наадмаар барилдаж цол авсан бөхчүүд эхэлж учраа бөхөө сугалах бөгөөд бөхийн барилдааныг сонирхолтой болгох зорилгоор бөх сонирхогчид үзэгчдийн дунд бооцоо тавих бөхийн таавар явуулна.Өнгөрсөн жил түрүүлсэн бөх энэ жил дахиад түрүүлэх юм бол 60 сая төгрөгөөр шагнаж, аварга цол олгоно.
Хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-аас аялал жуулчлал, соёл, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулж цаашид Улаанбаатар хот маань бүс нутгийн аялал жуулчлалын төв болоход ойрхон байна.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (February 01, 2016 4:31:44 pm )
Тэнэг юм хийх гэж. Хайран мөнгө
-
irgen (February 01, 2016 6:47:37 pm )
Ene ulsad bayar naadam bagadaagui shuu UUL BAATAR guai odoo ch sain muu ch ajil hiisen dur isgeed mungu ideh yum daa . ULSIN BAYAR gej gants tom bayar hiigeed bolloo yum bish uu
-
bantan (February 01, 2016 6:58:47 pm )
Уг санаа нь зөв боловч хэтэрхий их зардалтай юм наад наадам чинь.Бөх нэртэй юмнуудад тэгж их мөнгө цацаад байх даа яадгийн.
-
Unen (February 01, 2016 8:08:39 pm )
Teneg gar ve ene nohor chin.uls hyamarchihaad bhad yun 60saya.heleh ugee ch medehgui
-
Zochin (February 01, 2016 8:20:18 pm )
Hiih dyrtai ni uursduu munguu gargaad hii ldee. yag l tailan toglolt shig.Ilyy zardal gargaad baigaa ni mungu oloh sejil baidag ium bol yy daa.
-
Ard tumen (February 01, 2016 9:00:42 pm )
nair naadam yah ve ihedsen uu gehees bagadaagui shu ! Tanid handaj helehed ajilchin angiin egh ashgiig haamgaaldag tsoriin gants Uildverchnii evleleer n bitgii oroldood bgachee
-
монгол хүн (February 01, 2016 9:32:43 pm )
улс хувьсгалынхаа наадмаа хийхээ байгаад ардчилалын даншиг наадам хийдэг болох юмуу нэртэйгээр нь. эд одоо дандаа даргаараа байна гэж боддог юм байх даа. за яахав сонгууль ч дөхөж байна даа
-
батболд (February 01, 2016 10:50:37 pm )
сонгууль ч дөхөж байна даа
-
Шийлэг (February 01, 2016 11:38:38 pm )
Үнэн тэнэг зүйлд ард түмний татварын мөнгийг зарцуулах юмдаа! Хэдэн зуун бөх хэмээх шивэр нь ханхалсан махан толгойтууд зодолдох, хэдэн зуун лам нэртэй мунхаг шар хувалзууд бувтнах юм биз дээ? Ард түмэн ядуурч, өлсгөлөн зовлонтой ядарч байхад шүү!
-
БИТГИЙ ХУЦАЖ БАЙ (February 02, 2016 12:16:34 pm )
ЯАСАН ИХ МӨНГӨ хэрэггүй юманд зарцуулдаг юм бэ? ТАТВАР ТӨЛӨГЧ БИДНИЙ мөнгөөр тэр чацганы хүүдийнүүдэд ямар их шагнал өгдөг юм. УСАН ТЭНЭГ ЦАРАЙЛСАН ХҮҮРЭЭ
10 Comments