Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Тостын нуруунд ашиглалтын /МҮ-17038, МҮ-019036/ нийт 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн /МҮ-014917, МҮ-017452/ талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК эзэмшиж буй юм байна.
Өнөөдрийн байдлаар “Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд “Саусгоби сэндс” ХХК-д 2011 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10992,92 га талбайд болон нөлөөллийн бүсэд 19 булаг шанд байдаг бөгөөд нийт 37 өрхийн 12620 толгой мал өвөлжиж буй юм байна. “Берун Майнинг” ХХК-д тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Гурвантэс сумын 9 гайхамшигт ордог “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар багтжээ. 4 булагтай энэ талбайд 30 өрхийн 8000 гаруй толгой мал өвөлжиж байгаа бол “Монгол чадал интернейшнл” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн 1110.49 га талбайд тус багийн 8 өрхийн 2227 толгой мал өвөлжиж байгаа аж.
Холбоотой мэдээ
-
d.tegshjargal (February 02, 2016 9:36:14 am )
Лиценз бүгдийг цуцлах ёстой Ухаж биш ургуулж байгаль орчиндоо шүтэж амьдармаар би
-
bi (February 08, 2016 9:58:14 am )
za huts huts odoo uhaj uls ornii ediin zasagaa hugjuulehguim bol yahiin altan deer suusan teneg shig guilagchin tsarailaad yvahiinmuu
-
2 Comments