Монгол Ардын Намын дарга М.Энхболд өнгөрсөн сард ОХУ-ын Нэгдсэн Орос намын урилгаар албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр ОХУ-д төлөх их өр буюу 174,2 сая ам.долларын 98 хувийг тэглүүлсэн баяртай мэдээтэй эх орондоо эргэн ирсэн билээ.
Мөн 2010 онд Монгол Ардын Нам ОХУ-ын Нэгдсэн орос намтай хамтын ажиллагааны талаар гэрээнд гарын үсэг зурж байсан. Айлчлалын үеэр энэхүү гэрээнд үнэлэлт дүгнэлт хийж Монгол ардын намын дарга М.Энхболд, Нэгдсэн Орос намын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, ОХУ-ын холбооны хурлын төрийн Думын дэд дарга, Железняк Сергей Владимирович нар хоёр намын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулахыг тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.
Монгол ардын намтай хамтран ажиллах, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж байгаадаа баяртай байгаагаа оросын тал илэрхийлж байсан юм.
Холбоотой мэдээ
-
хөөш хүүхээн (February 01, 2016 3:40:36 pm )
2 БОЛЬШЕВИК НАМ ХАМТАРЧ АЖИЛЛАХ НЬ УУ
-
зочин (February 01, 2016 4:40:06 pm )
Зөвшдээ ман арай л тулхтай юм дэлхий нийтээрээ их эвгүй болж байна монголд ч гадаадын бизнес бүлэглэлүүд төрөөс хүчтэй болж монголыг шулж сөнөөж байгаа болохоор ман махн ын хуучины хүн сэтгэлтэй ахмадууд нийлээд төрөө аврах хэрэгтэйшдээ бзд би л лав арвинд санал өгсөн сонгуулийн маргааш урвачихсан
-
Энэ мон уу (February 01, 2016 4:41:49 pm )
Энэ сундуйгийн хажууд зогсож байгаа шугэл гамбаа гэж алдартай худлаа яарьдаг зугээр хулхи гар ман д ороод эд нарын хажууд зогсож бхыг бодход ман балрах юм ба даа энэ нохорт тогссон сургууль ч бхгуй 10 жилээ ч тогсож чадаагуй энд тэнд худлаа яариад л явдаг нохор гуррагчаа гуайг толгойг барж жаал овчигнож бсан нохор ба
-
ЗОЧИН (February 01, 2016 5:32:53 pm )
Одоо оросуудтай нийлж монгол улсаа ард түмнээ цавчихнээ
4 Comments