antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2016 10 comments

“Мобиком корпораци” ХХК-г 2,3 тэрбумаар торгожээ

нийтлэсэн Admin

mobicommmШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1/31 дугаартай удирдамжийн дагуу “Мобиком корпораци” ХХК-ний урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж, 2016 он хүртэл дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулж байгаа үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан.

Хяналт шалгалтаар:

1. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 2006 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 4 дугаар тогтоол, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Мобиком корпораци” ХХК нь үүрэн холбооны зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байдаг.

Гэтэл тухайн 94xx-тэй шинэ дугаарын худалдаа, үйлчилгээ, урамшуулалтай холбогдуулан “Мобиком корпораци” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11/3694 дугаартай албан бичгээр хяналт шалгалтын явцад тайлбар ирүүлэхдээ “урамшуулалд хамрагдаж буй хэрэглэгчийн тухайн дугаар нь 90 хоногийн хүчинтэй байх ба үүнд нэгж дагалдахгүй буюу 0 төгрөгийн данстай байна. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн шинэ дугаар авч буй хэрэглэгчид үзүүлэх урамшуулал бөгөөд хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж цэнэглэлт хийх шаардлагатай тул энэ нь огт үнэгүй үйлчилгээ биш юм” гэсэн тайлбарыг ирүүлсэн. Мөн өөрийн өртгийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмж, олон улсын зөвлөх компани PWC компанийн баталгаажуулж өгсөн моделийн дагуу өртгийг хуваарилах буюу FAC (fully allocated cost) аргачлалаар тооцдог, 94xx-тэй дугаарын урамшуулал, үйлчилгээний сүлжээн доторх дараа болон урьдчилсан төлбөрт ярианы нэг минутын өөрийн өртгийг 22 төгрөг, харин бусад сүлжээнд дараа болон урьдчилсан төлбөрт ярианы нэг минутын өөрийн өртгийг 39 төгрөг байхаар тооцсон гэж мэдэгдсэн.

“Мобиком корпораци” ХХК-ийн дээрх тайлбар болон 94xx-тэй шинэ дугаарын худалдаа, үйлчилгээ, урамшууллын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж үзэхэд “хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж, цэнэглэлт хийх шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа хэдий боловч бодит байдалд мөнгө төлж, цэнэглэлт хийлгүйгээр 20 төгрөгөөр дугаар, үйлчилгээ худалдан авч, дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд үнэгүйгээр яриа хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 90 хоногийн хугацаанд дотны нэг хэрэглэгчтэйгээ 1 минут тутамд 0 төгрөгөөс бага зардлаар яриа хийж, мессэж хязгааргүй бичих, бусдаас дуудлага хүлээн авч үйлчлүүлэх зэрэг боломжтой байгаа юм.
Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэж заасныг зөрчсөн байна.

2.“Мобиком корпораци” ХХК нь урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугаар, үйлчилгээг 20 төгрөгөөр худалдаж, дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулах үйлчилгээний хүрээнд интернет, хэвлэмэл танилцуулга, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан байна.
Гэтэл давамгай байдалтай аж ахуйн нэгж бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон нийтэд сурталчилж байгаа нь өрсөлдөөнд харш зар сурталчилгаа болсон байна. Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг зөрчжээ.
Дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай

1. “Мобиком корпораци” ХХК-ийн тайлбарт “хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж, цэнэглэлт хийх шаардлагатай” гэж байгаа хэдий боловч бодит байдалд мөнгө төлж, цэнэглэлт хийлгүйгээр 20 төгрөгөөр дугаар худалдан авч, дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд үйлчилгээ авах тохиолдолд үнэгүйгээр яриа хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 90 хоногийн хугацаанд дотны нэг хэрэглэгчтэйгээ минут тутамд 0 төгрөгөөс бага зардлаар яриа хийх боломжтой байгаагаас гадна мессэж хязгааргүй, бусдаас дуудлага хүлээн авч үйлчлүүлэх зэрэг боломжтой байгаа юм. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэж заасныг зөрчсөн байна.

2. “Мобиком корпораци” ХХК-ийн урьдчилсан төлбөрт 94xx-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж, дотны нэг хүнтэйгээ “Мобиком корпораци” ХХК-ийн 20 жилийн ой хүртэл хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэх, үйлчилгээний 90 хоног дагалдуулах үйлчилгээ, урамшууллын хүрээнд хэвлэмэл танилцуулга тараах, интернет болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах байдлаар давамгай байдалтай аж ахуйн нэгж бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохоор зар сурталчилгаа явуулж байгаа нь өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа болжээ. Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг зөрчсөн байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу зөрчлийг арилгахад чиглэсэн дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэх. Үүнд:

1. “Мобиком корпораци” ХХК-ийн 94xx дугаарыг 20 төгрөгөөр худалдаалж цэнэглэлт хийхгүй тохиолдолд дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд, улмаар “Мобиком корпораци” ХХК-ийн 20 жилийн ойн баяр хүртэл үнэгүйгээр яриа хийх урамшуулалт үйлчилгээг зогсоож, зөрчлийг арилгах.

2. Бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгосон өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгааг таслан зогсоох.

3. “Мобиком корпораци” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах арга хэмжээ авсан.

Одоо Мобиком ХХК-ийн зүгээс дээрх үйлдлийг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • shur (February 01, 2016 2:01:26 pm )

    Zuw shde. Mobicom dandaa hereglegchee luirawdaj bdg. Data zadgai heregleeg ni shalgah heregtei shv. tvvnees bolj 10 say garsan hereglegch bdg gesn. MIni tulbur mun yalgaagvi zadgaigaar 15 min orohod l 200.0 bolson arai dendej bn. uhaalag utsaar dalimduulj ard irgedee shulj muljij barahgvi bn. VVnig ni mun shalgahiig hvsej bn.

  • зочин (February 01, 2016 2:32:49 pm )

    Мобиком бол үнэхээр луйварчин байгууллага.Монгол дарга нь зүгээр л тэдний гар хөлний үзүүрийн хулгайч.торгох нь маш зөв

  • зочин (February 01, 2016 4:07:48 pm )

    Бодит зардалгэж ойлгоц монголын
    үйлдвэрлэгчидэд байдаг юмуу бүгд.л
    шулаачингууд шүү дээ.хямд үйлчилгээ
    санал болглж байгаа бол болоош дээ.

  • tseneglej baij l yaridag sh de. (February 01, 2016 5:03:53 pm )

    bitgii hudlaa yari.20 tugruguur dugaar avaad dotnii neg hunteigee zuvhun tsanegelesen tohioldold l unegui yaridag yum bn lee.honoggui bol yarij bolohgui gesen ug

  • ЗОЧИН (February 01, 2016 5:29:08 pm )

    fuck mobicom fuck

  • Anonymous (February 01, 2016 8:05:18 pm )

    univisioniig shalgaachee

  • Anonymous (February 01, 2016 11:25:52 pm )

    Мобиком бол зовхон ашигтай газар л сулжээ оруулж, унээ унагасан урамшуулал зарлаж ашгийн хойноос ухэн хатан явдаг. Монгол талын хоронго оруулагч Ньюком нь бизнес нь хундрээд Мобикомын хувьцаагаа Япончууддаа зарсан гэсэн. Одоо Мобикомын Япон эзэд нь Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, ашгийн хойноос улайран зутгэж байгаа гуйцэтгэх удирдлагын багаа оогшуулээд мэдсэн ч мэдээгуй царайлаад, хоорхий ядарсан Монголчуудын карманаас луйвардаж олсон ашгаа Япон руугаа гаргаад, дээр нь бас валютын ханш савлуулаад л.

  • Anonymous (February 01, 2016 11:38:13 pm )

    Мобиком баахан гадаад захирлыг ондор унээр холслон ажиллуулж, тэд нар нь хоорхий Монголчуудыг ажлаас нь халсаар л, Мобиком онгорсон долоо хоногт орон нутгийн захирлуудаа Улаанбаатарт авчирч маш ондор борлуулалтын толовлогоо тулгаад 4 сар толовлогоо 80%-с доош гуйцэтгэлтэй байвал ажлаас хална гэдэг гэрээг тулгаж зуруулсан байна. Гэтэл хоорхий муу орон нутагт байгаа 100-гаруй ажилтны сарын цалинг ганцхан англи овгон сардаа аваад л сууж байна. Монгол хуний унэлэмж ямархуу байгааг нь шалгаад тогтоочих тор засгийн байгууллага гэж байна уу.

  • Guest (February 02, 2016 9:54:45 am )

    Ene muulsan comment bichij bgaa humuus ichij amidraach. Naad niitlelee unshaachee, mobicom irdegiinhaa tuluu hohirson bna. Ediin zasgiin hyamraltai ued irgeddee 20 tugruguur dugaar zaraad 3 sar unegui yariulsan ni buruu yumuu tei? Unitel Skytelaasaa 20 tugruguur dugaar avaad 3 sar unegui yarichih harii ta nariig. Mobicomd harin ch bayarlalaa uvuu emee nartaa bugdeerend ni hyamdhan dugaar avaad odoo g hurtel unegui yarij chaddag.

  • Anonymous (February 02, 2016 1:24:27 pm )

    Ичих юм байхгүй. Монгол улсын хуулийг хэрэгжүүл гэж л шаардсан юм байна шүү дээ. Өрсөлдөөний хуулиар давамгай аж ахуй эрхлэгч доод үнээ буулгах ёсгүй, гэтэл Мобикомын хувьд ашиг л олж байвал Монгол Улсын хууль хамаагүй юм байна. Хямдхан ярихын тулд бусад нь бүүр ч хямд байгаа.

antalya rent a car