antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2016 3 comments

Насанд хүрсэн монгол хүний архины хэрэглээ

нийтлэсэн Admin


11

Архины хэрэглээний талаар Монгол Улсад бие даан хийгдсэн судалгаа маш цөөхөн байгаа ба архины хор уршгийг бууруулах, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлох шаардлага өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Иймээс  анхдагч ба завсрын хүчин зүйлийг тогтоох үндэсний судалгааны хүрээнд архины хэрэглээг тодруулан судалгааг хөдөөгийн 15-64 насны  нийт 5694 хүн амыг  хамруулан хийжээ.

Судалгаанд хамрагдагсдын 34.2 хувь нь архийг амьдарлын туршид хэрэглээгүй, 7.4 хувь нь сүүлийн 12 сард архи хэрэглээгүй, 19.8% нь сүүлийн 12 сард архи хэрэглэсэн өөрөөр хэлбэл ер нь архи хэрэглэдэг, 38.6% нь сүүлийн 30 хоногт архийг хэрэглэсэн байна.

Судлаачид урьдчилан сэргийлж болох өвчин, нас баралт, гэмтлийн шалтгаануудын нэг бол–согтууруулах ундааны хэрэглээ гэж үздэг.  Гэтэл дэлхийн олон оронд нийгэм, эдийн засгийн шилжилт явагдаж байгаа энэ үед хүн амын амьдралын хэв маяг, зан үйл, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэхийн хамт энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа улс орнуудын архидалтын эсрэг бодлого түүнийг хэрэгжүүлэх арга зам хангалтгүй байгааг ДЭМБ онцлон тэмдэглэжээ.

Нэг жилд тохиолдож буй дэлхийн хүн амын нас баралтын 3.2 хувь буюу 1.8 сая нь архидан согтуурсны улмаас үүссэн болох нь тогтоогджээ. 

 Хэрэв архины хэрэглээгээ хянаж чадвал хүний нас 10 – 20 жилээр уртасна.

Монгол улс дахь согтууруулах ундааны хэрэглээний улмаас үүссэн эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. Монгол улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байгаа бөгөөд архинд донтох өвчний тархалт хотод 1000 хүнд 6.4, хөдөөд 1000 хүнд 2.4 оногдож байгааг судалгаагаар тогтоожээ:

Сүүлийн 5 жилийн байдлаар манай улсад жилдээ 150.000 мянган хүн эрүүлжүүлэх байранд архи хэтрүүлэн хэрэглэж согтсоны улмаас баригдсан байна.

Архинаас шалтгаалсан өвчин эмгэг, хордлого, гэмтлийн улмаас жилдээ 1000 гаруй хүн цаг бусаар нас барж байна

Өнгөрсөн оны Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгааны үр дүнтэй харьцуулан авч үзэхэд архи согтууруулах ундааг амьдарлын туршид огт хэрэглээгүй хүний тоо өссөн, архи хэрэглэгчдийн тоо багассан, эмэгтэйчүүдийн дийлэнхи хувьд архины хэрэглээг зохицуулах эерэг зан үйл эрэгтэйчүүдээс илүү байгаа гэх мэт эерэг үзүүлэлтүүд харагдаж байгаа. Хуучин нэрээр сэтгэц эмгэг наркологийн төвийн 2005 онд хийсэн судалгаагаар хүн амын 51.2% нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг ба архины хэрэглээ Улаанбаатар хот болон Өвөрхангай аймагт бусад аймгуудтай харьцуулахад их байна гэсэн үр дүн гарч байсан бол энэхүү судалгааны үр дүнд архины хэрэглээ, давтамж хот, хөдөөд статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй явдал нь архины хэрэглээний тархалт Монголдд жигд байна гэж дүгнэж болохоор байна.

Судлаач Л.Эрдэнэбаярын удирдсан судалгааны баг Монгол улсын насанд хүрсэн нийт хүн амын 51% нь архийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж 1997 онд анх  тогтоож байжээ.
Дүгнэлт:                                                                                                                          
1.  15-64 насны нийт хүн амын  65.8 хувь нь ямар нэг хэмжээгээр согтууруулах хэрэглэж байна.
2.  Эрэгтэйчүүдийн 39.7,  эмэгтэйчүүдийн 15.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна.
3.  Архийг хэрэглэх явдал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.5 дахин илүү байна.
4.  Архийг 1 удаад уухдаа эрэгтэйчүүд 9.2 стандарт, эмэгтэйчүүд 5.1 стандарт уултаар тус тус хэрэглэж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ах (January 30, 2016 3:46:44 pm )

    АРХИНЫ ХУУЛИА ГАРГААЧ ШАР ЭРҮҮ ЭРДДЭНЭЧИМГЭЭ ТАМХИ ТАТААД ХӨЛДӨЖ ҮХСЭН ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ ХҮН АЛСАН АГСАН ТАВЬСАН Ч БАЙДАГГҮЙ ЮМ АРХИНЫ ХУУЛЬ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАМХИНЫ ХУУЛИА ТАТАЖ АВ

  • Зочин (January 30, 2016 5:48:10 pm )

    архиа уу монголчуудаа. гоё шдээ би ч гэсэн уудаг ккк

  • loip (January 31, 2016 12:43:56 am )

    uuh heregtei yalaguya mgl chuud

antalya rent a car