Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүллээ. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялан финалд шалгараад байсан юм.
Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо эхний тойрогт С.Цэрэнчимэд, хагас шигшээд Э.Гантуяаг ялан финалд хүрсэн.
П.Орхон финалд дайчин барилдааныг үзүүлж, Японы алдарт бөхийг буулган авснаар И.Ярыгиний Гранприд түрүүллээ.
Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртлээ.
П.Орхоны багш “Алдар” спорт хорооны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар юм.
Алдарт Каори Ичогийн 158 (172 гэсэн статистик Дэлхийн бөхийн холбооноос гаргасан) дараалсан ялалтын цувралыг Монголын П.Орхон зогсоолоо.
Холбоотой мэдээ
-
Ard tumen (January 30, 2016 2:01:49 pm )
Mundag bna minii duu saihan medee duulgasand bayarlalaa. Iim saihan medeenuud urgelj mongolchuudiin min sonoriig myalaag…
-
Anonymous (January 30, 2016 2:09:02 pm )
Орхоны урьд саад болох юм байна уу монгочууддаа цагаан сарын сайхан бэлэг барилаа
-
батболд (January 30, 2016 6:23:01 pm )
монгочууддаа цагаан сарын сайхан бэлэг барилаа
-
zochin 0622 (January 30, 2016 8:10:53 pm )
ямар мундаг юм бэ баяр хүргэе олимпийн аварга өөд урагшаа дүү минь
-
vzegch (January 30, 2016 10:02:35 pm )
saixan bna. setgel ogshooson saixan barildaan xiilee. Amjilt dvv mini.
-
ИРГЭН (January 30, 2016 11:47:50 pm )
ҮҮНИЙГ АГУУ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЮУГ АГУУ ГЭХ ЮМ БЭ
-
zochin (January 31, 2016 12:24:31 am )
unekheer gaihaltai.mongol khuni agua ikh ukhaan .
byar chadal,2 bagsh mash sain bnaa amjilt -
зочин (January 31, 2016 11:33:52 pm )
Үнэхээр л хүчтэй илүү нь харагдаж байсан шүү.Нулимс гараад л үзэв.Бас л биднийгээ баярлуулсан тамирчин охинд улам их амжилт хүсье.Хөөрхөн,гоё
-
ИРГЭН (February 01, 2016 11:48:40 am )
ичо энэ жил 30 настай харимал бөх шуугдсан нь харагдаж байна орхон зөв зогсолттой цэрэн чимэд зогсолт буруу нуруугаа нумарч зогсохоор хүч гаргаж болдоггүй 58 кг манайх байж болох л юм олимп
9 Comments