“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд буюу олны хэлж заншсанаар “Волтрон” Бооёог мэдэхгүй хүн гэж үгүй болсон. “Бага тайз” гэдгээс гараагаа эхэлж байсан Монголын хошин урлагийг өнөөгийн түвшинд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулсан авьяаслаг жүжигчин Бооёо саяхан буурь сэлгэжээ. Тэрбээр нэгдүгээр хороололд байх орон гэрээ зарж, баячуудын төвхнөх болсон Зайсан толгойн орчимд 1 тэрбум 500 сая төгрөгөөр сууц худалдаж авсан сурагтай.
Хошин шогийн жүжигчин Аглуу буюу Баттулгыг өнгөрсөн наадмаар МУ-ын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнуулахад олон хүн нүдээ олсон шагнал гэхийн сацуу “Бооёод бас өгчих байсан юм” хэмээн халаглаж байсан. Үнэхээр л хошин шогийн төрөл дотроо манлайлж яваа жүжигчид цөөхөн байдгийн тод жишээ энэ хоёр билээ. Хошин шогийг урлаг болтол нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан жүжигчид эстрадын дуучид, хамтлагуудаас илүү эрэлт хэрэгцээтэй байдаг нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр зохиолын дууны ханхүү дуучин С.Жавхланг эс тооцвол манай урлагийнхан дотор овойж оцойтлоо хөлжчихсөн хүн хуруу дарам цөөн байгаа нь ч аргагүй юм. Манай зах зээл жижигхэн, дээр нь цаг завгүй ажилладаг хүмүүс давхар бизнес хийх боломж хомсхон нь мэдээж. Хошин шогийн урлагт шинэ үе гарч ирснийг зарлан тунхаглаж, хамтлагаа ч ийн нэрийдсэн жүжигчин Бооёо сүүлийн арван хэдэн жилийн туршид мэргэжилдээ үнэнч байж, өсч дэвжсэний эцэст амьдрал нь ихэд сайжирчээ. Тэрбээр 120 гаруй мянган долларын үнэтэй “Lexus-570” загварын машин хөлөглөөд зогсохгүй цаг зав хомс ажилладаг тул гэртээ хоёр ч үйлчлэгчтэй болсон аж. Харамсалтай нь, үйлчлэгчээр ажиллаж байсан хүмүүс нь итгэл даалгүй аар шаархан зүйл хумсалж орхиод халагдсан удаатай.
Олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр шимийг Бооёо ийнхүү хүртэж байгаа аж. Тэрбээр бие засах өрөөндөө 32 инчийн LED зурагт өлгөчихсөн түүгээрээ тоглолтынхоо бичлэгийг үзэн анализ хийж суудаг гэнэ шүү. Цагийг жинхэнэ үр бүтээлтэй ашиглана гэдэг энэ байх. Ард олон түүнийг гавьяатгүй гавьяат хэмээн цоллох болсон. Угийн хөдөлмөрч Бооёо үзэгч олныхоо итгэлийг даан “Шинэ үе” хамтлагаа айлын дайтай авч яваа билээ. Дэндүү их ачаалалтай хөдөлмөрлөсний үр дүнд түүний эрүүл мэнд бага зэрэг доройтож, ядаргаанд орсон тул энэ Цагаан сараар бага ч болтугай амрахаар төлөвлөсөн сурагтай. Мөн тэрбээр хошин урлаг цаашид явцгүй болно гэдгийг мэдрээд бизнесийн санаа хайх эрэлд гарчээ. Өнөөдөр хошин шогийн тоглолтуудыг хот газар орж ирж наймаа, худалдаа эрхэлж буй хөдөөнийхөн далим гаргаж үзээд буцдаг нь нууц биш. Тэд л хошин шогийнхны тоглолтуудыг үзэж, тоглолтын CD-г нь хамж аваад гэртээ харьцгаадаг. Өөрөөр хэлбэл, гол хөрөнгө оруулагчид нь гэсэн үг. Манай хошин шогийн зарим хамтлагууд шинэ үеэ бэлдэж, цус сэлбэхээс аргагүйд хүрчээ. Үнэндээ хошин шогийн төрөл нь залуу насны ажил болох нь тодорхой юм. Өнөөдөр “Марзан” Б.Батзаяа, Д.Сосорбарам зэргийг хошин шогийн үзэгчид төдийлөн хүлээж авахгүй. Тиймээс удахгүй халаагаа өгөх цаг ирнэ гэдгийг ойлгосон Бооёо бизнес хийхээр шулуудсан бололтой.
Ө.Хэмх (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 13, 2012 3:49:23 am )
yadagiin ed nar bol chadlaaraa abch baigaa hulgaich nar shi hulgailj abaagui
-
Anonymous (January 13, 2012 4:26:22 am )
1 terbum 500r niitiin bair avhaar HOUSE barihgui yasiin bee
-
Anonymous (January 13, 2012 4:28:00 am )
1 terbumaar 2 yumuu 3 davhar HOUSE barij bolno shdee hehe ineedtei iin bi bsn bol tegeh bsn hehehehehe
-
Anonymous (January 13, 2012 4:28:57 am )
manai baychuud bayan l gehiin oron suuts hudaldaj avaad bhiin
-
Anonymous (January 13, 2012 5:53:47 am )
Saihan hudlaa shaaj ngniigee huurguduh yum daa ene bid 2 iin 1 ter bum 500 sayar bair avaach hol uu hevteh blgui dee ingej shal hudlaa orgui zuil bichij guilgachin negligee mungutei met bolgoh haragduuldag aa bolimoor yum uher mgl neren dee tarsal ch ulsaa daa kkkkkkkkkkkkk
-
Anonymous (January 13, 2012 8:16:50 am )
LUXE apartment bol muu hosenaas hawigvi deer sh de
ajpan townii C3 bol ih ayataihan yum blee bvh vilchilgeetei gereese e himi tsewerlegeend huwtsasaa ogchino bvh yumtai tiim bair awahad yahaw de .mgld howor do.manai naiziinh tehd amidardag nadad law taalagdsan -
Anonymous (January 13, 2012 8:17:38 am )
Japan townii C3 bol goe goe
-
Anonymous (January 13, 2012 8:26:28 am )
C C ni mya sh de 3 ni tiim goe yum uu hmvvs l goe geed bhiin
-
Anonymous (January 13, 2012 8:27:18 am )
C1 C 2 ni myagiin mya mya C 3 ni tasarhai yum bna le
-
Anonymous (January 13, 2012 4:35:28 pm )
Harin tehh.C3 ni bol tasarhai yum bnlee.Polikon deereesee baagaad l shuud dooshooo uutand hiigeed shidehed,shunkk geel jijuur ni tosoostoi…Dhahaha.
-
Anonymous (January 14, 2012 3:56:52 am )
c4 bur tasarhai shde kkkkk
-
Anonymous (January 14, 2012 4:31:55 am )
Booyo-d amjil huseye. Chadaltai sain jujigchinsht. Booyo shig emegtei, emee bolj jujiglej chadah jujigchin hovor shuu hmuusee. Amjilt 🙂
-
Anonymous (January 14, 2012 8:37:26 am )
booyo tsaanaa arai l neg ineedtei baidinmaa. busdaiiga aboduul.
-
Anonymous (January 15, 2012 12:11:56 am )
agluugiin chigchii huruund ch hurehgui ednii toglolt hun ineelgeheesee iluu uur hurgedeg, boliwol taarna
-
Anonymous (January 15, 2012 3:00:39 am )
booyo uuruu l bayajaad bhin busdiga demjeche.esbel uuruu gantsara toglo
-
Anonymous (January 16, 2012 11:40:31 am )
Amjilt 76 galas deer ex odnoo ukhaj zaraagvi l Bol boloo amjilt DVv mini
-
Anonymous (January 16, 2012 11:41:20 am )
Amjilt 76 gas deer ex odnoo ukhaj zaraagvi l Bol boloo amjilt DVv mini
-
Anonymous (January 16, 2012 11:43:04 am )
Mongol zaluus bolj baina amjilt
-
Anonymous (January 22, 2012 1:46:17 pm )
Chadlaarai abaa l biz telex dee setgvvlch jaaxan nemee biz taxable bolj baina tush daa mergejileeree amjilt oloo biz Gabiyat bolooroi aMjilt
-
Anonymous (January 25, 2012 12:55:58 am )
Sain baina booyo ajil zvtge ireedvin toloo uragshaa amjilt Chi shvv
-
Anonymous (November 16, 2012 6:12:24 pm )
booeo amjilt hvsie goe jvjgchni shu undarmaad bs amjilt hvsie aja aja amjilt
21 Comments