antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 22 comments

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin

hogliinbankdarganarХөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарыг АТГ-т шалгуулах хүсэлтийг иргэн Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо АТГ-т хүргүүлсэн билээ. Тэрбээр тус банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн өргөдлөө дурдсан байдаг.

Тэрбээр өргөдөлдөө “Бидэнд олдсон мэдээллээр, Н.Мөнхбат захиралтай Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу дараах зарлагын гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлтэй байна” хэмээсэн бөгөөд дараах гүйлгээний баримтыг хавсаргасан байсан юм.

Үүнд :

  1. 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6,000,000 төгрөг.
  2. 2015-02-06-ны өдрийн “Euromoney Institutional Investor Limited”-д 50,956,102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр
  3. 2015-03-23-ны өдрийн “Pricewaterhouse advisory LLC”-д 55,711,880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.
  4. 2015-02-26-ны өдрийн “Интернэшнл инвестмент” банкинд 1,140,199,677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт
  5. 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас “Эрдэнэс Оюу толгой” 192,591,000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ
  6. 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18,200,000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр
  7. 2015-04-03-ны өдрийн “Эрдэнэс Оюу толгой” ХХК 680,496,386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр
  8. 2015-06-08-ны өдрийн “International investment bank”-д 1,134,371,250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт
  9. 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144,786,809,891 төгрөгийн Векселийн төлбөр
  10. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1,944,353,401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги
  11. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6,193,938,488 төгрөгийн Векселийн төлбөр
  12. 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55,000,000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээг
  13. 2015-08-05 Standart and Poor’s Limited – 168,938,813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал
  14. 2015-09-01-ний өдрийн “Маyer Brown”-д 123,594,797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр
  15. 2015-09-01 өдрийн – Эрдэнэс оюу толгой ХХК – 622,888,979 төгрөгийн Зээл олголт
  16. 2015-09-22-ны өдрийн “Гранд мед” ХХК-д 22,124,500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-н урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүд Шилэн данс дахь мэдээлэлд тавигдсан байна.
    Тэгвэл энэ хэрэгт холбоотой буюу Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, бусад бүх захиралуудад эрүү үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. Энэ тухай АТГ-аас хүсэлт гаргасан Б.Цогтгэрэлд мэдэгдсэн байна.
    Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Иргэн (January 29, 2016 5:21:36 pm )

    Шалгаж ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй.Хяналт шалгалт,хариуцлага гэж ер нь байна уу?

  • зочин (January 29, 2016 6:03:21 pm )

    иргэн Б.Цогтгэрэл сурхий шуу. Ажлын ондор амжилт хусье

  • zochin (January 29, 2016 6:09:00 pm )

    Yahaaraa ouytolgoi erdenes guyai zeel abdgiin bol.

  • Судлаач. (January 29, 2016 7:08:22 pm )

    Хуний улыг шагайж, богс ухаан хунийг Монголчууд хэзээнээс уздэггуй байсан тул омно Еронхийлогчийн сонгуулийн уед солиороод байсан энэ хар залуу одоо болсон нь дээр шуу.

  • нямка (January 29, 2016 8:11:10 pm )

    Хуулийн зөвөлгөөний төлбөр нь ямар гэрээгээр явж байгга юм бэ? Манай шилдэг хуульчид болох Одонхүү, Цэрэнжээ, Цогт, Баярсайхан, Сүхбаатар нарын компаниуд сураггүй байгааг юу гэж ойлгох вэ? Буцах эзэнгүй, хариуцлага хэн хүлээх нь тодорхойгүй зөвөлгөөг дараа нь хэн хариуцах вэ? сайн шалгах хэрэгтэй байна даа…….

    • Anonymous (January 30, 2016 8:29:06 am )

      яг үнэн

  • аа яа (January 29, 2016 8:19:35 pm )

    Хөрөнгө хулгайлсан бол ухаж болох бүх зүйлийг нь ух. Идсэн гударсан бол баасны савыг эргүүлж хая. АТГ сайн байна. Хичнээн дорой байлаа ч энэ улсад эзэн засаг төр байх учиртай.

  • Bayartsogt (January 29, 2016 11:15:59 pm )

    Shorond yawuul naad muujgai gaa!

  • зочин (January 30, 2016 12:27:23 am )

    Монголын төр ядуу байж болно тэгэхдээ хуулиа дээдэлж шалгах хэрэгтэй. Мөн их панаалтай гүйлгээ байнадаа. Эрийн сайнд энэ банкийг байгуулсан юм шиг их загнаж байгаа. Тэр Портунатай сайн шалга. Хамгийн сонирхолтой нь жишээ нь 10 төгрөгний төслийг 100 төгрөг болгож санхүүжүүлдэг асуудлыг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнд мөн олон ИХ-ын гишүүд чирэгдэнэ дээ? Хэрэв АТГ зоригтой шалгавал. Даанч би эргэлзэж байна.

  • zochin (January 30, 2016 1:12:24 am )

    zuvleh uilchilgee geed l xeden zuun sayar n avdag yamar under tulbertei uilchilgee bdag bnaa.

  • Anonymous (January 30, 2016 9:45:37 am )

    АТГ дарга байх хэрэг байна уу. Сайн матаасчин байхад л болох юм байна. Удагуй оорсдийг нь матах хэрэгтэй.

  • Гомбо (January 30, 2016 11:05:05 am )

    Ийм том зантай тэнэг пацааныг сургаад өгөх хэрэгтэй.Төр ард түмний өмнө дайсан байдлаар хандсан тул АРД ТҮМНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС. Чад.

  • zochin (January 30, 2016 11:24:14 am )

    Sain shalgah heregtei bn da.bondiin zeel gargah nereer ih hemjeenii mongo ugaasan ym bish uu.grand med emneleg huviin tolvor ni ondor emneeg b ymar mongo shiljdeg bna.

  • Зочин (January 30, 2016 2:07:19 pm )

    Шалгуулаад нэрээ сайн цэвэрлээд авах хэрэгтэй Юунд нь айх вэ дээ

  • mongol hun (January 30, 2016 9:16:46 pm )

    naad baasnii har heree Tsogoo chin harin hudlaa medeelel zazsan hergeeree shuuhed duudagdaad sandarch ugaasaa baiguullaguudiin shilen dansand il tod bdag medeelliig mushgin guivuulj niigmiin suljeegeer tavihaas oor argagui hureed bgaa shuu dee, hehehehe

  • galaa (January 30, 2016 9:20:21 pm )

    mergejil medlegeeree shudarga ajillaj bgaa zaluuchuudad ataarhagchid tolbortei commentoo ereecheed l suuh ni unen uruvdultei, buteelch yum hiij hooloo olj idej surmaar yum, Munkhbat bol ajlaa sain hiij chadaad bgaa ni ugaasaa niigemd oilgomjtoi bolson shuu dee, huudal huurmag garchgaar hunii tolgoi erguuleh gej oroldoh yum daa

  • zolo (January 31, 2016 9:43:12 am )

    haragdah bdal ni huja huja nudnii shil mil ni yag bn da bi bol ..ged neg yum heled bn da bas neg uls turjsun buunii nohoi

  • saruul (January 31, 2016 10:01:57 am )

    ene deerhi zurgan deerh 2 zaluug harahad gazar tenger shig yalgaatai zamaar amidarch bgaa ni sonin, har zogoo ugaasaa uls toriin hamgiin bohir ajild tomilogdood ooriin ner tor buh yumaaraa shalnii alchuur bolson zagaandaa garsan amitan ( hun gej nerleh arai ahdmaar ), harin nogooh ni manai ulsiin ireedui, sain saihan zamaar hogjihiin batalgaa bolson shine ueiin zaluusiin gol toloologchiin neg bdag, busad ni zaluuchuud deerhi 2 amid jisheeg haraad oorsdiigoo neg ergej haraad dugneesei, hun bolj toroh chin bas uchirtai shuu dee

  • Anonymous (January 31, 2016 5:42:01 pm )

    hvnii myyg vzeh n tiimch saihan bish songyyli tuhuud erheer ene zalyy bvr ylaarj bna chi uurlvvgee sain har

  • зочин (February 01, 2016 8:14:01 am )

    COGTGEREL GEJ MAH-HAMIIN JINXENE UNENZ BUUNII GOLOG SHTEE.JINXENE GOLOG. COGTGERELIIG SHOROND BAILGAJ ZADAAGUIGEES INGEED XUDLAA YM BIZEED UNENZ GOLOG GEDGEE DANDAA XARUULJ BAIDAG YM.XUN GUTGESEN N ILERVEL NAAD BUUNII GOLOGOO SHOROND N XIIJ XATAAX XEREGTEI.

  • Зочин Эр хүн (February 01, 2016 10:32:54 am )

    Гадаадаас бонд нэрээр авсан хэдэн зуун миллиард төгрөгийг хэн хэнд өгсөнөө Ялтанхуяг, Мөнхбат нар нэрсээр нь гаргаж өгөх цаг болсон. энэ их өрийг та нарын үр хүүхэд ач зээ нар чинь төлөх үүү????????????????????????????

  • Garidaa Aldarmunkh (February 02, 2016 9:03:30 pm )

    ЖДҮ-н хөнглөлттэй зээлийн санхүүжилт 200 тэрбум төгрөг хуцаад хуцаад байсан тэрийгээ одоо гацааж байгаа нь эд нар нээрээ хэрээс хэтэрцэн шоучид

antalya rent a car