antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 6 comments

Татваргүй оруулж ирсэн машинаа татваргүй үнээр нь зарах болов уу

нийтлэсэн Admin

b0cfd4bd70750c3efc2cfd3e12e56714

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад ирэх долдугаар сарын 15-16-нд болно. Энэ уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгч, зочид, сэтгүүлчид ирэхээр байгаа. Иймд АСЕМ зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашин ашиглагдах тооцоо гарчээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гааль болон НӨАТ, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Уг хуулийг баталснаар аж ахуйн нэгжүүд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж тусгай тоноглол бүхий автомашинуудыг татваргүйгээр оруулж ирэх боломж бүрдэх юм.

Эх сурвалжийн мэдээллээр эхний ээлжинд 350 ширхэг тусгай тоноглол бүхий “Приус” маркийн автомашиныг аж ахуйн нэгжүүд оруулж ирэхээр болжээ.

Уг машинуудыг АСЕМ-ын хурлын үеэр ашиглаад, буцаан хүлээлгэж өгөх аж. Нэг автомашинд ногдож буй хөнгөлөлт нь 35 орчим сая төгрөг болж байгаа юм байна.

Улсын төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн хөрөнгөөр автомашин худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа тул дээд түвшний уулзалтын зохион байгуулалтанд шаардагдах автомашиныг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас үзжээ. Тиймээс холбогдох хувийн хэвшлийн компаниудын импортоор оруулж ирэх автомашиныг уулзалтын үйлчилгээнд ашиглахаар гэрээ байгуулж байгаа аж.

7d39c86d4d70549ba7d859a18676e9aa

Энэхүү гэрээний дагуу АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх юм. Тиймээс гэрээ байгуулсан автомашины дистрибьютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх автомашинуудыг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлага үүсчээ.

Мөн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах хүрээнд аюулгүй байдлыг хангах, нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх, зочид буудлын тав тухыг хангахад хэрэглэгдэх техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлүүлэхээр болсон юм.

Ядруухан төсөвтэй манай улс анх удаагаа том хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байгаа. Энэ уулзалтыг давчих юм бол цаашид дэлхийн хэмжээний томоохон уулзалтыг зохион байгуулах боломж бүрдэнэ гэж улс төрчид үзэж байгаа. Дипломат ёсонд гаднын төрийн тэргүүнүүд суух унаагаа захиалдаг юм байна.

66174ec394e79607fe0ae573c7d48cad

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар өөрсдийн унаагаа авч ирдэг бол бусад улсын тэргүүнүүд тийм унаанд сууна гэдгээ захиалдаг ажээ. Жишээлбэл Японы өндөр хэмжээний зочид хэзээ ч Солонгос автомашинд суухгүй бөгөөд Ерөнхий сайд нь тусгай тоноглолтой автомашинд суухаа захьсан гэнэ. Иймээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулж байгаа нөхдүүд таван ширхэг тусгай тоноглолтой автомашин шинээр захиалсан бөгөөд үлдсэн машиныг авах мөнгөгүй учир хувийн хэвшлээр авхуулж татвараас нь чөлөөлж байгаа юм.

Харин энэ хувийн компаниуд нь татваргүй оруулж ирсэн машинаа татваргүй үнээр нь ашгаа нэмээд зарах болов уу яах бол доо.

Т.Буянаа

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (January 29, 2016 9:34:00 pm )

    Энэ татваргүй машинаас ганц машаан авах юмсан олдох бол уу

    • loip (January 30, 2016 12:46:27 am )

      cham shig nohord oldono

  • ард (January 29, 2016 10:11:43 pm )

    хөрөнгө мөнгө төсөв байхгүй хямрал гэж яриад байдаг байж юун дэлхийн том хурал хийдгийн бэ. Бөөн зардал шдээ. Гэрээ зараад цагаан сар хийлээ гэдэг шиг юм болох юм даа манай төр засаг.. Хурал хийлээ гээд ямар ашиг гарах вэ ойлгохгүй юм

    • loip (January 30, 2016 12:48:45 am )

      elbegiin hiiz bgaa azyl naadah nohroo gadaad ruu buu yavuulz bai geed ard tumen shaardadag shuu de

  • Anonymous (January 30, 2016 3:18:45 am )

    tsuuhun ch gesen shine mashin orj irj bna gedeg chini sain hereg.manaihan ih bagagvi dandaa hvnii hayagdal mashin unadag biz dee.er ni busad uls ornuud 6 deesh nasjilttai mashinyg hileeree oruulahyg horiglodog wm bilee.gaaliin tatbar ni ch mash undur

  • ji (January 30, 2016 10:22:13 am )

    Utaa baas sheesee yay gej baij yun asem be elbegee lalar piardaj bainadaa

antalya rent a car