antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 2 comments

Х.Тэмүүжин: Ж.Амарсанаа гарын үсгийг зурсан. Энэ бол факт

нийтлэсэн Admin

tebkaaaa_700x700Б.ЗАЯА

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн шүүх болох Цэцийн дарга, гишүүдийн суудлыг ганхуулж эхэлсэн. Уржигдар Хууль зүйн байнгын хорооны хурлаар Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татахаар болсон. Харин өчигдөр Ж.Амарсанаа дарга мэдэгдэл хийж, энэ үйл явдал хууль зөрчсөнийг тайлбарлав. Энэ тухайд Х.Тэмжүүжин гишүүн ийн тайлбарлав. Тэрээр “Сая Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн.

 Цэцийн тухай хууль дээр маш тодорхой заасан байдаг. Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан. Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан. Тэгээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан. Энэ бол өөрөө нотлох баримт, факт” гэв.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин Эр хүн (January 29, 2016 2:34:48 pm )

    Танай нам ямар ч хуульгүйгээр төр барьж байнаа шүү, Хэдэн зуун тэрбумын үнэтэй эмнэлэгийн тоног төхөөрөмжийг сүйтгэсэнээ нэг тайлбарлаач Тэмүүжээн

  • mongol (January 30, 2016 10:33:00 am )

    temiijeen chi ooroosoo icheechee.toriin said bxdaa yanxan shaana gedeg baij bolomgui yos surtaxuunii aldaa sh dee.yamaaraa chin duuren xoorxon xuuxnuud bxad yanxan shaj l bdag archaagui er

antalya rent a car