antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 12 comments

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн үхэлд Б.Чойжилсүрэнгийн компани буруугүй болохыг Сүхбаатар дүүргийн шүүх мэдээд байна уу

нийтлэсэн Admin

f3ce54cba6805744bc4ca9515017678a

Энэ сарын 16-нд ЦЕГ-аас Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү ингэж ярьсан “Талийгаачийн автомашинаас хоёр утас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс гарсан. Архины шилэн дээрээс хоёр ширхэг гарын мөр олдсон байдаг…

Тост Тосонбумбын нуруунд лиценз эзэмшигч компаниудыг бүгдийг нь эл хэрэгт холбогдуулан шалгаж, тайлбар мэдүүлэг авч байгаа” гэсэн юм.

Тэгвэл Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын хоёр зөвшөөрөлтэй 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” буюу УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани эзэмшдэг юм байна. Харин нүүрсний хайгуулын 7 компани нийт 112681.08 га талбай эзэмшиж байгаа аж.

Харин алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрөлтэй 6511,71 га талбайг 3 өөр аж ахуйн нэгж авсан байгаа бөгөөд металын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг байгууллага эзэмшиж байгаа аж. Өөрөөр хэлбэл дээрх компаниуд Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшдэг бөгөөд нэг компани ашиглах бусад нь хайгуул хийх зөвшөөрөлтэй байгаа.

Ямартай ч талийгаачийн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн дээрх компаниудаас тайлбар мэдүүлэг авч байгаа юм билээ. Гэвч Б.Чойжилсүрэн гишүүн “Манай компани талийгаачийн үхэлд буруугүй. Хэвлэлээр буруутан мэт мэдээлэл гаргалаа” хэмээн гомдолтой байгаагаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийж байсан билээ. “Эрс шинэчлэл хөдөлгөөн” хүртэл дараа нь мэдээлэл хийж, “Тосонбумбын нурууны ирвэс амьдардаг хэсэгт зургаан хятад эзэнтэй компани тусгай зөвшөөрөлтэй юм байна. Тэгэхээр талийгаачийн үхэлд Хятад компаниудыг буруутган шалгах хэрэгтэй. Б.Чойжилсүрэн гишүүний компани буруугүй гэж бодож байна. Ирвэс амьдардаг хэсгээс бүүр хол лицензтэй юм билээ” гэсэн. Харин Б.Чойжилсүрэн гишүүн би буруугүй, манайх хамаагүй гэж олон дахин мэдээлэл хийх нь онцгүй тул иргэний нийгмийн байгууллагаар санаагаа хэлүүлсэн байх гэж хардахад хүргэв.

Замын камерийн бичлэг, утасны бичлэг дэх хүний дуу, архины шил дээрх гарын хээ, олон удаагийн халдлага, талийгаачийг сүрдүүлэн утсаар ярьсан гар утасны дугаар, машинд гарсан гуталын улны мөр зэрэг олон баримт ил байхад хэрэг илэрдэггүй нь хамгийн сэжигтэй байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн болон ажлын хамт олон найз нөхөд ард түмэн Тостын нуруунд лиценз эзэмшдэг компаниудыг сэжиглэж байгаа ч эл хэрэг илэрсэн тохиолдолд хэний компани болоод хэн буруутай нь тогтоогдох учиртай.

Гэтэл Б.Чойжилсүрэн манайх буруугүй, хэвлэлээр бичигдсэнд гомдолтой байна хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс “Үндэслэлгүй нотолгоогүй, тавигдсан мэдээлэлд танай байгууллага ямар арга хэмжээ авсан бэ” гэсэн албан бичиг илгээжээ. Тэгэхээр Б.Чойжилсүрэнгийн компаныг талийгаачийн үхэлд буруугүй гэдгийг тус дүүргийн шүүх тогтоосон байж таарав уу. Хэрэв тийм бол Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэг илэрсэн байх ёстой. Илрээгүй нөхцөлд дээрх уул уурхайн компаниудын хэн нь буруутай, бас хэн нь буруугүй болох нь тогтоогдоогүй баймаар юм.

Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг 2015 оны нэгдүгээр сарын 13-ны шөнө тавдугаар сургуулийн ойролцоо баг өмссөн хүмүүс хүчээр машинд суулган авч явсан бөгөөд машинд оруулмагцаа толгойд нь уут углаж эзгүй газар аваачиж дарамталсан байдаг. Тэд хэлэхдээ “Хөдөө байхдаа том том юм ярьдаг бацаан байна лээ. Хотод, хөдөө ч бидний гараас мултрахгүй шүү” хэмээсэн аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагаас шалгасан ч “Хохирогчгүй” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг юм билээ…

Н.Ганаа

Үргэлжлэл бий…

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zochin (January 29, 2016 12:56:05 pm )

    CHOIJILSURENG ODOO HARHAAR YAG L ALUURCHIN SHIG HARAGDAAD BHIN

  • Anonymous (January 29, 2016 2:15:53 pm )

    Hereg ilersen hoino l buruutai buruugui ilreh baih da naan ni sandraad yah we dee

  • Иргэн (January 29, 2016 2:50:25 pm )

    Хятадын хууль чанга тул тэд улс орныхоо нэр сэвдүүлэх юм хийхгүй. Төр засаг, хүчний байгууллагууд нь авилгалд идэгдсэн манайд юу ч болж мэдэнэ

  • Anonymous (January 29, 2016 5:27:43 pm )

    Svhbaatar dvvrgiin shvvh bas hamsaatan yum baina l da..

  • зочин (January 30, 2016 11:37:06 am )

    монгол хэлэнд түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө гэсэн үг байдагсан тийм учир Чойжилсүрэн юунаас айж түрүүлж дугараад амаа хөлдөөх гээд байгаа юм бол энэ үхэлд түрүүлж дугарсан ЧОЙЖИЛСҮРЭН буруутай байхыг үгүйсгэх юм алга яагаад гэвэл юу ч болоогүй байхад манайх буруугүй гээд үглээд дуулаад байгаа юм чинь ямар нэг НО байгаа болоод л тэгэж байгаа байх

  • Зочин (January 30, 2016 1:00:00 pm )

    дандаа хар мэдээлэл, хардсан сэтгэгдэл. Гэрэл гэгээрэй юм нэнэ улсад алга уу….

  • Нам (January 30, 2016 1:13:06 pm )

    Менге тарааж тер самарна менгеер захиалж хун алуулна Менгеер авилгадаж бухнийг бутээнэ Арай авгайгаа худалдаж авсийм биш бга

  • Anonymous (January 30, 2016 4:15:45 pm )

    formiin golood alcan bol tsagdaa nar olj uguhgui baih daa ter alcan ulcuud xarin nygel ni nydeer ni garah baih

  • санаа зовогч (January 30, 2016 4:37:52 pm )

    Ямарч байсан хөөрхий залууг УБ хотоос тэр хол аваачин алсан тэр хүмүүс,машинд нь хамт авч явсан гүйцэтгэгч нарыг олох ёстой,алуурчид авч явсан нь гар утасны бичлэгээс харагдсан шүү дээ,машинд байсан тал архийг алуурчид өөрсдөө хүн алахдаа зоригоо чангалсан байгаа юмаа. эсвэл завьтай ирсэн хүмүүс алуурчид тэдэнд өөрийн нь машинаар барьцаалагчид аваачиж өгч алуулсан нь харагдаад байхад цагдаа яагаад олохгүй байгаа нь цагдааг хардахад хүргээд байна.манай цагдаа ийм хэргийг маш амархан олноо,цагдаа өөрсдөө холбогдолтой болоод сунжруулж байна гэж иргэн миний бие хардаж байгаа шүү.Түргэн олохыг шаардаж байна.

  • engiin negen (February 01, 2016 12:01:57 am )

    turgen ol.

  • unen ug (February 01, 2016 9:55:57 pm )

    Choijilsuren songuuliin ue eer Uwsad xvmvvst mungu taraaj bgaag ni neg xvn xaraad xelehed ter xvntei yag ni araatan shig haritsaj bsan ter hamgaalagch nariin aash awiriig ni ee estoi aluurchid shig endnii xvmvvs baih undur magadlaltai ter oldohgui bga xvmvvs n manaih hodod ch huduud ch tom gsn utgatai yum yrisan bsn Choijilsuren hotod luiwraar heden barilga barisan ni unen ghde tiim blaa geed xvniig darlaj alj bolohgui

  • зочин (February 03, 2016 7:56:32 pm )

    Алуурчдыг заавал олохыг шаардаж байна.Сэжүүрээс нь бариад авцан байгаа гэдэгт итгэж байна.Алуурчид төрийн цээрлэл хүлээх ёстой .Тэнгэрийн цээрлэл ч хүлээнэ дээ.

antalya rent a car