antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 10 comments

Д.Батбаяр оюутны холбооны мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдов

нийтлэсэн Admin


1445581506_img_2163

Монголын оюутны холбоо жил бүр 800 гаруй сая төгрөгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ мөнгийг оюутнуудаас хурааж авдаг талаар эх сурвалж мэдээлж байсан. Гэтэл үүгээр юу хийснээ эргээд тайлагнадаггүй, МОХ-ны үе үеийн дарга нар хувьдаа завшиж байсан гэх таамаг гарч байв.

Тус холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй тул өнгөрсөн аравдугаар сард АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн.

Тухайн үед албаны эх сурвалж “Д.Батбаяр нь илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн хуурамч материал бүрдүүлэн мөнгө завшсан баримт бий. Бид хуулийн дагуу шалгана” гэж байсан юм.

Мөн түүнийг дэд ерөнхийлөгч Д.Батчулуунтайгаа үгсэн тохиролцсон байх магадлалтай гэж мэдээлж байв. Харин Д.Батбаяр “Намайг гэмт хэрэгтэн мэт ойлгуулж, нэр төрд минь халдаж байна. Би шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл АТГ түүнийг албан тушаалаа урвуулан, холбооны мөнгө завшсан болохыг тогтоожээ.

Тэрбээр хамгийн сүүлд байгууллагынхаа данснаас 100 сая төгрөгийг баримтгүйгээр гарган авсан гэнэ. Тиймээс түүний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Г.ЦЭЦЭГ

Mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (January 29, 2016 10:51:32 am )

    zahiin muu shaldan batsaan heden zuun sayaar ni ideheer alban tushaaliin erh medeltee bolgon luibaraar mongo ideheer ene uls oron yaj hogjih be de idehgui hun gej baidaggui haramsaltai ni tsaddaggui l baihgui yu

  • Mal (January 29, 2016 11:06:19 am )

    Shorond hicgechee!

  • Зочин (January 29, 2016 11:25:21 am )

    МОХ гэж хедее хотын ядарсан хэдэн оюутны толгой угааж, менгийг нь луйвардаж, МАН, АН- ынхны гар хел болж явдагийм л хегийн байгууллага байдаг юм билээ!!!

  • Bataa (January 29, 2016 12:20:33 pm )

    Muusain hulgaichuud yu ch gehev dee gariig n tasalbal taarna

  • ene hun (January 29, 2016 12:29:12 pm )

    ovoo ert ehelj bgaa batsaan bndaa

  • j N (January 29, 2016 1:24:55 pm )

    Татан буулгаачээ Имй завхарсан газрууд зөндөө

  • зочин (January 29, 2016 2:49:58 pm )

    энэ оюутны ВИЗА гэж балай юмыг болиулах хэрэгтэй л дээ тэтгэлэгтэй улсуудад давхар ийм вм өгч байгаа нь хамт луйвар хийх замыг нээж бна

  • МАНАН (January 29, 2016 11:20:39 pm )

    Оюутанууд минь сэрцгээ эх оронч байж еерсдийн ирээдуйн телее идэхтэй эхоронч байх хэрэгтэй

  • Zochin (January 30, 2016 4:33:55 am )

    Ali hezeenees MAN-n heden nus batsaanuud ingej irse um. Mon suragchdiin holboonii Batsaihan gej MAn -iin nohriig shalguui

  • zochin (January 30, 2016 4:48:17 pm )

    baga gariin iimerhuu luivarchid Mongoloor duuren bna.

antalya rent a car