antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 Comments are off

Ихрийн ордныхон хоёрдмол шинжтэй хүмүүс байна

нийтлэсэн Admin

hamtatgah_500x500

Хонь – (3/21-4/19)
Төрөлхийн сэтгэл татам байдлаа өнөөдөр ашигла. Гэрээсээ гарч, найз нөхөдтэйгээ уулзах нь танд таалагдана. Овоорсон их ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа бол ажлын нарийн хуваарь гаргаж хэрэгжүүл. Хорвоо дэлхийгээс өөрийгөө тусгаарлах бодлоосоо ангижир. Хувийн төлөвлөгөөндөө анхаарал хандуул. Таны бүтээлч санаа хэрэг болно. Гадагшаа гарахдаа аятайхан хувцаслахаа мартав.

Үхэр – (4/20-5/20)
Сайхан боломжууд гарч ирэх боловч таны зан ааш түүнийг сарниулж мэднэ. Тиймээс буурь суурьтай хандаж сонголт хийхдээ ухаалаг хандаарай. Бусадтай аль болох бага харьцаж, худал амлалт өгөхийг цээрлэ. Шөнө нойргүй хоносон бол одоо бага ч болов амраад ав. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тэмдэглэлийн дэвтэртээ бичээд хариулт олохыг хичээ. Өмнө нь хийсэн ажлаа дахин хийх шаардлага гарсны улмаас сэтгэлийн хямралд орж болзошгүй. Зөн совингоо дагах нь эерэг үр дүн авчрина. Хайртай хүндээ эсвэл хүүхэдтэйгээ таагүй харьцахаас болгоомжилоорой.

Ихэр – (5/21-6/21)
Зарим өдөр зүгээр л амрах хэрэгтэй байдаг. Яарч тэвдэхийн оронд тайван байж, ярихаас илүү сонсох хэрэгтэй. Ихрийн ордныхон хоёрдмол шинжтэй хүмүүс байна. Энэ өдөр ихрийн ордныхон байгаа байдлаасаа өөр байх болно. Энэ боломжийг ашиглан өөрийн сул талаа мэдэж ав. Спортын тэмцээн уралдаан хөгжилтэй байх бөгөөд хэнээс ч санаа зоволгүйгээр хүссэнээрээ орилж стресээ тайлах хэрэгтэй.

Мэлхий – (6/22-7/22)
Өнөөдөр маш тогтуун намуухан өдөр байна. Энэ нь таны ажил үйлс энэ өдөр хэрхэн өнгөрөхийн дүр зураг юм. Тансаг зүйлд хэт их мөнгө зарцуулснаас зарим нь бүсээ бага зэрэг чангалах хэрэгтэй болно. Мөнгөний хомсдол нь танд сэтгэлийн зовиур авчирна. Та найз нөхөд, хайртай хүн, гэр бүлийхэндээ цагаа зориулахыг хичээгээрэй. Энэ нь таныг сэтгэлийн хямралаас аварч чадна. Таныг инээж баясгах, хөгжөөх тоглолт, үзүүлбэр зэргийг сонгож үзээрэй.

Арслан – (7/23-8/22)
Сэтгэл хөдлөлийн өдөр. Олны дунд эзлэх байр сууриараа бүхнийг манлайлж чадна. Таны ард, олон хүн байгаа учир шийдвэр гаргахдаа хариуцлагатай хандаарай. Сэтгэл тань ихэд эмзэг тул шүүмжлэлийг хүнд тусгаж авахгүй байхыг хичээх нь алсдаа танд хэрэгтэй. Тиймээс дээд албан тушаалтантай харьцахдаа сэтгэл хөдлөлөө дарахыг сануулая. Нуруундаа хүндхэн ачаатай хэдий ч ажил амьдралаа тэнцүүлэхийг хичээгээрэй. Тэмдэглэлийн дэвтэр гарган хийхийг хүссэн болон амжуулах шаардлагатай зүйлсээ өдөр алгасалгүй бичиж тэмдэглэ. Хэсэг хугацааны дараа ямар их зүйл хийж бүтээснээ анзаарах болно.

Охин – (8/23-9/22)
Санхүүтэй холбоотой асуудалд анхаарал болгоомжгүй байснаас болж алдагдалд орох магадлалтай. Дэлгүүр зах гээд хаана ч худалдаа хийсэн бараа, мөнгө төгрөгөө сайтар шалгахыг зөвлөж байна. Худалдан авалт хийхдээ болгоомжгүй байснаас мөнгөө үрж түрийвчээ хоослож мэднэ. Хосууд цуглуулсан мөнгөө хэрхэн зохицуулах талаар сайтар ярилцаж, чухам юу хэрэгтэй байгаа гэдгээ олж мэд. Хамтрагчтайгаа болоод танд өртэй эсвэл та өөрөө өртэй хэн нэгэнтэй маргаан үүсэх бололтой.

Жинлүүр – (9/23-10/22)
Энэ өдөр та өөртөө илүү итгэлтэй байж, ажлаа амжилттай дуусгана. Төслийн ажилдаа бүтээлч хандана. Таны замд олон саад бэрхшээл тулгарна. Гэхдээ энэ нь таныг илүү хурцалж, бусадтай хөл нийлэн алхахад тусална. Ажилдаа идэвхтэй байх нь шүүмжлэлд өртөхөөс сэргийлнэ. Бизнесийн чухал уулзалт гэрээ байгуулах үед илүү цагаар ажиллах нь дээр. Гэрээ хэлэлцээрээ амжилттай хийснээр өсөж дэвших гайхалтай үе ирэх болно.

Хилэнц – (10/23-11/21)
Өглөө эрт гүй, эсвэл спорт зааланд очиж дасгал сургуулилт хий. Хонины ордод орших cap таны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг илтгэдэг нарны 6-р гэрт зочлох тул Хилэнцүүдэд эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр Хилэнцийн ордын эрчүүд авьяас билгээрээ од мэт гялалзах боломжтой. Та ойр тойрны хүмүүсээс чухал зүйл сурна. Гэр ахуйн ажилд эрч хүчээ зарвал сэтгэлийн дарамт сарнин үгүй болж, тохь тухтай орчинг бүрдүүлж чадна.

Нум – (11/22-12/21)
Өнөөдөр хувийн асуудлаа хөөцөлдөх, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Түүнчлэн хайр дурлалын хүрээнд үүссэн асуудлыг амжилттай шийдэхэд хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс танд сануулж байна. Ганц бие нумуудыг сонирхолтой, адал явдалтай, сэтгэл хөдөлгөм болзоо хүлээж байна. Таны нөхцөл байдлыг ойлгож хүлээж авах байдал, тухайн байдлаас хамаараад тактик боловсруулах чадвар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад туслана.

Матар – (12/22-1/19)
Таны хамтрагч гэрээ байгуул гэж дарамт үзүүлээгүй л бол гэрээ хийхгүй байхыг хичээ. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхэд хэт их хүч зарах хэрэггүй, сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж болзошгүй сэдвүүдээр ярилцахаас татгалз. Таныг гэр орондоо засвар хийх, тавилгаа солиход нөлөөлнө. Гэрийн засвар, өргөтгөл нь төлөвлөгөөнд орсон бол хийж эхлэхээсээ өмнө тооцоогоо дахин хянаарай.

Бумба – (1/20-2/18)
Бусдаас байнга уучлал гуйх нь тийм ч таатай биш. Үүрэг хариуцлагаас хазайсан ч хамаагуй өөрийн төлөвлөгөөг өөрчил. Ингэснээр бусад хүн таныг илүү их ойлгох байх. Мөн мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Ирээдүйд үр ашиг өгөх шийдвэр гаргах магадлалтай. Сайн харилцаа бүх юмны түлхүүр. Жижиг зүйлс дээр ажиллахдаа ч анхааралтай байж, оюун санаагаа саруул байлга. Оюутнууд нийгмийн асуудалд бус хичээл сургуульдаа илүү анхаар.

Загас – (2/19-3/20)
Өнөөдөр санхүүгийн асуудлаа тогтворжуулах, зээлийнхээ тайлан тооцоог шалгах, орлого зарлагаа зохицуулах чадвараа харуулах хамгийн тохиромжтой үе чинь байж болох юм. Бас энэ үе богинохон хэмжээний аялал хийх гэж байгаа хүмүүст яг тохирсон цаг. Хэрэв ойрын хамаатныдаа эсвэл ах дүүгийндээ зочлохоор төлөвлөж байгаа бол тэд таныг халуун дотноор хүлээн авна гэдэгт итгэлтэй байж болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car