antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 Comments are off

Лениний биеэс юү үлдсэн бэ?

нийтлэсэн Admin

1923 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр профессор Абрикосов талийгаачийн аортын судсаар зургаан литр орчим спирт, формальдегид болон глицерин хийжээ. Гэвч ингэсний дараа цогцос ийм байдалд 5 өдөр байх ёстой байсан ч, харин 3 сар гаруйболсон байна. Үйлдвэрчний эвлэлийн баганат танхимд өдөр бүр ирж байсан зөвлөлтийн олон мянган иргэн Лениний нүүрэндтэр чигээрээязралт үүссэн байхыг харжээ.Нэг тайлбараас үзэхэд, энэ эс үйлдэл нь тусгай хөргөгчийн туслалцаатайгаар цогцосыг хөлдөөх санаанаас үүдсэн бөгөөдгэвч германы нийлүүлэх тал яаралтай захиалгыг биелүүлж амжаагүй байна. Энэ зуур профессор Збарский, Воробьев нарцогцосыг химийн аргаар гүн занданшуулах санааг дэвшүүлж байжээ. Дзержинскийтэй уулзах үзэр профессор Кбарский цогцос ноцтой байдалд орсныг илтгэж,Феликс ч химийн аргаар зандалшуулахын тулд хөлдөөхөөс татгалзсан байна.

704717356aab5ce537e141

Гуравдугаар сард шинжээчид Лениний гавлын яс, цээж болон хэвлийн хөндийгөөс бүх эрхтнийг авчээ.Нүдийг шилэн бөмбөлгөөр сольсон байна. Цосцосны дотрыгукусийн хүчлээр угаажээ.Эхний үед цогцсонд формальдегидын уусмал шингээсэн байна. Энэ нэгдэл нь биеийн уургийгспиртжүүлж, түүнийг химийн хувьд илүүидэвхигүй болгон,багктери, мөөгөнцрийг устгадаг аж.Энд хамгийн гол бэрхшээл нь шингээх технологи байжээ.Ерөөс судсаар шингэн хийж занданшуулдаг бөгөөд гэвчэнэ тохиолдолдсудаснууд нь ялзарч гэмтсэн байжээ. Занданшуулахбодисыг бүхий л биед хүргэж, сайтар шингээхийн тулд цогцосонд бүхэлд нь, тухайлбал гэдэс, мөр, хөл, нуруу болон гарын алганд зүсэлт хийсэн байна.
Дараа нь Лениний цогцосыг глицерин, калийн ацетат, ус, хлор-хинин гэсэн уусмалтайваннанд хийжээ.Үүнээс хойш хоёр жилд нэг удаа энэ процедурыг давтан хийдэг болсон байна.Ваннаас гаргасны дараа шинэ хувцас, цэргийн френч (1961 оноос костюм) өмсгөжээ. Улам бүр хүндэрч байсан саажилт түүний баруун гар, хөлийг хөдөлгөөнгүй болгосон сүүлчийн гэрэл зургууд дахь Ленинийтуйлдажтамирдсан гадаад төрхнөөс тэс өөр улаабутарсан өнгө хацар дээр нь харагдах болсныг үзээд, хүмүүс гайхаж байжээ. Түүний нэг гар атгаастай байдаг нь чухамхүү энэ саажилттай холбоотой аж.

278972456a98cd28014281

Нүүрний шаравтар цайвар өнгийг гар, нүүрийг гэрэлтүүлдэг гэрэлд суулгасан улаан өнгийн фильтрийн туслалцаатайгаар арилгажээ.Уруулыг нийлүүлүүлэхийн тулд амыг анзаарагдахгүйгээр нарийн оёсон байна.Түүний нүд, дотор эрхтнүүд, тархи, зүрх хаана хадгалагдаж байгаа нь учир битүүлэг байгаа ажээ. Тархийг нь олон мянган дээж-хэсэг болгон хувааж, дэлхийн олон лабораторид шинжилсэн ч, жолоодогчийн тархинаас ямар ч онцлог зүйлийг илрүүлээгүй байна.

819195956aab61b1e25351

Ленинийг хувилах боломжтой юу гэж асууцгаадаг байна.Хэрвээ түүний цогцосыг хөлдөөсөн бол, амжилттай хувилах магадлал их юм.Гэвч формальдегид нь биеийн молекул, түүний дотор ДНК-г ч ихээхэн спиртжүүлдэг юм.Одоо генийг дахин сэргээхийн тулд түүнийг унших ч боломжгүй болжээ.Тийнхүү Ленинээс үлдсэн бүх зүйл шинжлэх ухаанд огт хэрэггүй юм. Зарим хүн цогцосыгаль хэдийнэ чандарлаж, газарт булах нь цагаль эрт болсон гэж үздэг байна.Харин Мавзолейн удирдлага өөр бодолтой байдаг аж.Занданшуулах ньхристосын шашны зан үйлд “харшлахгүй”, учир нь Мавзолейн газар дорхиь хэсэг нь түүний подвалд, “газрын түвшингээс дор” байдаг гэж жишээ нь Мавзолейн лабораторийн одоогийн захирал Валерий Быков үэж байна.

С.Инда

Эх сурвалж: bataar.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car