antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 1 comment

“Шуугиан таригч”-д сельфи өдөрлөг зохиож шуугиан тарих гэнэ

нийтлэсэн Admin
shuugiantarigchБүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч өдөр бүр шахуу шинэ кино нээлтээ хийх болжээ. Энэ оны хамгийн анхны кино нээлт 1 сарын 1-нд “Шуугиан таригч” хэмээх уран сайхны кино байлаа.  Үргэлж инээдмийн киногоор үзэгчтэй уулздаг найруулагч Д.Галбаяр шинэ уран бүтээлээрээ шинэ оны эхний өдөр кино театруудад цахиур хагаласан. Уг уран бүтээлийг үзсэн хүн бүр л ам сайтай, инээсээр танхимаас гарч байсан юм. Энэ оны хамгийн анхны инээдмийн кино үзэгчдийн талархалыг хүлээсэн. Тэгвэл энэ сарын 29-нд буюу маргааш “Шуугиан таригчид” баг хамт олноороо шуугиан тарьж “сельфи” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт үзэгч та бүхний хайртай жүжигчид хүрэлцэн ирэх бөгөөд хамтдаа селфидэж цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж нээгдлээ. Энэ тухайгаа найруулагч Д.Галбаяр өөрийн цахим хуудаснаа ” Тэгсэн бид л selfie-дэх гээд догдлоод байдаг яг очсон чинь бид нараас өөр нэгч хүн ирдэггүй хэдүүлээ хэсэг хэдэн биенээ харж зогсож байгаад хоорондоо зургаа авхуулчаад бутарах вий дээ кккк” хошигнов.
Эх сурвалж: Шуурхай.мн
galbayar
myanganbuu
hulann
barhuu

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Orgil (February 03, 2016 1:34:43 am )

    Byambaa ch huurhun yuma

antalya rent a car