antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 Comments are off

Д.Амарбаясгалан: Хүүгийнхээ компанид тендер өгсөн Э.Бат-Үүл даргыг огцруулна

нийтлэсэн Admin

НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барилаа. НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа.

Тэгвэл энэ талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулсан юм.

-Хотын даргыг огцруулахаар шийдвэрийг танай намынхан гаргалаа. Харин эрх баригчид хэрхэн хүлээж авах бол?

-Зөв үү, буруу юу гэдгийг тунгаан бодох чадамжгүй хүмүүс болчихжээ. Тиймээс тэр хүмүүсийг би ард түмнийхээ талд бай. Битгийн хүний талд орооч гэж хэлмээр байна. Түрүүн хэлсэн 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй Өргөө зочид буудлыг туслахтайгаа хамтарсан компани дээрээ хувьчлуулж авч байсан Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлагаа хүлээгээд шоронд ороод гараад ирсэн. Тэр үед ажиллаж байсан Нийслэл хотын засаг дарга ч гэсэн хариуцлагаа хүлээсэн. Тэгвэл өнөөдөр хотын даргаар ажиллаж байгаа энэ хүн өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн тендер өгчихөөд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шударга ёс байдаг л юм бол хариуцлага хүлээх ёстой.

-Хүүхдийнх нь компани шалгарсан гэдэг нь мэдээлэл тэр үед хэвлэл мэдээллээр олон удаа явж байсан. Яагаад тэр үед нь энэ асуудлыг хөндөөгүй юм бэ. Яагаад одоо ярих болов?

-Бид тухайн үед их олон янзаар хэлж үзсэн. Хариуд нь хотын даргыг  ажил санаачлаад хийх гэхээр Ардын намынхан саад болж байна гэсэн мэдээллийг ард иргэдэд тарааж байсан. Ингэхээр нь бид магадгүй зөв зүйл хийх гээд байгаа юм болов уу, бид ажиллах боломжийг нь үнэхээр өгөх ёстой юм байх гээд өдий хүртэл юу хийхийг нь харсан. Эцэст нь нийслэл хотын төсөв 410 тэрбум төгрөгөөр хохирчихлоо. Татвар төлөгчдийн мөнгийг ямар ч бодлогогүйгээр салхинд хийсгэчихлээ. Би дээр “Баян айлын хүүхэд шиг дэлгүүрт орохоороо юмны үнийг хардаггүй худалдаж аваад байдаг. Эргээд тэр нь өөрт нь хэрэгтэй юу, хэрэггүй гэдгийг бодохгүйгээр ажил явуулж байна” гэж хэлж байсан даа.

-Одоо огцруулахад харьцангуй оройтож байгаа юм биш үү?

-Үгүй. Нэг өдрийн өмнө ч гэсэн огцруулж чадвал хотын ард иргэдийн, татвар төлөгчдийн мөнгөнд хэрэгтэй. Хотын даргын 2013 тавдугаар сарын 29-ны өдөр хүүгийнхээ “Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр баталсугай гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. Яагаад бид энийг бариад байна вэ гэвэл 2013 онд хувийн ашиг сонирхолын мэдүүлэг гаргахдаа хотын дарга маань “Грандлайн” компанийг огт дурдаагүй байдаг. Хүүгийнхээ бизнес гээд тэр хэсэг дээрээ “Сонор” рекордс гэж л бичсэн. Энэ бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хангалттай үндэслэл. Үүн дээр нь зарим хууль хяналтын байгууллагууд асуудал үүсгэдэггүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд сууж байдаг нь өнөөдөр шударга бус зүйл юм. Тийм учраас бид энэ асуудлыг эцэст нь тултал явна. Энэ үйлдлээ өнөөдрийн “Өдрийн сонин” дээр хүлээн зөвшөөрөөд ярьчихсан байна.

-Та түрүүн “Улаанбаатар смарт карт” компанид засаг даргын орлогч, туслахуудаас хувь эзэмшиж байна гэж хэлсэн. Энэ зүйлээ тодруулахгүй юу?

-ИТХ-ын дарга Д.Баттулга даргын зөвлөх н.Мөнхболор гэдэг хүн хувь байна гэсэн мэдээлэл ирсэн.

-Хэдэн хувь байгаа юм бол?

-Нарийн дүнг нь сайн мэдэхгүй байна. Улсын бүртгэлээс та бүхэн тодруулаад асуучих. Албан бус мэдээллээр бол 7 хувь байна гэж дуулсан.

Г.Лхагва


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car