antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2016 3 comments

Монгол Улс авлигын хэрэгт ял шийтгэл, хариуцлага муу тооцдог

нийтлэсэн Admin

da_700x700

Ц.БАЯР

Германы Берлинд төвтэй  “Транспэрэнси Интернэшнл” олон улсын  байгууллагаас дэлхийн улс орнуудын 2015 оны  Авлигын төсөөллийн дүр зургийг Берлингийн цагаар шөнийн 04 цаг буюу манай цагаар өнөөдөр 12 цагт зарлалаа.  2014 онд  Монгол улс 100 оноо авахаас  39 оноо авч 170 гаруй орноос 80 дугаар байр эзэлж байсан бол 2015 онд  мөн 39 оноо авч 168 орноос 72  дугаар байрт оржээ. Хэдийгээр  найман оноогоор  урагшилсан ч   “Засаглалын шилжилт ба менежмент”  үнэлгээрээр оноо алдсан байна. Энэ нь засаглал нь сул ба муу гэсэн үнэлгээ ажээ. Манай улсын хувьд өндөр төвшины авлигын хэрэгт ял шийтгэл хариуцлага тооцдог эсэх  гэдэг үнэлгээгээр оноо алдсан гэдгийг тус байгууллага онцолсон.   Өөрөөр хэлбэл Монгол Улсын авлигын төсөөллийн индекс сайжирсан үр дүн харагдсангүй.  Авлигын төсөөллийн индекс нь төрийн албан дахь авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг байна. Манай улсын авлигын индексийн үнэлгээг улстөрийн эрсдлийн , эдийн засаг бизнесийн, өрсөлдөх чадвар, Дэлхийн банк, хууль эрх зүйн зэрэг хараат бус олон улсын 12 байгууллага үнэлгээг хийсэн байна. Монголд байрладаг дэлхийн банк гэхэд өнгөрсөн онд 47 оноо өгч байсан бол энэ онд мөн энэ  оноог өгсөн байна. Улстөрийн тогтвортой байдал засаглалын шилжилт ба менежментээр 2014 онд 40 оноо авч байсан бол 2015 онд 36 болж дөрвөн оноогоор ухарсан. Өндөр оноо авсан улс орнууд нээлттэй ил тод засаглал болон эрх баригчдын иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагын тогтолцоотой холбоотой. Харин баг оноо авсан улс орнуудад авлига өндөр, авлигын хэрэг ял шитгэлгүй өнгөрдөг, шүүх цагдаа нь шударга бус байдаг. Дэлхийн хэмжээнд засаглал ба бизнес орчны чиглэлээр ажилладаг хараат бус институцуудын экспертүүд үнэлж мэдээллийн эх сурвалж болсон болон тайлбараа илгээдэг байна. Авлигын индексээрээ Дани /91оноо/, Финлянд / 90 оноо/  Швед, Шинэ Зеланд зэрэг орнууд сүүлийн хоёр жилд  тэргүүлсэн бол хамгийн бага оноог Хойд Солонгос, Сомали улс  / 8 оноо/ авч сүүл мушигсан байна. Ази номхон далайн орнууд дотроос Австари, Сингапур тэргүүлсэн бол Монгол улс Малайз, Хятад улстай нэг төвшинд буюу 39-40 оноотой байгаа ажээ. Бүс нутгийн хэмжээнд Ази номхон далайн орнууд 68 дугаар байранд орсон “Транспэрэнси Интернэшнл”  байгууллагын ТУЗ-ын дарга Хосе Угаз мэдэгдэл гаргасан байна. Тэрээр хэлэхдээ “ судалгаанд хамрагдсан 168 орны гуравны хоёр нь 50  онооноос доош оноо авчээ. 100 оноо авбал авлигагүй гэж үздэг бол 0 оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог гэжээ.

Эх сурвалж:www.zms.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (January 28, 2016 9:19:18 am )

    unen dygensen baina

  • Anonymous (January 28, 2016 1:26:54 pm )

    монгол орон эзэнгүй төр шиг байна Хууль бус шударга биш байдал хууран мэхлэлт хирээс хэтэрч байхад үүнийг шалгадаг хянадаг ямарч тогтолцоо алга Ядаж хоёр хөрш шударга биш байдалтай яаж тэмцэж хатуу арга хэмжээ авч байгааг манай 76 мэддэг боловуу Наад зах нь элдэв засварын газар тэр дундаа машин засварын газрууд иргэдийг яаж хохироож байгааг шалгадаг хянадаг газар алга Хуурамч бүтээгдэхүүн чанаргүй архи хотын захад байнга зарагдаж байхад хянадаг шалгадаг газар байхгүй байгаа нь тэр хяналтын байгууллагын нөхдүүд энэ ажиллагаанд өөрсдөө оролцож хувь хүртдэгтэй шууд холбоотой

  • зочин (January 28, 2016 4:34:48 pm )

    Тэхгүй яахийн бүх шийдвэр гаргагчид нь өөрсдөө авилгач.Уул нь хойшоол ухармаар юм шиг.Гэхдээ дүгнэлтүүд бол олон улсын хэмжээнд хийгдсэн байдаг биз.

antalya rent a car