
Та хэрхэн яаж инээдгээ мэдэх үү. Магадгүй та сэтгэл татам сайхан инээмсэглэдэг байж болно. Эсвэл та бараг инээдэггүй нүүрний
1. Хэрэв та инээж байхдаа гараараа амаа дардаг бол маш эмзэг сэтгэлтэй, өөртөө итгэлгүй нэгэн юм байна.
2. Хэрэв та инээж байхдаа ямар ч үйлдэл хийдэггүй бол бусдын санаа бодлыг харгалздаггүй бүхнийг өөрийнхөөрөө хийх гэдэг хүн байна. Энэ байдал тань эргэн тойрны хүмүүст чинь тэр бүр таалагдаад байдаггүй.
3. Хэрэв та инээж байхдаа эрүүгээ барьдаг бол та хүүхэд зангаа гээгээгүй нэгэн гэсэн үг. Тиймээс та юу ч бодож саналгүйгээр бүхнийг хийдэг байж таарна.
4. Хэрэв та амаа ангайлгаж маш чангаар инээдэг бол та маш хөгжилтэй хүн юм. Үүгээр таныг нээлттэй хүн гэж үзэж болох ч хааяа ч гэсэн биеэ барьж, хүлцэнгүй байхад гэмгүй гэдгийг сануулъя. Та сайн ярьдаг шигээ бас бусдыг сонсож сурах хэрэгтэй.
5. Хэрэв та нүдээ онгойлгож инээдэг бол та өөртөө итгэх итгэл, ухаан хоёроо тэнцвэржүүлж чаддаг хүн юм. Та ажил хэрэгч, бас шаардлага өндөртэй ч хааяа энэ чанараа хэтрүүлчих гээд байдаг шүү.
6. Хэрэв та инээж байхдаа хамраа үрчийлгэдэг бол таны үзэл бодол, сэтгэл байнга хувирч байдаг гэсэн үг. Танд итгэхэд хэцүү. Яагаад гэвэл та барьцгүй хүн. Мөн зөрүүд, зан чанараа эргэн харахад гэмгүй.
7. Хэрэв та инээж байхдаа толгой, нүүрэндээ гараа хүргэдэг бол та маш их мөрөөдөмтгий хүн юм. Мөрөөдөх сайхан ч бүх зүйлийг мөрөөдлөөр бий болгохгүй. Тий болохоор амьдралд ойрхон зүйлийн талаар хааяа нэг бодож үзэж бай.
Холбоотой мэдээ
-
zochin (January 27, 2016 7:33:35 pm )
xudlaa demiiregchich ix boljee xuurxii kkkkkkkkkk
-
Anonymous (January 27, 2016 11:40:15 pm )
Zohiogood l eeriinhee bodliig bicheed teneg um be
2 Comments