Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ашиг олж л байгаа бол улсын, төрийн, хувийн, ганц хүний, гадаадын аль нь ч бай татвар төлөх л ёстой. Энэ бол цагаан цаасан дээр хараар бичээд тамга дарчихсан заавал дагаж мөрдөх ёстой хууль. Гэвч гадны гэх тодотголтой зарим байгууллагууд энэ хуулийг дагаж мөрдөх тал дээр хойрго хандаад байх шиг.
Тухайлбал, “Саус Гоби Сэндс” компанийн Жастин Капла нар татварын асуудлаас болоод шүүхээс ял сонсч байсныг санаж байгаа байх. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлснээс болоод “Саус Гоби Сэндс” компанийн Монгол Улсад учруулсан 35.4 тэрбум төгрөг хэзээ, хэрхэн төлөгдөх нь тодорхойгүй болчихоод байгаа юм.
Тэгвэл Оюутолгой компани ч татварын асуудалтай байсан. Дахин сануулахад, Татварын Ерөнхий газраас оруулсан шалгалтаар 130 гаруй сая ам.долларын акт тавьсан байдаг. Төгрөгт шилжүүлбэл 260 орчим тэрбум төгрөгийн татварын асуудалтай байсан учраас акт тавьжээ гэж ойлгогдож байгаа юм. Гэвч Оюутолгой төслийн дараагийн үе шатыг явуулахын тулд татварын энэхүү маргааныг Монгол Улсын Засгийн газар “нүд аньж өнгөрөөх”-өөр болсон тухай хэвлэлүүд мэдээлж байв. Сүүлдээ акт тавьсан байцаагчийн буруу болж 130 сая ам.доллар, 30 сая болж, буурч, 30 сая ам.доллар тэвчээд өнгөрөх асуудал болоод л дуусч байв.
Тэгвэл өчигдөрхөн УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн татвартай холбоотой бас нэг “асуудал”-ыг олон нийтэд дэлгэлээ. Тухайлбал, Оюутолгойн татварыг Эрдэнэт үйлдвэрийн татвартай харьцуулсан нэгэн мэдээллийг хүргэсэн юм.
Энэ мэдээллээс харахад “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрээс илүү ашиг олж байгаа мөртлөө дутуу татвар төлөөд байх шиг. Эндээс л Монгол Улсын татварын тухай хуулийг зөрчөөд байна уу гэж хардах үндэслэл бий болоод байгаа юм. Яагаад ижил үйл ажиллагаа явуулж байгаа, гэхдээ орлого нь зөрүүтэй хоёр байгууллагын татвар төлөлт ийм ялгаатай байна вэ. Манай татварынхан ажлаа хийхгүй байна уу, эсвэл Г.Уянга гишүүн худал мэдээлэл хүргэв үү. Хууль тэгш л үйлчилмээр байна. Нэг удаа тэдний үйлдлийг нүдээ аниад өнгөрөөсөн. Хоёр дахь удаа гэж баймааргүй л байна.
Холбоотой мэдээ
-
Зочин Эр хүн (January 27, 2016 6:00:24 pm )
ТЕГ-ийн дарга Баасандаш байхад АНУ-ын нэгэн компаний татварыг өнөөдрийх шиг Элбэгдорж чөлөөлж байсан шүү дээ, Хууль хэрэгждэг цаг үе ирэхэд ч юм юм болно доо
-
nn (January 27, 2016 7:42:35 pm )
avah estoi yum bol avah l estoi. ter Elbegdorjuu, Saihan bileguu hamaagui irgen Uyangaa ta medej baigaa bol SHuuhed gomdoloo gargah heregtee.Hevlel bol shuuh bish.
-
зочин (January 27, 2016 10:36:17 pm )
Ард түмнээ Оюу толгой.таван толгой руу
Хошгоруулаад суулгачихсан ар хударгаар
том жижиг хэдэн зуун уурхай улсад
оруулж базаасан юмгүй мөн ч зооглож
байна доо. -
123123123 (January 28, 2016 8:28:13 am )
yag uneen
-
]piini (January 28, 2016 1:58:56 pm )
bid elbegdorjiin huuliar ybahgui mongol ulsiin huuliar ybah estoi biz de ydarsn bidniigee tatbar geed daramtlana zadarsnaasaa abch chadahgui umaa
5 Comments