antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2016 7 comments

ГААЛЬ, ТАТВАРЫН ХҮНД СУРТАЛ БАЯРТАЙ

нийтлэсэн Admin
olloo_mn_1453856519_gaali_tatwar
Засгийн газар төсвийн үргүй зардлаа хэмнэх зорилгоор гадаад, тдотоод элдэв томилолтоо багасгаж, чиг үүрэг нь давхардсанболон  үйл ажиллагаа нь нэг атлаа хоёр талд үйл ажиллагаа явуулж иргэдэд дарамт учруулж байсан хэд хэдэн газруудыг нэгтгэх шийдвэр гаргасан. Тэдний нэг нь Гаалийн болон Татварын ерөнхий газар. Тэд хоёулаа л олон жилийн түүхтэй байгууллагууд. Гэвч сүүлийн жилүүдэд иргэндээ хүрч ажиллах гэхээс илүү хүнд суртал нь ихэссэн хэмээн шүүмжлүүлэх болж буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэх уриатай ажилладаг гаалийн байцаагчдын нэр хүнд шалдаа унаад байгаа. Эсрэгээр буяныг гаргана, бузрыг оруулна гэсэн уриатай ажиллаж, авлига, хүнд суртал гаальд дээд зэргээр цэцэглэсэн гэх шүүмжлэл гараад байсан юм.

Тэгвэл Засгийн газраас реформын шинжтэй өөрчлөлтийг хийснээр энэ хоёр байгууллага чиг үүргээ нэгтгэж, хил гаалиар бараа оруулахын тулд эхлээд гаалиар эргэлдэж, дараа нь татвар дээр очиж цаг хугацаа алдаж байсан асуудлыг бүрэн шийдэх гарц эрсэн юм. Өөрөөр хэлбэл, гааль татвар хоёр одоо нэг тэрэгний хоёр дугуй шиг нэг нэгнээ нөхөж ажиллана гэсэн үг. Гаалийн байцаагч нарын хүнд суртал арилж, татвар шалгана гэж дарамталдаг аж ахуйн нэгж шалгуулахгүй гэж нуугддаг асуудал ч орлого бүрдүүлэлтийн байгууллагууд шинэчилсэн бүтцээр ажиллах болсноор алга болж байгаа гэсэн үг. Ганцхан Монгол Улс гааль татварын хоёр том бүтцийг нэгтгэж туршилт хийгээд байгаа юм биш. Олон ч улс оронд энэ хоёр байгууллага нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулдаг аж.

Тухайлбал, хамгийн сүүлд Португал улс гааль, татвараа нэгтгэжээ. Польш, Словак улсууд ч нэгтгэчихсэн байна. Дэлхий нийтийн чиг хандлага хүнд суртлыг халах, эдийн засгийг эрүүлжүүлэх чиглэл рүү явж байгаа учраас гааль, татвар нэгдсэн нь олон ч хүний талархлыг зүй ёсоор хүлээж эхэллээ. Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв ярихдаа “Дэлхийн чиг хандлага ийм болчихоод байгаа юм. Гааль их хэмжээний орлого оруулдаг төсөв бүрдүүлэгч том байгууллага. Энэ байгууллагыг зөвхөн мөнгөнийх гэдэг талаас нь харлаа гээд байгаа. Гэтэл үгүй юм. Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэгтэй холбогдуулж “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэдэг ажил дээрээ байх цаг зав гаальчдад гарч байгаа юм. Орлогын асуудлыг татвар нь бариад явчихаж байгаа учраас манай гаальчид жинхэнэ ажил дээрээ байх нөхдөл нь бүрдэж байна. Өмнө нэгдсэн мэдээлэлгүй, гаргадаг шийдвэр нь тусдаа байсан. Одоо бол нэгдсэн нэг мэдээлэлтэй, шийдвэрээ нэг сувгаар гаргадаг амь нэгтэй байгууллага болж байна” хэмээн ярьсан байна.

Тэд мэдээллийн бааз сууриа нэгтгэснээр гааль, татварын шийдвэр нэг гарч, эргээд хяналт тавих боломж ч бүрдэж байна гэсэн үг. С.Пүрэв даргын ярианд дурьдаагүй нэг онцлох зүйл бол хүнд суртал буюу авлигыг бүрэн халах асуудал. Өмнө нь татварын орлого  бүрдүүлэлт, хэн татвараас нуугдаж байгааг  иргэд тэр бүр мэддэггүй байлаа. Тийм учраас аж ахуйн нэгжүүд татвараас бултаж, байцаагч нарын гарыг хүндрүүлээд л болчихдог байсан. Тэгвэл одоо татвар төлөлт гэдэг зөвхөн 1800 татварын байцаагчийн ажил биш болж байна. Татвар төлөх учиртай 30 мянган аж ахуйн нэгжээр иргэд үйлчлүүлэхдээ татвараа үнэн зөв төлж байгаа, цаашаа төрд тэд иргэдийн төлсөн татварыг өгдөг эсэхэд өөрсдөө хяналт тавьдаг болсон гэсэн үг. НӨАТ-ын пшнэчилсэн хууль иргэдэд энэ боломжийг өгчээ. Энэ мэтээр гааль, татвар нэгдсэний ач тус эхнээсээ гарч эхэллээ. Нэг бичиг  дээр тамга даруулах гэж, эсвэл татвар төлөх гэж хоёр тусдаа газраар орж, бүтэн өдрийн ажлаа бардаг иргэд нэг байрны хоёр давхарт л үйлчилгээ аваад гарчихна. Нөгөө талаар импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн хил гаалиар орж ирэхдээ 10 хувийн татвар төлдөг, улмаар хэрэглэгчдийн гарт очихдоо мөн л 10 хувийн татвартай байсан. Тэгвэл энэ хоёр татвар гааль, татварын чиг үүрэг нэг бодлогод зангилагдах болсноор энэ татвар нэг  болсон. Энэ мэтээр нэгтгэж нийлүүлсний үр дүн эхнээсээ гарч эхэллээ. Эсэргүүцэл эхэндээ юм бүхэнд байдаг. Гэвч шинэчлэл давуу талыг нь харж чадвал илүү их боломжийг иргэддээ өгч чадсан өөрчлөлтүүдийг Засгийн газар хийж чадлаа. Цаашдаа ч хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголын мэдээ
Б.Тогтох

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zolo (January 27, 2016 6:02:56 pm )

    saihan medee bn.ene zasgiin gazar eldev hund surtaliig arilgah,hund chiglesen olon arga hemjee heregjuulj bn daa amjilt husei

  • Anonymous (January 27, 2016 10:52:45 pm )

    баярлалаа.төрийн бодлого зөв явж байна.

  • Yadam (January 28, 2016 8:16:53 am )

    НӨАТ-ын шинэ хууль,ebarimt.mn нь монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргах нэг гол хөшүүрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. 2016 оны сүүлээс манай эдийн засаг сэргэнэ байх. Маш олон компаниуд, иргэд далд эдийн засгаар хөлжиж байсан нь нууц биш. орлого хөрөнгө нь ил болж эдийн засаг эрүүлжээд ирэхээр монгол сайхан болно гэдэгт итгэж байгаа шүү. Энэ төр засаг маш зөв алхам хийлээ дээ

  • зочин (January 28, 2016 11:25:50 am )

    Гааль, татвар нийлсэн нь буруу яагаад ч зохицохгүй нэр нь төстэй тул ард иргэд зөв юм байх гээд төөрөгдөж байгаа юм. Удирдаж байсан дарга нар маань авилага авахаас өөр зүйл мэдэдггүй, нэр хүнд нь дээр доороо муу байсан тул байгууллагуудаа тус тусад нь хамгаалж үлдэж чадаагүй. Ганбат гэж сэтгэцийн өвчтэй нөхөр гаальчдын амьдралаар их тоголсон доо.. Одоо идээ бээрэндээ баригдах байлгүй дээ.. ССайд энэ богино хугацаанд бүтцээр оролдоно гэдэг нь юу ч хийхгүй хүн халж, сольж хахууль авна гэсэн үг.

  • ГУБ (January 28, 2016 11:35:42 am )

    Цэнгэл гэж усан гахай шиг нөхөр, Ганбат гэж шудрага дүр исгэсэн матрын нулимс гоожуулсан хоёр дуракын зодоон дунд гаалийн байцаагч нар ийш тийш цөлөгдөж, аж амьдралаараа ар гэр бүл нь их хохирсондоо. Төрийн өндөр албан тушаалд өндөр шалгуур баймаар б.а энэ мэтийн өвчтэй нөхдүүд улс төрийн бөгс долоох ажлаа сайн хийж гарч ирчихээд ГЖБ нартай хонзон авч байгаа юм шиг ажлаад байвал улс эх орны хөгжилд хүртэл саадтай шүү дээ.. Эд татвар ноогдуулах талаар нэгж доривтой ажил хийж баййгаагүй зүгээр л дүр исгэж байсан малнууд. Өөрсдөө хэдэн 100-аар хүн халчихаад өөрсдий нь өөрчлөхөөр ичихчгүй шүүхддэг мал шүү дээ.

  • Татварын байцаагч (January 28, 2016 11:36:39 am )

    Цэнгэл гэж усан гахай шиг нөхөр, Ганбат гэж шудрага дүр исгэсэн матрын нулимс гоожуулсан хоёр дуракын зодоон дунд гаалийн байцаагч нар ийш тийш цөлөгдөж, аж амьдралаараа ар гэр бүл нь их хохирсондоо. Төрийн өндөр албан тушаалд өндөр шалгуур баймаар б.а энэ мэтийн өвчтэй нөхдүүд улс төрийн бөгс долоох ажлаа сайн хийж гарч ирчихээд ГЖБ нартай хонзон авч байгаа юм шиг ажлаад байвал улс эх орны хөгжилд хүртэл саадтай шүү дээ.. Эд татвар ноогдуулах талаар нэгж доривтой ажил хийж баййгаагүй зүгээр л дүр исгэж байсан малнууд. Өөрсдөө хэдэн 100-аар хүн халчихаад өөрсдий нь өөрчлөхөөр ичихчгүй шүүхддэг мал шүү дээ.

  • ГУБ (February 08, 2016 11:21:52 am )

    Ганбат бол новшийн авгайгаас долоон дор дуракдаа…

antalya rent a car