Т.Дамдиндорж тэргүүтэй хэсэг хүн өнгөрсөн 2011 онд “Гүнбээс”, “Дэлхийн тамга”, “Алтан самурай” гэсэн компани байгуулж “Хямд үнээр машин оруулж ирнэ” гэж иргэдийг залилсан хэрэг өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй явна. Учир нь энэ хэргийн толгойлогч болох зартай залилагч Т.Дамдиндоржийг өнгөрсөн онд Туркд очоод амиа хорлосон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн тул хавтаст хэргийг түр түдгэлзүүлж, хэргийг мөрдөн байцаалтад байлгаж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар 130 хүн эл хэргийн хохирогч болж мөнгөө алдсан байдалтай байгаа юм. Харин цагдаагийн эх сурвалжийн хэлж буйгаар “Т.Дамдиндорж гэгч хүн өнгөрсөн 2015 оны арваннэгдүгээр сард Туркд очиж дахин залилангийн хэрэгт холбогдон тэндэхийн хууль хяналтын байгууллагад саатуулагдан шалгагдаж байхдаа амиа хорлосон” гэх мэдээллийг өгч байгаа юм.
Харин тэгвэл залилуулсан хохирогчдын өмгөөлөгч болох Н.Цэвээн ярихдаа “Т.Дамдиндорж үхсэн эсэхэд эргэлзээтэй, түүний амиа хорлосон гэдгийг тогтоогоогүй юм билээ. Тэгэхээр их сэжигтэй санагдаж байгаа. Цагдаагийн байгууллага, мөрдөн байцаагч нарт түүний үхсэн сэхсэн нь хамаагүй, хуулийн этгээд аж ахуйн нэгжид хохирсон хүмүүс байна.
Тодруулбал, “Гүнбээс”, “Дэлхийн тамга”, Алтансамурай” компанийн үйл ажиллагаа явуулсан хүмүүс одоо амьд, эрх чөлөөтэй явж байна. Гэтэл яагаад тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ. Ганц Дамдиндоржоос болж хохирогч болсон олон хүний хэргийг хав дарж болохгүй” гэжээ. Т.Дамдиндорж тэргүүтэй хүмүүс иргэдийг хууран мэхэлж, машины мөнгийг нь худлаа хэлж аваад ор сураггүй алга болдог байжээ. Тухайлбал “Гүнбээс” компанийн захирал Т.Дамдиндорж хүн бүртэй гэрээ хийж, гэрээнд заасан 30 хоногийн дотор машин авах урьдчилгаа мөнгөө төлж, хугацаандаа машинаа авах ёстой юм. Гэхдээ гэрээ дуусахаас тав хоногийн өмнө утсаар ярьж “Машин чинь гааль дээр ирсэн байна. Үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж ярьдаг байжээ. Ингээд машинаа авах гэж яарсан иргэд мөнгөө дансаар шилжүүлсэний дараа утас нь холбогдохгүй болдог. Ийм маягаар олон хүнийг залилжээ.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
содном (January 27, 2016 9:12:32 am )
аймаар юм
1 Comment