Он гарав уу, үгүй юу олигархиуд ард түмнээр тоглож эхэллээ. Олигархи гэж үгийг дэлхий нийтээр улс орны нэр нөлөө бүхий чинээлэг бизнес эрхлэгчдийг хэлдэг. Тэгэхээр манай улсын олигархиуд бол шатахууны бизнес эрхлэгчид болж таарч байгаа юм. Улс төрчид биш.
Дэлхий нийт газрын тосны болон стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг улс орны эрх ашгийг өмнөө тавин энэхүү бизнесийг хийдэг жишиг бий. Гэтэл манайд эсрэгээрээ, олигархиуд төрийн бодлогыг үл хүндэтгэсэн үйлдэл үзүүлдэг.
Товчхондоо олигархиудын овилгогүй зан ч гэж болно!
Дэлхийн улс орнууд тэр дундаа том гүрэн болох ОХУ л гэхэд ийм төрлийн бизнес эрхлэгчиддээ нэлээд чанга хяналт тавьдаг. Харин манай улс тус орноос олон зүйлийг хуулж авдаг мөртлөө ямар ч хариуцлагын тогтолцооноос хаяж орхидог нь өнөөдөр болоод байгаа үйл явцаас тодорхой харагдаад байгаа юм.
Яг үнэндээ энэ увиагүй үйлдлийг хийж байгаа олигархиудад хариуцлага тооцох цаг нь болчихоод байна. Төр ч улстөржиж ажлаа хийхгүй энэ үймээн дундуур нь энэ төрлийн бизнес эрхлэгчид ч ашиг хонжоогоо олох аргаа олчихлоо. Үймээнийг үүсгэчихсэн бизнесменүүд, төрийн хэдэн албан тушаалтнуудтай хариуидага тооцох төдийхөнд аргалаад өөрсдөө үнээ аргагүй байдалд орж нэмсэн гэсэн нэр зүүх гэж байгаа нь ард түмний дургүйцлийг багагүй хөдөлгөөд байна.
Тэгвэл өнөөх төрд хүртэл энэ төрлийн бизнес эрхэлдэг хэд хэдэн эрхэм бий. Дээрх эрхмүүд шатахууны компаниудаа өөрийн дураар удирдаж
сонгуулийн жилтэй холбон шоу хийж байгаа өмнөтгөл тоглолт болоод байна.
Шатахууны үнэ валютын ханшны зөрүүгээс болж нэмэгдлээ гэсэн нь нэг л үндэслэлгүй сонсогдоод байгаа юм. Өнгөрсөн гурван сарын хугацаанд ийм байдан үүсч магадгүй хэмээн хэлж байсан төв банкныханд шатахууны нэмэгдлийн ялыг үүрүүлээд бултах гэсэн л арга зам. Улс орон, ард түмний эрх ашиг яригдаж байхад ганцхан хүнд хариуцлага тохоод өнгөрөх нь яав ч үнэнд нийцэхгүй.
Үнэндээ шатахуун импортлогч компаниуд төр эрхэлчихсэн. Эрхэлсэн гэдэг нь төр эдгээр компаниудад өгч болох бүх боломжийг өгчихсөн гэсэн үг. Одоо тэд хилээр шатахуунаа ямар ч татваргүйгээр оруулж байгаа. Гэтэл одоо 200-260 төгрөгөөр нэмчихээд ичихгүй төр одоо бидэнд НӨАТ-өөс л чөлөөлөх үлдлээ гэж хэлж байна. Ичээсэй. Төр тэдэнд өгөх боломжтой бүх боломжуудыг олгосон.
Засгийн газар 2011 он гарснаас хойш газрын тосны бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах тухай асуудлыг тухай бүр нь хэлэлцэн шийдвэр гаргаж байсан.
Энэ нь дараа саруудад газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өссөн тохиолдолд татварын хувь хэмжээг бууруулан дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг сааруулах нөхцөлийг Засгийн газар татварын зохицуулалтаар хийж байсан гэсэн үг. 2011 оны хоёрдугаар сарын есны өдрөөс эхлэн тонн дизель түлшнээс авч байсан 20 мянган төгрөгийг тэглэсэн.
Бүтээгдэхүүний онцгой албан татварт өөрчлөлт оруулсан. Тэр үед ОХУ-ын “Роснефть” ‘ компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ А-80 автобензин тонн тутамд 72, АИ-92 автобензин 21, дизелийн түлш 78 ам. доллараар тус тус өссөн байсан байх юм.
Үүний дараагаар мөн дөрөвдүгээр сарын зургааны өдөр дахин Онцгой албан татварын хэмжээг өөрчилсөн. Ийнхүү шатахууны онцгой албан татварт өөрчлөлт оруулсаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Онцгой албан татварыг бүрэн тэглээд байгаа.
ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж байгаа дизель түлшний хилийн үнэ 73 ам.доллар буюу 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн тул Онцгой апбан татвар ноогдуулдаг байсныг ийнхүү тэглэсэн юм. Хоёр сарын өмнө үнийн хөөрөгдлөөс сэргийлж зах зээл дэх түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад арга хэмжээг төр авч эхэлсэн байгаа биз.
Тэр ч бүү хэл, автобензин, дизель түлшний үнэ өсөхөд Засгийн газар Онцгой албан татварыг бууруулан, хилийн үнэ буурахад татварыг нэмж тухай бүр нь арга хэмжээ авч байсан. Үүний дүнд шатахууны дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлт саарч, тогтвортой барих.
Харин манай улсын хамгийн том шатахууны эх үүсвэр болох “Роснефть” компани манай улсад хангалттай хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байгаа учраас шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй сатоарын яам ажиллах үүргийг Засгийн газар өгч байсан. Энэ үед гаргасан тооцоогоор бензиний литр тутмын үнийг 30 төгрөгөөр нэмж байсан. Гэтэл энэ удаа хэд дахин илүү нэмэгдсэн нь гайхширал төрүүлж эхлээд байгаа юм.
Төр ийнхүү боломж нөхцөлийг хангаж өгөөд байхад дураараа үнийг хөөрөгдөж байгаа юм бөл төр өөрийн эрх мэдлийн одоогийн нэмэгдэлд ноогдох татвараа нөхөж авах ёстой болж байгаа юм. Өрөвдөх тусам өр өшиглөж байгаа олигархиудыг цэгцлэх цаг бблжээ.
Н.Наран
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 12, 2012 4:16:24 am )
Galdan shataah thag n bolson ym bush uu!!! Mongolchuud daa!!! Denduu nomhon bna shuu!!!
-
Anonymous (January 12, 2012 4:19:16 am )
demjej bna.Mongold araabiin huvisgal hiih tohiroo burdsen bna!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (January 12, 2012 7:00:07 am )
pizdaanuud durgui hurgeed baival bugdiin delbelchin shuu
-
Anonymous (January 12, 2012 9:58:36 am )
oros ah nar uursduu borluulah heregtei
-
Anonymous (January 12, 2012 4:24:34 pm )
Oorsodoo business hiij chadahgui bol tordl avchihldaa.Toriin buren hogololtiig edelj chadahgui chadahgui shunal ni hetreed baigaa bol monopol erhiig ni tatah heregtei sh dee. Buh niitiin ashigt nohtsoliig l bailgah gej tsoon toonii nohduudu monopli erh ogoo bisdee. Chadahgui huraagaad avah erh ni bn shdee. Suuliin 20 jil Bid baigaag ustgaad yu ch hojoogui…. zugeer huraaj avah heregtei.
-
Anonymous (January 12, 2012 4:26:17 pm )
Yu gej orsuudad ogch baidag yum bee Teneg yum uu
-
Anonymous (January 12, 2012 10:50:40 pm )
Shatahuunii tenderiig tur medeldee avah heregtei Turiin umchin HKK bolgo
-
Anonymous (January 13, 2012 12:18:28 pm )
delbeleed baih heregtei, unee nemsen klonkuudiig
8 Comments