antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 11 comments

“Гурван сая ам.долларын өрөө төлөх ёстой”

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль болоод ОХУ-д төлөх өрийн үлдэгдэлийг хэрхэн шийдэх талаар тодруулсан юм.

Энэ сарын 22-нд хуралдсан ОХУ-ын Төрийн Думын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас тус улсын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлгээр баталсан. Энэ үеэр монголчууд зээлийн нөхцөлөө хангаагүй, авсан зээлээ бүрэн хугацаандаа  барагдуулаагүй гэж голчлон хэлэлцсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Социализмын үед ОХУ-аас бид 10 орчим тэрбум ам.долларын зээл авч их бүтээн байгуулалтыг бий болгож, тэрхүү мөнгөөр бүх хүн боловсролтой, эрүүл монгол хүн болсон. Учир нь 330 суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьсан, мөн аймгийн төвүүдэд сургууль, цэцэрлэг, эмнэлэгээс гадна орон сууц, үйлдвэр аж ахуй нэгжийг барьж босгосон. Дархан, Эрдэнэт, Шарын гол гээд том том хотууд байгуулагдсан. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Багануур цахилгаан станц гээд томоохон станц, үйлдвэр байгуулсан. Нийслэл хотод гэхэд I, III, IV, X хороолол гэх мэт үйлдвэрүүд байгуулагдсан. Харамсалтай нь одоогийн төр засгийн эрх баригчид 2012 оноос 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ам.долларын өр авчихсан атлаа ямар үр дүн гарсан байна вэ гэдгийг дээрх бүтээн байгуулалттай харьцуулж үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт 10 тэрбум ам.долларын өрийг МАН эрх барьж байх хугацаандаа чөлөөлсөн. Энэхүү өрийн 97 гарантай хувийн асуудлыг шийдэж, хоёр гаруй хувь нь үлдсэн байсан. Нийт 300 орчим сая ам.доллар төлсөн гэж ярьдаг. Тэр үед өрөөс чөлөөлөх асуудалд Эрдэнэт үйлдвэр болоод Монросцветментийн өр хэлэлцээрт оролгүй үлдсэн байсныг 2012 оны Су.Батболдын Засгийн газрын үед төлж барагдуулсан гэдэг юм билээ.

-Одоогоор өрийн үлдэгдэл хэд орчим байгаа вэ?

-Нийт 170 орчим сая ам.долларын өрийг төлөх асуудлыг шийдэж энэхүү мөнгөний 98 орчим хувийг чөлөөлөөд одоогийн байдлаар гурван сая орчим ам.долларын өр төлөхөөр болж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

-Энэхүү өрийг төлөх асуудалд хойрго хандаж байна гэж Думын хурлаар хэлэлцсэн гэсэн. Яаралтай төлөх боломж бий юу?

-Арван тэрбум ам.долларын өрийн хоёрхон хувийг төлж их өрийн дарамтаас гаргахаар болсон. Дараа нь 170 сая ам.долларын өрөөс гурван сая ам.долларыг төлөөд гарчих асуудлыг шийдчихсэн байхад энэхүү өрөөс хурдан “салах” ёстой юм.

-Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ. Энэхүү хуулийг гол агуулга, онцлогоос мэдээлэл өгнө үү?

-Энэхүү хуулинд бүсийн ялгавартайгаар аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг алслагдсан аймгаас сонгогдсон гишүүд бид өргөн барьсан. Уг хуулинд 1000 км-ээс дээш алслагдсан аймагт амьдардаг бол орлогын албан татварыг 90 хувь хүртэл чөлөөлье гэж тусгасан байгаа. Тэгэхээр тухайн аймаг, суманд амьдарч буй иргэн бүр Улаанбаатар хотыг зорих биш нутаг орондоо бизнесээ эрхлэх илүү таатай нөхцлийг бий болгох юм.

-90 орчим хувийг чөлөөлөх нь алслагдсан аймгуудын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг багагүй дэмжиж байгаа явдал гэж иргэд харж байна?

-Тэгэлгүй яахав. 90 орчим хувь гэдэг нь арван хувийн татвартай тэрний 9 хувийг авахгүйгээр нэг хувийг нь авъя гэж байгаа юм. Алслагдсан бүс нутагт бизнес хийх таатай орчин бүрддэггүй, ажлын байр бий болдоггүй байсан бол энэхүү хууль батлагдсанаар дээрх асуудлыг шийднэ.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЗОЧИН (January 26, 2016 11:21:15 am )

    МАН- ынхан сонгуулийн шоугаа болилдоо.Та нар л улсыг дампууруулж байна. 1.5 САЯ ТӨГРӨГНИЙ АМЛАЛТ өгч бэлэн мөнгө тараасан.Тэр мөнгөөр сүүлийн засгийн газруудын хийсэн шиг олон / Алтанхуяг, Сайханбилэг нарын / бүтээн байгуулалт хийсэн бол өнөөдөр ашгаа өгөөд эхлэх байсан.Өгсөн бэлэн мөнгө чинь ард түмэнд, монголчуудад өнөөдөр яг ямар ашиг өгч байна гэж асуумаар байна.

    • Унэн (January 27, 2016 12:55:12 am )

      Чи бямбацогтоо ховдын мост суманд барьсан сургуулийн барилгын суурь нь хантадйгай цууралт гараад улсын комис хулээж авахгуй бхад их дарга дэмбрэл та 2 омсын гишуудыг загнаж бгаад хулээлгэн огсон ардын хуухдууд ухэх юм уу

  • зочин (January 26, 2016 11:35:02 am )

    МАН-ын хэдэн луйварчид сүүлийн үед солиорох гэж байгаа байх.Огцруулах өвчинөөр.

  • ИРГЭН (January 26, 2016 12:17:51 pm )

    ҮХЭЖ ДАЛД ОР БЯМБАЦОГТ ОО

    • Anonymous (January 26, 2016 12:39:24 pm )

      Чи өөрөө үхлээ юу

  • byamba (January 26, 2016 12:53:27 pm )

    АН-ыг л доош хийж байвал адгийн чөтгөртэй нийлсэн ч яахав гэсэн ахархан бодолтой хүн юм аа та.

  • Shudarga baitsgaaya (January 26, 2016 1:54:57 pm )

    Ardchilsan namig muulah gesendee bish sailah sain uil yu hiisen yum. Zasag turiin buh erkg medel tedend dgaigg hernee uuriin tuluu l bolohoos tur ard tumnii tuluu yu hiisen gej magtuulah geed baina. Olon terbumin urund l erd tumnee oruulj etsest ni bid chini gishgeh gazargui hul boloh geed baigaag BYAMBAa mini seheereech. Aharhan bodloggui alsin haraatai ta archilsan namin 4 jild hiisen gaviyag toochoodohdoo

  • ах (January 26, 2016 6:13:32 pm )

    улаан хэлээ амандаа хийдэггүй хэрүүлч чавганц

  • Anonymous (January 27, 2016 7:59:34 am )

    AN-khan luivar ni duusah geed uhenee. Enesetgegdel bicij baiaa garuud uls nuggaj baigaag oilgoh ch chadvargui garuud baina daa.

  • зоинзочин (January 27, 2016 11:14:25 am )

    Нэг ширхэг ямааны дүрстэй резинэн тоглоомыг нэг ширхэг амьд ямаагаар дүйцүүлэн оростой гадаад худалдаа хийж байсныг мэдэх үү .Монголын ард түмэн өөрийн идэх хоол,өмсөх хувцасаа хасан байж оросын ард түмэнд өгч байсан түүхийг чи мэдэх үү,Чи үүнийг мэдэхгүй.Мэдье ч гэсэн ухаан дутна

  • Zochin (January 27, 2016 11:49:52 am )

    Harin ch ene muu zasag ih zvil hij bgaa ed material ni yahav gehed irgedin uhamsariig saijruulj bgaa harin MAH-iihand uhamsar muu yaduu irged olon bval tedend bolood l yavah ni ter ene ch oron nutgiin mandataa hasuulahgvi gej vheh gej bgaagaas harj bolno

antalya rent a car