Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Швейцариас илгээсэн ярилцлагын гол мессежийг улс төрчид тайлж ядан байна.
Тэрээр Засгийн газрыг тогтвортой ажилуулах ёстой гэж яриа өгөх завсартаа дараагийн Ерөнхий сайдыг тодруулах санаа цухуйлгасан юм. Тухайлбал “Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог” гэж хэлсэн юм. Ерөнхийлөгчийн энэ үгийг санаатай хийгээд санамсаргүйгээр бүх л сайтуудаар явуулав. Гэтэл улс төрчид Ерөнхийлөгчийн энэ үгэнд “дараагийн Ерөнхий сайдаа эхлээд тодруул. Тэгээд асуудлаа ярь. Тэгвэл засаг тогтвортой байна” гэсэн санаа байгааг өөр хоорондоо тайлбарлан цахимаар түгээж эхлэв. Ингээд дараагийн Ерөнхий сайдаа тодруулж ядан байгаа гишүүдэд Ерөнхийлөгчийн үг ташуур болж шинэ хүний эрэлд гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ынхан хүмүүсийн төсөөлж байгаагүй хүний нэрийг гаргаж иржээ. Өмнө Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд нарыг Ерөнхий сайд болох боломжтой гэсэн таамгуудыг дэвшүүлж байсан. Тэр ч бүү хэл Н.Алтанхуяг дахин Ерөнхий сайд болно гэсэн цуурхалыг цахимаар тараагаад авсан билээ.
Тэгвэл АН-ынхан дараагийн Ерөнхий сайдаар Э.Бат-Үүл, Г.Батхүү, Ц.Баярсайхан гурвын нэгийг болох илүү боломжтой гэж өөр хоорондоо ярилцаж байна. Гэвч Э.Бат-Үүл өөрөө энэ санаачилгыг дэмжихгүй. Уг нь Э.Бат-Үүл Ерөнхий сайд болоод намаа листээр толгойлоод орвол ард түмний саналыг авах магадлалтай гэж олон гишүүд үзжээ. Бас Ерөнхий сайдыг парламентын гаднаас тавих эрсдэлтэй гэж болгоомжлогсод ч гарч иржээ. Г.Батхүүгийн хувьд нам намын дэмжлэг авах магадлалтай. Намын дарга З.Энхболдтой ойрхон, нам дамжсан бүлэглэлийн гишүүн гэх мэтээр яригджээ.
Эцэст нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг хамгийн боломжтой гэж үзсэн байна. Учир нь Ц.Баярсайхан бол нэр цэвэр, ноён нуруутай. Хэнтэй ч дайсагнаад байдаггүй зан чанартай. Хамгийн гол нь Ерөнхий сайдад удаа дараа яригдаж байгаа хүмүүсийн нэг. Түүх сөхөхөд 1996-2000 оны хооронд олон Засгийн газар солигдож байхад Ц.Баярсайханыг Ерөнхий сайд болох чадвартай гэж олон нийт үзэж байсан. Д.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаахдаа хамгийн сүүлд “АН-аас Ж.Наранцацралт, Ц.Баярсайхан, До.Ганболд гэх мэт ноён нуруутай улс төрчдийн аль нэгийн нэрийг оруулж ирвэл шууд дэмжих боломжтой” гэж хэлж байсан юм. Үүний дагуу АН-ынхан хуралдаж Ерөнхий сайдад Ж.Наранцацралт агсныг оруулан томилуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Ц.Баярсайханы нэр төр сэвтсэнгүй. УИХ-д нийтдээ гурван ч удаа сонгогдсон. БХБ-ын сайд, байнгын хорооны даргаар томилогдож байсан туршлагатай. Олон нийтийн дунд элдэв сөрөг имиж, муу нэр хоч үгүй нэгэн. Сөрөг хүчин дунд ч хүлээн зөвшөөрөгддөг түүнийг АН-ынхан дараагийн Ерөнхий сайдад дахин ярьж эхлэв. Чухам яагаад түүний нэрийг далдуур ярих болов гэдэг анхаарал татна.
Ч.Сайханбилэгийг огцоруулах асуудал сунжирах шинжиндээ орлоо. Зарим нь хурдхан хэлэлцээд хамгаалья гэсэн тактиктай бол нөгөө хэсэг нь асуудлыг нухацтай судална гэж АН дотроо ярилцсан байна. Намынхаа ҮЗХ-ны гишүүдийн ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа З.Энхболд, ҮЗХ-ны ирцийг бүрдүүлэхгүй байгаа МҮДН, Алтангадас гурвын тохироо, ойлголцоос олон зүйл шалтгаалах болчихлоо. Алтангадасынхан өөрийн хүн болох Ч.Сайханбилэгийг хамгаалах хүсэлтэй байгаа бол МҮДН огцоруулах хор найруулж эхэлсэнийг хэвлэлүүд онцлох болов. З.Энхболд энэ хоёрын хэнийх нь байр суурийг дагахаас олон зүйл хамаарах болчихоод байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр бол З.Энхболд Алтангадасынхантай ойлгоцож чадахгүй байгаа аж. Угаасаа Алтангадасынхан ойлголцох сонирхол, хүсэл багатай. Тэд намын даргаа авч Ч.Сайханбилэгт өгч Засаг дээрээ бүх хүчээ төвлөрүүлэх алсын сонирхолтой. Ийм үед МҮДН-ийнхэн ухаалаг ажиллаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар эрчимтэй ажиллаж байна. Ц.Баярсайханыг Ерөнхий сайд болгох санаа тэднээс гарчээ. Тэдний санаачилгыг З.Энхболд далдуур дэмжин Алтангадасыг айлгах, тэдэнтэй тохирох арга замыг хайж эхэлжээ. Ингээд л Ц.Баярсайхан гэсэн нэр дэвшигчтэй болчихжээ.
Эндээс дүгнэж үзвэл З.Энхболд Алтангадасынхантай тохирч чадахгүй бол Ц.Баярсайханыг шууд дэмжих магадлалтай болно. Харин Алтангадасынхан З.Энхболдын энэхүү нүүдлийг сөрвөл Ерөнхий сайдын суудлаа алдаж мэднэ. Тэгэхээр З.Энхболд, Алтангадас хоёрын ойлголцох хөзөр нь Ц.Баярсайхан болчихжээ. Хэрэв З.Энхболд, Алтангадас хоёр ойлгоцвол Ц.Баярсайхан золионд явна. Ойлгоцож чадахгүй бол Ц.Баярсайхан гэдэг шинэ Ерөнхий сайд Өмнөговь аймгаас төрж мэдэхээр нөхцөл үүсэв. Ц.Баярсайхан ч гэсэн Ерөнхий сайдад хааяа яригдчихаад, даруухан, ноён нуруутай байдлаар асуудалд хандаад яваад байхгүй байж мэднэ. Учир нь энэ удаа түүнд боломж нээгдэж байна. Магадгүй сүүлийн удаа. Ийм боломж дахин тохиохгүй ч байж мэднэ. АН ч гэсэн “1 тэрбум ам.долларын мах гаргана”, “ноён долларыг сулруулж хааны хөрөгтэй монгол төгрөгийг чангаруулна”, “эдийн засаг, эдийн засаг гэж хэлчихээд эдийн засгаа унагачихсан”, хүүхдийн мөнгийг хасах шийдвэр гаргаж бөөн асуудал үүсгэсэн Ч.Сайханбилэг гэдэг Ерөнхий сайдтайгаа сонгуульд орж амаа алгадуулах уу? Ц.Баярсайхан гэдэг нэр цэвэр нэгнээр удирдуулж сонгуульд орох уу? гэдэг тооцоо амралтын өдрүүдээр хийгдэж дуусаагүй байна.
Г.Лхагваа
Холбоотой мэдээ
-
АН-ын гишуун. (January 26, 2016 11:12:18 am )
Ч.Сайханбилэг ээ чи Алтангадасыг хулихдаж Еронхий сайд болчихоод, С.Баярцогт, Ш.Солонго нартайгаа нийлж, ЗГХЭГ-ын дэд даргаар хамтран ажиллаж байсан журмын нохор Ч.Сайнбилэгийгээ хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын Холбоонд хамт ажиллаж байсан найз Г.Ганболдыг торийн албаны хууль зорчиж сонгон шалгаруулалтгуйгээр шууд томилсон биздээ. Ер нь эд нар хамтарч, олон арван торийн албан хаагчийг торийн Захиргааны албанаас халж чолоолж, олонч хунийг уйлуулсандаа. Тэгэж ярьвал тэд нар чинь оорсдийнхоо чадалаар торийн албанд орсон юм шуу. Гэтэл чи Б.Дэлгэрмаагийн ачаар АН-д орж, бидний хучээр энэ дайтай яваа байх шуу. Гэтэл чи МАН-тай хамтарч засаг байгуулж байх тэр богинохон хугацаанд монхийн ханиа олсон юм шиг МАН-ын олон арван УИХ-ын гишуун, дарга нарын асуудлыг шийдвэрлэж, АН-ынхаа олон хунийг торийн албанаас халж тэдгээрийн оронд МАН-ын олон арван хунийг торийн албанд авч тал засаж тэнэгтэж гуйгээд л, АН-ынхаа журмын нохдийг нэг нудээр ч узэхгуй гадуурхаж, хавчиж шахаж, ажлаас нь зайлуулж, АН-ынхаа ач буянг мартаад л байсан чинь одоо тэр хамгийн их тус дэм болж байсан МАН-ынхан чамайг Еронхий сайдаас огцруулахаар зулай дээр чинь “Хуйтэн жин тавьж”, харин АН-ын журмын ноход чинь чамайг Еронхий сайдаас огцруулахгуй гэж бух хучин чадлаараа зутгэж чиний ажил, амьдрал ахуйд чинь тус дэм болж байна шуу дээ. С.Баярцогт ч гэсэн оорийг нь УИХ-д оруулсан МАН-аас урваж МСДН-аар дамжиж АН-д орж, АН-ынхаа ач буянаар энэ дайтай яваагаа мэдэхгуй “Сайн таньдаг хуний дэргэд хулгай хийж болдоггуй” гэдэг шиг хамт ажиллаж байгаа журмын ноходдоо итгэдэггуй, бусдаар шахаж, гадуурхуулж, ажлаас нь халуулдаг хирнээ 1 сая ам долларийн хадгаламжаа мартчихаад л манарч яваа янзийн нохор шуу дээ. Тэгээд та нар бусдын ач тусыг хариулж чаддаггуй юмаа гэхэд, журмын ноходтэйгээ хун шиг хандчихгуй хавчиж гадуурхаж халж чолоолоод л монхийн даргын албан тушаалд орсон юм шиг загнаад л байсан. Гэтэл та одоо огцорч магадгуй л болоод байх шив дээ. Амьдрал гэдэг ийм л байдаг байхгуй юу. Та нартай тооцоотой шуу, сайхан л мэдээрэй.
-
Zochin (January 26, 2016 2:24:21 pm )
Mongol uls ingeed dampuural ruugaa bur gunzgii orloo.
-
Zochin (January 26, 2016 2:27:05 pm )
Mongol ulsad ene togtoltsoo erdoo tohirohgui baih shig. Olon tolgoinuud biy biynee unagasaar baital horvoo duusah ym baina doo.
-
ард (January 26, 2016 3:06:31 pm )
БАТХҮҮ ГАХАЙ АРАЙ ТЭНГЭР ГАРАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
-
АН-ын гишуун (January 26, 2016 3:44:25 pm )
Нэр цэвэр Ц. Баярсайханаар Еронхий сайд тавибал манай намд ашигтай Харин Сайханбилэгт ашиггуй байж магад Гэхдээ яахав ундсэндээ оор сонголтгуй боллоо Энэ асуудлыг манай намын бух гишууд ойлгож байгаа
-
АН-ын гишуун (January 26, 2016 3:47:17 pm )
Одоо гарцаагуй Баярсайхан бол зов срнголт Харин дараа нь Амаржаргал , Энхболд, Бат-уул, Баттулга нараас ярьж болно
-
Зочин (January 26, 2016 3:48:27 pm )
Баярсайхан амжилт хусье
-
МАН-ын гишүүн (January 26, 2016 4:11:57 pm )
Ерөнхий сайдад Ц.Баярсайханыг дэвшүүлсэн нь маш зөв АН д хамгийн чадвартай шударга албан тушаалд шунадаггүй аль ч намд хийсэн ажил нь үнэлэгддэг залуу шүү дэмжиж байна
-
Бадрах (January 26, 2016 4:58:44 pm )
ХҮН намыг дэмжинэ. Сүүлчийн горьдлого. Ярьж хэлээд зүтгээд байгаа нь үнэн л байгаасай.Олигархигүй цэвэр намтай болцгооё. Тэхээр сонгуулийн мөнгөгүй болсон нам гарах вариант бага л юм даа. Хурдтай хөгжил хурдан мөхөлд хүргэнэ. Азийн барууд өрсөлдөн хөгжиж байгаад удахгүй мөхнө. Зам барилга дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа зогсооё. Эрүүл мэнд,боловсролдоо хөрөнгө оруул. Нүүдэлчдийнхээ монгол гэрийг ад үзхээ болимоор. Газар хөдлөхөд эзнээ алахгүй. 15 давхар барилга нурхаараа хэдэн хү хэдэн гэр бүл сөнөх вэ.Бодоорой. Дахин төлөвлөлт чинь буруу. Монгол гэрээ дулаан цэвэр бохирын технологийн шийдлийг манай толгойтой эрдэмтэд олно доо.Элбэгээ зальтай Батүүлийг баатар болгож хошгоруулсан чинь рольдоо итгээд ашгүй диваажингийн орон болгох нь ээ.
-
Гомбо (January 26, 2016 5:12:12 pm )
Хархад дажгүй л эр шиг байна. Мэдэх биш дээ.Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэдэг дээ.Нам гэдэг нь боловсон сайхан нэртэй мафи болсныг хараад л байгаа.
-
zochin (January 26, 2016 7:53:22 pm )
AMARJARGAL MEDLEGEEREE ILUU SHTEE AN ZASGAA OLON UDAA UNAGAAWAL NER HUND NI BUUR BAIHGUI BNO SONGUULID SHUUD YALAGDANA
-
зочин (January 26, 2016 10:39:03 pm )
ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ЗАВХАРСАН АРДЧИЛСАН НАМЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЭНЭ ЖИЛ ЦАГААН САР ХИЙХЭЭ БОЛЬЦГООЁ.
12 Comments