antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 4 comments

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Улс төр ид буцалж, хороо, дүүрэг гэлтгүй булхай өрнөж байна. Үүний нэгэн тод жишээ нь өнгөрөгч амралтын өдөр болсон Баянзүрх дүүргийн 7 болон 15 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал юм.

Засаг захиргааны анхан шатанд өөрийн хүнээ тавьж, өөртөө үйлчлүүлэх сонирхол эрх мэдэлтэн, дарга нар байдгийг энэ хурал нотоллоо.

Дээр дурдсан хороодын ИНХ-ын ээлжит хурал нь иргэдийн зүгээс ихээхэн маргаан дагуулсан үйл явдал болсон байна. Учир нь тэдгээр хороодын иргэд уг хурлын үйл ажиллагаа нь хууль бус болсоноос гадна иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж хурлын үйл ажиллагааг эсэргүүцсэн ажээ.

Баянзүрх дүүргийн зарим хороо 2008 оноос хойш өнөөг хүртэл Засаг даргаа томилж чадахгүйгээр улс төржсөн байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга Б.Батзориг намын харьяалалын шалтгаанаар иргэдээс сонгогдож ирсэн хорооны Засаг даргыг томилохгүйгээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж хуулийн аль ч зүйл заалтад байхгүй албан тушаалтныг өөрийн хүмүүсээр дур мэдэн хэдэн жилийн хугацаанд томилон ажиллуулсан байна.

Иргэдээс багагүй шүүмжлэл ирсний эцэст өнгөрөгч амралтын өдөр ИНХ хурлаа хийж хууль бус үүрэг гүйцэтгэгчийг жинхэлжээ. Гэвч ИНХ-ын хурал нь бас л хууль зөрчсөн байна.

Хуульд заасан хурал зарлах хугацаанд хурал зарлаагүй, хурал зарлахдаа нийт иргэдэд бус зөвхөн МАН-ын гишүүдэд зар тараасан, хурлын товыг өөр өөрөөр зарлаж иргэдийг төөрөгдүүлсэн, тус хороонд оршин суудаггүй хүмүүсийг хуралд оролцуулсан, дүүргийн Засаг даргын өмнө нь хууль зөрчиж томилсон хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хүчээр жинхэлсэн, иргэдийн хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэх боломжийг хаасан зэрэг хууль зөрчсөн олон асуудлаар иргэдийг бухимдуулсан дээрх хороодын ИНХ-ын шийдвэрийг эсэргүүцэж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн үзэж иргэд захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон ажээ.

Уг нь бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шийдэгдэх ёстой хорооны Засаг даргыг томилох асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг хууль зөрчин өөрийн хүнээ томилохын тулд өрсөлдөгчгүйгээр “үүрэг гүйцэтгэгч”-ээ жинхлэх үйл ажиллагааг алсаас зохион байгуулсан байна. Ямар ч өрсөлдөгчгүйгээр ийнхүү хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхэлж, түүний эсрэг санал өгөх бүх боломжийг хаасан уг үйл явдлыг тус дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн сонгуулийн өмнөх бохир бэлтгэлээ хангаж чадсан, Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн, иргэдийнхээ эрх ашгийг дорд үзсэн, тэдний эрхийг хаасан бусармаг үйл явдал боллоо хэмээн иргэд гомдоллож байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 12, 2012 1:15:58 am )

    Batzorigoo zailaachee

  • Anonymous (January 12, 2012 3:17:16 am )

    7-р хорооны нутаг дэвсгэр гэж хогондоо заваарсан газар байдаг юм. Ер нь БЗД-ийн Сансарын тунелийн орчим, Нарантуул зах руу явсан зам дагуух баар цэнгээний газраар дүүрсэн хамгийн бохир заваан гудамж байдаг.Баар, цэнгээний газруудын эзэд, албан байгууллагуудаар нь орчныг нь цэвэрлүүлээд, цэвэр орчинтой газрыг нь урамшуулаад, бохир завааныг нь шаардаад хамтран ажиллаж чадахгүй байж төрийн нүүрээр луйвар хийсэн заваан юмнууд насаараа луйвардаж амьдрах юм гэж бодох хэрэггүй. Дүүргийн чинь ард олон харж, бас харааж байгаа гэдгийг мэдээрэй. Дүүргийн засаг дарга,7-р хорооны дарга нараа.

  • Anonymous (January 12, 2012 8:34:01 pm )

    ene ouynaa biluu teneg huuhnee tataj avaach eee… 1 heseg amar bsan dahiad garaad irsen bhiim.. ene namchirhsan tenegee zailuulaarai batzorig oo!!!

  • Anonymous (January 12, 2012 9:28:46 pm )

    batzorigoo chamd odoo bga zasag darga naraas chin iluu zaluu setgelgeetei zaluuhan zasag darga hiichihmeer hun oldohgui bn uu
    zaluu humuusee songuulid ajilluulaad duusmagts jiigeed baival oligtoi hun oldohgui l bolov uu

antalya rent a car